sonin.mn

Улаанбаатар хотын Их тойруугийн гудамж нь замын хөдөлгөөний ачаалал их, хотын төвийн чухал хэсэгт байрладаг бөгөөд замын нягтрал, чанар, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс Их тойруугийн гудамжинд шинэ тойрог зам барихаар зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.



13 км урт үргэлжлэх шинэ тойрог зам нь 4-6 эгнээтэй байх бөгөөд “Complete street” буюу явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогц гудамж болох юм. Шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Тодруулбал, Их Монголын гудамжны нэвтрүүлэх чадвар 10 хувь, Баянбүрдийн тойргийн нэвтрүүлэх чадвар 14 хувь, Зүүн дөрвөн замын нэвтрүүлэх чадвар 23 хувь, Баруун дөрвөн замын нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэхийг мэргэжилтнүүд тооцоолжээ. 



“Шинэ тойрог зам” төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх компани төслийн бүхий л үе шатанд мэргэжлийн болон техникийн болон техникийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх үүрэг хүлээнэ. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто замын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор дэвшилтэт туршлагыг нэвтрүүлж, нийтийн тээвэр, авто замын сүлжээ, системийн харилцан уялдааг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.