МЕХИКО, 2024 оны аравдугаар сарын 3 /DW/. Мексикийн цэргүүд 33 цагаач сууж явсан ачааны тэрэг рүү гал нээж, зургаа хүний амийг хөнөөсөн гэж тус улсын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдэгджээ. Уг машин мягмар гаргийн шөнө цэргийн эргүүлээс зугтахыг оролдсон байна. “Хуулийг чанд мөрдөж ажиллахаа дахин нотолж, эрх баригчдад болсон үйл явдлын талаар тодруулахад туслахад бэлэн байна” гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ. Хэрэг явдлын үеэр 10 хүн шархадсан байна.
Цагаачид Египет, Балба, Куба, Энэтхэг, Пакистанаас ирсэн гэж яамны мэдэгдэлд дурджээ. Амь эрсэдсэн хүмүүс аль улсын иргэд болох нь тодорхойгүй байгаа боловч тус яам дээрх улсуудын Элчин сайдын яамдтай холбоо барина гэж мэдэгдсэн байна.
Мексик дэх НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг эл хэрэг явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, цагаачилж буй хүмүүс аялах явцдаа асар их эрсдэлтэй тулгардаг тул ийм эмгэнэлт явдлаас зайлсхийхийн тулд нэвтрэх, зорчих, хүлээн авах хууль ёсны зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна гэж мэдэгджээ.
Гал нээсэн хэрэг явдал Гватемалын хилийн ойролцоох Мексикийн өмнөд нутгийн Чиапас мужийн Уистла хотын ойролцоо болсон байна. Энэ бол цагаачид нэвтэрдэг гол зам бөгөөд тэд тээврийн хэрэгсэлд олноор сууж нууцаар хил нэвтэрдэг байна. Тухайн нутаг дахь гэмт бүлэглэлийн эзэмшлийн бололтой хоёр автомашин ачааны машины араас дагаж явж байжээ.
Дэлбэрэлтийн чимээ сонсогдсоны дараа гал нээсэн гэж цэргүүд мэдүүлсэн байна. Дөрвөн хүн хэргийн газарт амиа алдсан бол хоёр нь ойролцоох эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Орон нутгийн прокурорууд тэднийг бууны суманд өртөж нас барсан гэдгийг баталсан байна.
Батлан хамгаалах яамны мэдээлснээр, гал нээсэн хоёр цэргийг албанаас нь чөлөөлсөн бөгөөд тэднийг цэргийн шүүхээр шүүж магадгүй байна. 2021 онд Мексикийн Үндэсний гвард тухайн бүс нутагт цагаачдын сууж явсан ачааны машин руу гал нээж, нэг хүнийг хөнөөсөн хэрэг гарч байжээ. Маш олон цагаач эдийн засгийн хүндрэл, хүчирхийллээс дайжин Мексикээс АНУ-д нэвтрэхийг оролддог. АНУ-д сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор тус улсад ирэх цагаачдын тоо харьцангуй цөөрчээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл10
Европын Холбоо дотроосоо нуран унаж байна. Польшийн ЕХ-ны гишүүн Доминик Татченский ЕХ-ны тэргүүн Урзула фон дер Леуенийг авилгач гэж шууд буруутгалаа. Фон дер Леуен цар тахлын в.ак.цинаас олон тэр бум еврогийн ашиг олсон нь шүүхээс нотлогдсон ч ажлаа хийсээр байгаа билээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, бид Брюсселийн "шатрын хүү биш" Улс орнууд бие даасан байдлаа алдаж байна. ЕХ өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол задрах нь өдрөөр тоологдож байна. Польш ганцаараа биш гэж мэдэгджээ. Сүүлийн үед Унгар,Польш,Словяк, Чех, Итали,Францын ЕХ-ны гишүүд Брюссель,ЕХ-ны бодлогыг хурцаар шүүмжилдэг болсон нь нэгэнт ил болсон. Дээр нь Францад Марине Ле Пений "Үндэсний фронт" нам иргэдийн дунд нэр хүнд нь өссөөр байна. Германд 2025 онд Бундестагийн сонгууль болно. Урьдчилсан сонгуулиар доктор Вайделийн AFD намын нэр хүнд иргэдийн дунд улам өссөөр байна. Европ их өөрчлөлтийн өмнө иржээ.
