БНХАУ-ын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо 12-р сарын 25-нд “Гуандун, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн олон улсын тэргүүн зэрэглэлийн бизнес эрхлэлтийн орчныг бүтээн байгуулах гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө” гаргажээ. Төлөвлөгөөнд, "Гуандун, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн бизнесийн орчныг өндөр түвшинд хүргэж, эрч хүчтэй, олон улсад өрсөлдөх чадвартай бүс болоод дэлхийн зэрэглэлийн хотууд болгож бүтээн байгуулахыг дэмжинэ. Тус бүсийг энэ гурван жилд олон улсын дүрэм журамтай холбож, бизнесийн орчны системийг үндсэнд нь байгуулж, хамтаар зөвшилцөх, хамтаар байгуулах, хамтаар хуваалцах тогтолцоог саадгүй болгоно. Зах зээлийн, хуульчлагдсан, олон улсын бизнесийн орчныг дэлхийн түвшинд хүргэж, зах зээлийн эрч хүч, шинийг бүтээх нийгмийн боломжийг бүрэн нээж, зах зээлийн түншлэлийг дээшлүүлнэ. Дэлхийн хэмжээн дэх төрөл бүрийн нөөц хүчийг төвлөрүүлэх, хуваарилах зэрэг чадварыг сайжруулж, бизнес эрхлэлтийн олон улсын өрсөлдөх чадварыг дэлхийн тэргүүн эгнээнд хүргэнэ.
Зах зээл, захиргааны ажил, хуулийн засаглал, нээлттэй байдал дөрөвт хүчээ тавьж, нэгдмэл, өндөр үр бүтээмжтэй, эмх цэгцтэй зах зээлийн орчин бүрдүүлнэ. Дүрэм журамд суурилсан хялбар дөхөм, ил тодорхой захиргааны ажлын орчин бий болгоно. Шударга эрх тэгш, эрүүл хөгжих хуулийн тогтолцоо хэрэгжүүлж, саад тотгоргүй, хамтран ажиллаж хамтдаа хожих нээлттэй орчин бүрдүүлнэ. Үүнээс гадна булангийн бүсийг хөгжүүлэх төслийг гүнзгий хэрэгжүүлж, зах зээлийн цогц хөгжлийн түвшнийг түргэтгэж, хил дамнасан гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж, санхүү, зах зээлийн түншлэлийг тогтворжуулж, хил дамнасан тохиромжтой практик хийгээд салбаруудын страндартын нийтлэг талыг нэмэгдүүлж, Хонконг Макаогийн оршин суугчид Гуандунд ирж ажиллаж амьдрахад таатай нөхцөл бий болгоно" гэж төлөвлөгөөнд дурдсан байна.
Н.Уртнасан
Сэтгэгдэл0