sonin.mn

БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын импортын экспод энэ жил 77 улс орон, олон улсын байгууллага оролцохоо бүртгүүлсэн бөгөөд нийт тоо нь 6 дахь экспогоос давсан байна. Оролцогч орон бүр өвөрмөц павилон, үзэсгэлэнгийн шинэлэг хэлбэрийг ашиглан хамтын ажиллагааны асар их боломжтой салбаруудыг танилцуулж, үндэстний соёлын өвөрмөц талаа харуулахыг хичээж байгаа билээ. Түүнчлэн энэ үеэр буурай хөгжилтэй 19 орны өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх, дэлхийн зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлэх юм байна.


Энэ жил Хятад, Танзани улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй гэнэ. Иймээс ч Танзани улс гол зочин орны хувьд "Хятад-Африкийн найрамдлын гүүр, байгаль, соёлын симфони" гол сэдэв бүхий үндэсний павильон ажиллуулж, Хятад, Танзанийн төмөр замын бүтээн байгуулалтын ололт амжилт, кофе, самар, улаан дарс, зөгийн бал зэрэг онцлог бүтээгдэхүүнээ үзүүлэх ажээ.


Г.Бямба