Орос тролл дуугүйл бай
chi bitgii hydlaa hyz!!!batlagdaagyi chyy yaria yariad chamd yamar asigtai gej hyzna be?...geleg ee!!!hereen medej dimiireerei!!!!!!!!!!!!!
Европын Холбоо задрах нь хоногоор тоологдож байна. Бид бэлдэх ёстой. Францын "Үндэсний фронт" үндсэрхэг намын гишүүн Марине Ле Пен хэлэхдээ, Европчууд үндэсний тусгаар тогтнолоо алдаж,эдийн засгийн хямралд орж, соёл иргэншлээ алдаж байна. ЕХ,Брюсселийн хэн ч сонгоогүй хүнд сурталтнууд өөрсдийн зохиосон хөтөлбөрөө европын ард түмэнд тулгаж байна. Үүнийг зарим орны популист эрх баригчид дуулгавартай дагаж, иргэдийнхээ үзэл бодлыг үл тоомсорлож байна. ЕХ эдийн засгийн хямрал, үндэсний тусгаар тогнолыг үл тоосноос болж задрах болно. Эхлээд цар тахал, дараа нь Украйны дайнаас болж Европын эдийн засаг сөхөрч байна. Брюссел шийдэл, тусламж үзүүлэхгүйгээр дүрвэгсдийн бодлогыг тулгаж байна. Энэ нь сүүлийн 10 жил Европыг эмх замбараагүй байдалд хүргэсэн.Үндэсний соёл иргэншлийг үл тоон ЛГТБ хөтөлбөрийг дэмжихийг шаардаж, эрх чөлөөг боож байна. Үндэстэн бүр өөрийн соёл ёс заншилыг сахин хамгаалах эрхтэй. Брюссель,ЕХ европын арт түмний эсрэг ажиллаж байна. Бид дүрвэгсдэд хилээ хаах эрхтэй.
Эх орон руугаа буцацгаа! Недерландын парламентын сонгуульд ялалт байгуулсан Герт Вилдерсийн "Эрх чөлөө" нам дүрвэгсэдтэй хатуу тэмцэж эхэллээ. Герт Вилдерс хараар амьдардаг цагаачдыг буцааж, хилийн хамгаалалтаа чангалж байна. Недерланд улс Недерландуудынх гэж үзэх хүмүүс улам нэмэгдэж байна. Өөрсдийн иргэд нь байрны хомсдолд орж ажлын байр олдохгүй,эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрээд байна. Тиймээс Недерландын эрх баригчид Үндэсний аюулгүй байдал, соёл, тусгаар тогтнолоо нэгдүгээрт тавьж, ялангуяа исламын шашинтай дүрвэгсдэд хилээ хаах хүсэлтийг ЕХ-нд уламжилжээ.
Европын Холбоо задрах болно. Польшийн ЕХ-ны гишүүн ЕХ,Брюсселийн бодлогыг идэвхитэй шүүмжилдгээрээ алдартай Доминик Тарчински ЕХ удахгүй задрах тухай өөрийн бодол санааг хэлж анхаарууллаа. Тэрээр хэлэхдээ, Европ бүсийн улс орнууд ЕХ,Брюсселийн бодлогоос болж тусгаар тогтнол, улс төр эдийн засгийн эрх чөлөө, өөрсдийн оронд бодлого тодорхойлох эрхээ алдаж байна. Эдийн засгийн байдал муудсанаас болж,Итали,Грек,Испани зэрэг орнууд хэмнэлтийн системд шилжэж, иргэд нь улам ядуурч байна. Энэ байдал үргэлжлэх тусам бусад орнууд еврог орхиж өөрсдийн мөнгөн тэмдэгтийг хэрэглэж магадгүй. Брюссель,ЕХ-ын цагаачдын бодлого Европын олон улс оронд тогтворгүй байдлыг бий болгож байна. Европын холбоо Европын хилийг нээлттэй байлгахыг дэмжсээр байна. Польш,Унгар үүний эсрэг байдаг. Байсаар ч байх болно.Бид бусад орнуудад үлгэр жишээ болно. Ирэх оноос эхлэн ЕХ,Брюсселийн хүнд суртал,буруу бодлогыг эсэргүүцэх улс орны тоо нэмэгдэж, ЕХ аажмаар задрах болно гэж мэдэгджээ.
