sonin.mn

Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын нарийн царигийн 2 дахь замын хил холболтын цэгийг тохирч, баталгаажуулах протоколд УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Хөх хотын төмөр замын дэд захирал Ван Жи Мин нар өчигдөр БНХАУ-ын Эрээн хотноо гарын үсэг зурлаа.


Ингэснээр Замын-Үүд боомтын төмөр зам нь өргөн царигийн 2, нарийн царигийн 2, нийт 4 гарцтай болж нэвтрүүлэх чадвар нь эрс нэмэгдэх аж.


Төмөр замын тээврийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн УБТЗ нь өөрийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүд өртөөнд нарийн царигийн 2 дахь замыг бариад байсан юм. УБТЗ нь Хятадын талаас нарийн царигаар импортын чингэлэг хүлээн авч өргөн цариг руу шилжүүлэн ачилтыг өөрийн нутагт хийдэг.