sonin.mn

11-р сарын 7-нд Хятад Улсын дарга Ши Жиньпин Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим нар уулзжээ.


Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Малайз бол далай тэнгисээр алслагдсан сайн хөршүүд төдийгүй хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж буй үзэл бодол нэгтэй сайн найз, сайн түнш юм. Өнгөрсөн оны 3-р сард, та Ерөнхий сайдын албан тушаалд орсноос хойш Хятадад анх удаа айлчлах үеэр бид Хятад Малайзын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Жил гаруйн хугацаанд, хоёр тал бүх түвшинд нягт харилцаа холбоогоо үргэлжлүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг чанарын өндөр түвшинд ахиулж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө хүртээсэн юм. Одоогийн байдлаар, Хятад, Малайз хоёр орон өөр өөрийн үндэсний хөгжил, сэргэн мандалтын зангилаа үед байгаа бөгөөд хоёр тал Хятад, Малайзын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болон "Хятад, Малайзын найрамдлын жил"-ээр боломж болгож, Хятад, Малайзын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулж, өөрсдийн хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэн, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд улам их хувь нэмэр оруулахын тулд хичээн ажиллаж байна." гэсэн бол


Анвар хэлэхдээ, "Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулах зэрэг чухал үзэл баримтлалыг дэвшүүлж, адил бус соёл иргэншлийн хүртээмжтэй байдал, харилцан суралцахыг дэмжин, "БРИКС+"-ын хамтын ажиллагааг ахиулах талаар санал санаачилга дэвшүүлсэн нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшил, ард түмний ашиг сонирхол, сайн сайхан байдлын төлөөх үүрэг хариуцлагыг харуулж, дэлхийн өмнөдийн орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлж байна. Малайз улс Ши Жиньпин даргын алсын хараа, санаачилгыг өндрөөр үнэлж, дэмжиж буйгаа илэрхийлж байна. Малайзын засгийн газар Хятад улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа цаашид гүнзгийрүүлж, мэдээллийн технологи, дижитал эдийн засаг, эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө зүтгэх болно. Хятад улс ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан гайхалтай амжилтыг Малайз өндрөөр үнэлж байгаа бөгөөд Хятадын засаглалын туршлагаас суралцахыг хүсэж байна." гэсэн байна.


Г.Бямба