11-р сарын 9-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийхээр ирсэн Индонезийн ерөнхийлөгч Прабово Субиантотой хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин энэ үеэр: " Та энэ оны 3-р сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа хамгийн түрүүнд Хятадад айлчлал хийж, ажлаа албан ёсоор хүлээн авсныхаа дараа бас хамгийн түрүүнд Хятадад төрийн айлчлал хийсэн нь Хятад, Индонезийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг тань харуулж, мөн хоёр орны харилцааны өндөр түвшин болон стратегийн шинж чанартай байгааг харуулж байна. Стратегийн бие даасан байдал, харилцан итгэлцэл, харилцан туслалцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа, шударга, төв ёсыг баримтална, энэ бол өнгөрсөн хэдэн арван жилийн турших Хятад Индонезийн харилцааны хөгжлийн туршлагыг хураангуйлсан дүгнэлт төдийгүй цаашид хоёр орны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд дагаж мөрдөх ёстой чухал зарчим юм. " гэжээ.
Хэлэлцээний дараа, хамтын хөгжил, цэнхэр эдийн засаг, усан ашиглалт, ашигт малтмал зэрэг салбар дахь хоёр талт хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурахад хоёр орны төрийн тэргүүн нар хамт байлцсан байна.
Мөн тэд "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулах болон Хятад Индонезийн хувь заяаны хамтын цогц байгуулах тухай БНХАУ, Бүгд Найрамдах Индонези улсын хамтарсан мэдэгдэл”-ийг гаргажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0