В.Орбан: Европ Исламын нэг тив болно. 2015 онд Германы канцлер Анжела Меркел олон зуун мянган дүрвэгсдийг Европ руу оруулахыг зөвшөөрснөөр энэ бүхэн эхэлсэн. Европод либералууд засгийн эрхэнд гарснаар энэ байдал улам дордлоо. Ялангуяа "Ногоон Нам" даяарчлалыг хүчтэй дэмжсэн.(eвропын Ногоон Намууд АНУ-ын санхүүжилттэй гэдэг баримт саяхан ил болсон). Хэрэв бид энэ байдлыг одоо зосоохгүй бол, Европын язгуурын оршин суугчид цөөрч, гадны иргэдээр дүүрнэ. Европ тив Христын шашинтай. Харин одоо бид соёл, итгэл үнэмшил, тусгаар тогтнол,бүх үнэт зүйлээ алдаж байна. Бид уусаж алга болох гэж байна. Унгар даяарчлалтай тэмцсээр ирсэн. Польш мөн тэмцэж байна. Брюссельд суугаа хүмүүс"хил хязгааргүй эрх чөлөө,даяарчлал" гэсэн уриандаа нүд нь сохорсон байна. Европ зүүн баруунаараа хуваагдахад ойрхон байна. Унгар улс Европ тивийг Европчуудын тив байлгахын төлөө бүхнийг хийнэ гэж мэдэгджээ.
Европын Холбооны хоног өдрүүд тоологдож байна. Италийн ерөнхий сайд Жорж Милони Европын улс орнууд өөрсдийн тусгаар тогнол, эдийн засаг,хилийн аюулгүй байдлаа хамгаалах эрхтэй. Бид хувь заяагаа Брюссельд суудаг хэдэн хүнд сурталтанд атгуулах ёсгүй. Тэд "эв нэгдэл,бүхнийг хамтаа" гэж хоосон ярьдаг. Зүүн европын ЕХ-ны гишүүн орнуудад ялгавартай ханддаг. Бид өөрсдийгөө цагаачдын давалгаанаас хамгаалах эрхтэй. Шийдвэр гаргадаг хэн ч сонгоогүй хэдэн хүн европын ард түмнийг хохироох ёсгүй. Бид Брюсселийн гинжийг таслах ёстой. Үүнийг Итали хийнэ. Европ тивд Европчууд тусгаар тогтнол, эдийн засаг, ёс заншлаа хамгаалж, найрсгаар амьдрах ёстой.Италчууд үүнд бэлдэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Дээр нь Унгар, Словяк, Испани ЕХ-г илт шүүмжлэх болсон. Араас нь өөр улс орнууд гарч ирэх нь ойлгомжтой. Нэмж хэлэхэд хэдэн сарын өмнө Жорж Милони Хятад улсад айлчлал хийсэн. Саяхан Испанийн ерөнхий сайд Санчи мөн Хятадад айлчлал хийсэн. Европын орнуудын зарим нь ирээдүйд БРИКС-ийн Холбоонд нэгдэхийг үгүйсгэхгүй
ene 2 tsol tushaal devshih estoi busuu ulsiinhaa huliig hamgaalsanii toloo yagaad shiitguuldeg bilee?
АНУ-ын цагаачлалын хөрөнгө оруулалтын EB-5 визтэй гадаадын иргэнд хоёр жилийн дараа ногоон карт авах боломж олгохоос гадна хоёр жилийн дараа Америкийн иргэншил авах хүсэлт гаргах эрхтэй болгож өгөөч.