Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Оюу-толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг өнөөдөр (2024.10.03) төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хамтын ажиллагааг харилцан үр ашигтай байх, төслийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцов.
Сайд Н.Учрал “Оюу-толгой” ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх, гэрээг сайжруулах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буйн хувиар Монгол Улсын стратегийн чухал орд газарт түшиглэсэн энэхүү хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай байх, ард түмний хүртэх хувийг нэмэгдүүлэхэд миний бие анхаарч, өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв. Хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер Оюу Толгой ХХК-ийн шинэчилсэн стратеги нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж байгааг дурдаад цаашид хамтын ажиллагааг үр дүнтэй байхад анхаарч, нээлттэй, ил тод хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл5
ямар тооны, ямар үнэ өртөгтэй баяжмалыг хэнд хэдэн төгрөгөөр зарж байгааг нь мэдмээр байхын, уул нь ашигт малтмалын эзэд нь нийт ард түмэн л баймаар юм, гэтэл энэ нэг хэдэн нөхдүүд хуйвалдаад байх шиг. Хэнд хэдэн төгрөгөөр бидний ямар баялгийг зараад байгаааан бэ, хэлээч ээ.
мордохын хазгай гэдэг шиг төсөл. Эхний ээлжинд АМНАТ-аа нэмэгдүүлж чадвал тэгээд болох л юм билээ. одоо байгаа 5 хувийг хангалттай гэж ярьдаг монголчууд бий болчихсон байна лээ. Үндэсний МАК-аас болохоос цагаан суврага дээр 17 хувь авчихаад яг хажууд нь байгаа ОТ-оос 5 хувь. Үндэсний Эрдэнэтээс 20 хувь авчихдаг, тэрийгээ их бна гээд яриад л эхэлсэн бна лээ. Яг яах гээд байдаг улс юм.
Долларын эздийн заль одоо явахгүй цаана сүйрч бга шүү.одоо 49,51% авъя.үгүй бол хөөж гарга ,гэрээгээр цалингийн өгөөд оператор олон улсын компани оруулмой
dyr dyraaraa byy hyz!!!gelegnyyd ee!!!manai zasag medej baigaa nariin zyiliig heleh albagyi ee!!gelegnyyd ee!!!
тэнэг юм ярьсан. гэхдээ л монголын төлөө л ярьж. гэтэл чи бууны нохой.