БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5-р сарын 20-ны өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийж, хоёр тал “Дэлхийн олон туйлт байдлыг дэмжих болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааны тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл” гаргажээ.
Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, БНХАУ болон Оросын Холбооны Улс нь урт удаан түүх, соёл иргэншилтэй, НҮБ-ын үүсгэн байгуулагч гишүүн орон, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд бөгөөд олон туйлт ертөнцийн чухал хүчин, дэлхийн хүчний тэнцвэрийг хадгалах, олон улсын харилцааны системийг сайжруулахад бүтээлч үүрэг гүйцэтгэдэг гэжээ.
Хамтарсан мэдэгдэлд хоёр тал өнгөрсний хамтарсан мэдэгдлүүдийн үзэл баримтлалыг мөрдөн, шинэ хамтарсан мэдэгдлийг гаргаснаа тодорхойлж, Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш олон улсын байдал болон хүчний тэнцвэрт байдал хурдацтай өөрчлөгдсөн. Хоёр тал олон улсын нийгэмлэгийг тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг дэмжих, илүү шударга, тэгш дэлхийн засаглалын тогтолцоог багтаасан шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгохын тулд дараах үндсэн зарчмуудыг баримтлахыг уриалж байна, тухайлбал: Нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих. Аюулгүй байдал, тэгш байдал, хуваагдашгүй байдлыг дэмжих. Олон улсын харилцааны ардчиллыг дэмжих бөгөөд дэлхийн засаглалын тогтолцоог сайжруулахыг дэмжих. Дэлхийн соёл иргэншил, үнэт зүйлсийн олон янз байдлыг дэмжих зэрэг болно гэсэн байна.
Хоёр тал олон туйлт ертөнц, илүү шударга шинэ төрлийн олон улсын харилцааг бий болгох нийтлэг алсын харааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно гэж мэдэгдэлд мөн тэмдэглэжээ.
Г.Бямба
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл5
Орос цэргээ татаж дайнаа зогсоо
Ямар дайн? Ккк
Чийрэг монголоос айж Цин ши хуанди цагаан хэрэм босгов гэж умард хятадын ардын дуу байдаг аж. Хожим энэ ард түмэн Ар Монголд суурьшихаар таван удаагийн давалгаан өрнүүлжээ. Тэр давалгаа өргөжих бүр Монголд эх орончид төрөн гарч, хязгаарлах бодлого гаргадаг байж. 1725 оны орчим Ойрадтай байлдаж байсан манж-хятад цэргийн хүнс бэлдэхээр баахан эрчүүд Ховд, Сэлэнгийн нутагт ирж сууршин, ихэнх нь уусан шингэжээ. Хожим энэ нутгаас Монголын цөөнгүй улс төрчид төрөн гарсан байдаг. Хоёр дахь том давалгаа 1906 оноос Цинхайн хувьсгалын дараа Бээжинд Монголд хятад иргэн суурьшуулах байгууллага байгуулагдаж, 30 орчим мянган хятад ирж, сууршиж эхэлжээ. Тэд Төв, Булган, Сэлэнгийн нутгаар суурьшсан байна. Тэдний 80 гаруй хувь Улаанбаатарт суурьшжээ. Ингэхдээ эмэгтэй хүн бараг ирээгүй тул маш олон тохуар, янлинхуар төрөн гарч, гингэнсэн хүрээ дуу, ши янгууны газрууд, дамнуурчин,худалдааны гудамжтай, анхны Чайна таун маймаачин ботаникийн цэцэрлэг орчим үүсч, хойш ахин усны гудам урт цагааны орчим үүсчээ
Гурав дахь давалгаа 1945 оны дайны дараа өвөр монголчуудтай орж ирсэн байна. Тэд Улаанбаатар хотын дээд сургуулиудад сурч, сэхээтний давхарга үүсгэж эхэлжээ. Дөрөвдөх давалгаа 1959 оноос БНХАУ байгуулагдан их хэмжээний ажиллах хүчин Монголд орж иржээ. Тэдний багагүй хэсэг нь үлдэж, хоцорсон байна. Гэхдээ бүгд ажилчин нэртэй эрчүүд. Тавь дахь давалгаа 90 оноос хойш, гадаад ажиллах хүчин оруулах тухай шийдвэрүүд гарсантай хобогдон олон тооны эрчүүд орж ирсэн нь одоо тоймлох боломжгүй нэмэгдсэн байна. Даан ялангуяа өмнө зүгээс гаралтай бизнесмен, улс төрчид ил далд захиалга, дэмжлэг аван түргэн хөлжиж, эдийн засгийн ,улс төрийн өндөрлөгүүдийг эзэлж авснаар бүүр гаарсан байна.
“Манай халхын заяа ихээ” гэдэг шиг давалгаа бүхнийг сөрсөн эх оронч төрж, цөөрүүлж, хязгаарлаж ирсэн. Анхных нь Монгол улс байгуулагдснаар Богд гэгээн, Барон унгерний оролцоотой, ардын хувьсгалчид ихээхэн цөөрүүлсэн байдаг. 1925-29 оны хооронд ананд,гэндэн нар Хятадын наймаачид,пүүсийн өрийг төлүүлэхгүй шийдвэр гаргаснаар маш олон хятад нутаг буцжээ. Дараагийн давалгааг эх оронч Ю.Цэдэнбал шууд хүч хэрэглэн хөөж гаргах, нутаг заах байдлаар шийджээ. Гэвч монголжсон хөөгдөн гарсан тэр хятадууд ардчилалын үед эргэн ирж монголын уул уурхай, эдийн засгийн өндөрлөгүүдийг эзлэн авах нөхцлийг хангасан байна. Одоо Монголд тав дахь үеийн түрлэгийг зогсоох цаг.