sonin.mn

ТЕХРАН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /TASS/. Америкийн шинэ удирдагч хэн болсноос үл шалтгаалан хөрш болон исламын орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян мэдэгджээ.

"АНУ-ын сонгуульд хэн ялсан нь бидэнд хэзээ ч хамаатай байгаагүй, учир нь манай улс дотоодын хүч, ард түмэндээ найддаг" гэж Пезешкиан хэлснийг түүний хэвлэлийн алба уламжилсан байна.




Тэрбээр хэлэхдээ, Ираны улсын тэргүүлэх чиглэл бол лалын шашинт орнууд болон хөрш зэргэлдээ улсуудтай өрнүүлэх харилцаа юм гэжээ. 




АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-ны мягмар гарагт болсон билээ. Сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй байгаа боловч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Д.Трамп 300 орчим төлөөлөн сонгогчийн саналыг авчээ. Сонгуульд ялахын тулд доод тал нь 270 төлөөлөгчийн саналыг авсан байх ёстой. Тэрбээр өөрийгөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр хэдийнээ зарлаад байгаа бол эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг