Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүдээс үзвэл Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө бараад, асар их зэвсэг, сум, пуужингийн агуулахуудаа дэлбэлүүлээд, хариуд нь цөмийн дайнаар Украин ба түүний холбоотнуудыг заналхийлж, тэр нь ч шинэ зүйл биш болох тухай хөрвүүлж буулгая.
Бид хоёр л үзэгдлийг ойрмогхон олж харлаа. 1. Орос дахь энэ олон цувраа дэлбэрэлтүүд. 2. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган тэр чигтээ Оросын эсрэг уур амьсгалын дунд болж буй.
Эхний тухайд мэдээж гол буруутан нь дайсан Украин нь. Гэхдээ дотоодын буруутнаа тодруулаад хариуцлага тооцох тухай Кремль, БХЯ, ЗХЖШ-т ид яригдаж байна. Түрүүчээсээ баригдаад эхэлсэн. ОХУ-ын Зэвсэгт хүчний Агаарын ба сансрын хүчний холбооны төвийн командир нь ойд амиа хорлосон байдалтай олдсон нь шинэлэг мэдээ, этгээд үзэгдэл ба оросын генерал офицеруудын цуврал амиа егүүтгэл эхэлж байх магадлалтай.
Ганц шөнийн мэдээ. Украины дронууд довтолгоо хийж, Оросын БХЯ-ны мэдээгээр 125 дрон устгасан гэсэн ч ийм ийм хохирол амсчээ.
- Волгоград мужийн Котлубань тосгонд зэвсгийн арсенал өртөв. NASA гал гарсан гурван байрлалыг тогтоов. Арсеналд ираны пуужингуудыг төмөр замаар тээвэрлэж авчраад удаагүй байсан ба бүрэн устгасан байх магадлалтай. Хэд хоног шатав.
- Краснодар хязгаарын Ейск аэродромд цохилт өгөв. Эндээс Ираны шахид дрон нисгэдэг, тэр нь шатсанаас гадна “Кинжалы горят как спички” хэмээн нүдээр харсан орос хүн нотлон бичжээ. Яг чүдэнз шиг дүрэлзэж байв.
- Ростов мужийн Миллерово аэродром түймэрт автав. Юу юу шатсан нь хожим тодорно.
- Волгодонск хотод цахилгаан станцын ойролцоо дэлбэрэлт сонсогдов.
- Приморско-Ахтарск хотод дрон хөөргөдөг газарт цохилт өгсөн ч амжилтгүй.
- Воронеж хотод дрон устгаж байхдаа алдаа гаргаснаас хэлтэрхий нь иргэний байгууламж дээр унасан гэжээ.
Ейскийн аэродром гэхэд л ер нь байхгүй болсонтой адил. Тус бүртээ 6 ширхэг Х-47 Кинжал пуужин хөөргөдөг байсан 10 суурь дэлбэрсэн мэдээ байна. Энэ нь ойролцоогоор 60 ширхэг пуужин дэлбэрсэн гэсэн үг юмУкраины зэвсэгт хүчний зэвсэглэлд лазерын эрчим хүчний зэвсэг (лазерное энергетическое оружие следующего поколения) нэвтэрч байлдаанд ашиглаж эхлэв. Оросуудыг ёстой хяргаж байна.
Путин ОХУ-ын ҮАБЗ-ийн хурлыг зарлан хуралдуулж “Цөмийн дайнаас сэргийлэх доктрина”-даа (номлол) өөрчлөлт оруулах болжээ:
- Цөмийн зэвсэггүй аливаа улс цөмийн зэвсэгтэй улсын оролцоо дэмжлэгтэйгээр түрэмгийлбэл Орос руу хийсэн хамтарсан дайралт гэж үзэх;
- ОХУ-ын эсрэг агаарын довтолгооны төрөл бүрийн зэвсэг нисгэх тухай найдвартай мэдээлэл байвал цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авах;
- ОХУ-ын бүрэн эрхт байдал, ердийн зэвсэглэлд ноцтой аюул учруулах нь цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авах үндэс болох;
- Холбооны улсын гишүүний хувьд Беларусийн эсрэг түрэмгийлсэн тохиолдолд ОХУ нь цөмийн зэвсэг ашиглах эрхтэй гэжээ.
Айлгаж эхлэжээ. Гэхдээ ээлжит. Путины өгсөн сануулга тоогоо алдсан. Оросын цөмийн зэвсгийн заналхийлэлд дэлхий нийтээрээ цочрохоо больсон. Украин бол бүр ч падгүй гэсэн царайтай. 1993-1994 оны Украины Батлан хамгаалахын сайд армийн генерал Виталий Радецкий “ОХУ нь цөмийн зэвсгээ арчилж тордож байлдаанд бэлэн байлгахын тулд батлан хамгалахын нийт зардлынхаа 40-өөс доошгүй хувийг (жилд наад зах нь 45-65 тэрбум $US) зарцуулах ёстой. Тэгж чадаагүй, одоо өнгөрсөн” гэжээ. Анхлан Украин руу довтлохдоо Путин барууныхныг тусалбал хариу нь маш хүнд бууна гэж шазруун занасан, эхний гурван өдөр Киевийг тойрч бүтэлгүй давшаад ухрахдаа “Цөмийн зэвсгүүдээ байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд оруул!” гэж Шойгу, Герасимовт үүрэгдээд гаргаж байсан. Түүнээс хойш цөмийн зэвсгээр үнсэн товрого болгоно, Лондонг далайд живүүлж, Берлиний тэнгэрт мөөгөн үүл үүсгэнэ гэж 2.7 жилийн турш Кремлийн хайртай суртал ухуулагчдаар байнга хараалган яриулав. Тийм учраас “ээлжит” заналхийлэл гэж үзнэ. Путин айлгаж л байдаг, цөмийн зэвсгээр хуйхлана л болдог, Сармат пуужин нь цооногтоо дэлбэрээд л.
Оросын ТВ-ээр ярьж байна. Сансарт яваа барууны тагнуулын хиймэл дагуулыг эхлээд устгая, дараа нь бүх хиймэл дагуулыг нь устгая, тэд ч манайхыг устгаг, тэгээд хиймэл дагуулгүй амьдарцгаая. Тэгснээ “Йемений хуситуудад цөмийн зэвсэг өгөөд тэдний гараар АНУ-ын цэрэгт цохилт өгүүлье” гэж цуурав.
Оросын пуужинт цэргийн хурандаа ярьж байна: 2016 оноос хойш 5 удаа туршиж нисгэж байсан Сатана пуужингуудын 4 нь дэлбэрч, уурхайн цооногийнхоо ойролцоо унасан. Ийм байхад Оросын генералууд цөмийн дайнд АНУ-ыг ялна гэж итгэх үү? Пуужингийн салбарын хамаг ололт, амжилт, патент, ноу-хаунууд Хойд Солонгос, Хятад, Иран руу арилжигдсан. Оросоос өөр авах юм байхгүй гээд Иран, Хятад хоёр саяхан хоёул хоёулаа НҮБ-ын индэрт Оросын эсрэг үг хэлцгээлээ. Үүний цаана Орос нь Хойд Солонгостойгоо үлдэж, бусад түншүүддээ хаягдаж байна гэж аналитикууд уралдан дүгнэж байна. Байдал ийм л байна гэжээ. Агаарт замхарсан Путины заналхийллийн үгсийг сөргүүлэх баримт захаас аван ийм л байна. Түүх сөхөж үнэн баримт дэлгэсэн ч болно. Гитлерийн фашизмыг Улаан арми баатарлагаар сөнөөлөө гэдэг боловч хэрэв АНУ туслаагүй бол яагаад ч дийлэх аргагүй байв.
Сталин өөрөө хүртэл АНУ-ын лэндлизгүйгээр СССР дайнд ялах боломжгүй байсан гэжээ. Танкийн хуягны тусгай ган 100%, дарь тэсрэх бодис 90%, нисэх онгоцны түлш 100%, 22 000 байлдааны онгоц бүгдийг АНУ нийлүүлжээ.
Путины шахуу тушаал–“10 дугаар сарын 1 гэхэд Курскээ бүрэн чөлөөлсөн бай” гэсэн нь агаарт замхарлаа. Курсктээ оросын цэрэг өөрөө ялагдаж байна. Одоо буруутан оросын генерал хурандаа нар нэг бол шоронд, нэг бол өөрийгөө боймлоно. Цуврал амиа егүүтгэл оросын армийн дээдчүүдийн дундаас ундарна. Төгсгөлд нь Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороог хоёр удаа толгойлсон хошууч генерал Альнур Мусаевын “Украины ялалт ойрхон байна” гэж ярьсныг дурдаад эндээс юу харагдаж байна, эрүүл ухаантай монголчууд аа гэж ам асууя? Оросын үзэл суртлын тархи угаалтад төөрч будилж, Путин ялахыг хүсэн хүлээж, тэр талын суртал нэвтрүүлэгт хөөрч, хараалаа урсгаж байгаа бол Та бүтэшгүй цөхрөлөөсөө яаралтай салах хэрэгтэй. Украин ялагдаасай гэж мянгантаа залбирч ламд очиж ном уншуулаад ч өнгөрлөө!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл37
АНУ ОХУ цөмийн дайнаа эхлүүлж дэлхийн олон хотууд сүйрч олон тэрбум хүмүүс үхэж үрэгдээсэй
Хямдхан хөлсний бичээч бэлтгэл хошууВч Адьяaгийн Батсайхан гэгч ээлжит худал тархи угаалт хов живээ нийтэлжээ, ккк
фронтын байдал бишдээд ирэхээр л энэ нөхөр бичээд эхэлдгийн,цэргийн хүн юм бол цагийн байдал ямар байгааг ухаармаар,одоо оросууд бүр хурдан давшиж бна,зомби бол зомбигоороо дуусдаг юм бна,юун хохолууд ялах,түүндээ бүр итгэчихсэн ,дууссаан хохолууд чинь,хайран украйн улс,цагтаа киевт хөл бөмбөг үзэж явлаа,дэлхийд хамгийн том нисэх онгоц,хосгүй хүчтэй пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэдэг хүчирхэг улс байж билээ,бүгдийг нь устгаж,ёрын холбоо,натод элсүүлнэ гэх чихэр шилний цаанаас долоож ,газрын хөрснөөс арчигдах нь цаг хугацааны асуудал боллоо доо хөөрхий
Нөгөө ХОРИГ арга хэмжээ маань юу болсон бэ? хоригийн тоо тоогоо алдсан. сүүлийн үед огт сонсогдохоо байж. Хориглоод ОХУ-ын эдийн засаг сүйрээд дотроосоо бослого гарна гээд байсан яасан. 3 жил боллоо.
Оросууд Угледарыг нацист Хохол НАТО фашистуудаас чөлөөлчихлөө бэлтгэл хошууВч Адьяaгийн Батсайхан гуай! ккк
Слава Украине!
20 гаран генерал, 1 адмирал, 100 гаран хурандаагаа фронтод ал.уулдаг цэргийн тусгай ажиллагаа гэж байдаг аа. Киевийн дэргэд, Харькивт, Хёрсонд, Хар тэнгисд , одоо Курск-д ялагдлаа. Оросын армийг ийм турсага гэж хэн төсөөлөхөв дээ! Ояачуудхэдхэн хоногийн өмнө Узбекистан-АНУ хил гаалийн мэдээ солилцох гэрээг сонссон уу? Арменд геополитикийн ялагдал, одоо дундад Азид Турк, БНХАУ-д шахагдаад эхэллээ. Пүтлэр ч ОХУ-г б.аастай нь хутгачихаад арилах нь дамжиггүй!
20 гаран генерал, 1 адмирал, 100 гаран хурандаагаа фронтод ал.уулдаг цэргийн тусгай ажиллагаа гэж байдаг аа. Киевийн дэргэд, Харькивт, Хёрсонд, Хар тэнгисд , одоо Курск-д ялагдлаа. Оросын армийг ийм турсага гэж хэн төсөөлөхөв дээ! Ояачуудхэдхэн хоногийн өмнө Узбекистан-АНУ хил гаалийн мэдээ солилцох гэрээг сонссон уу? Арменд геополитикийн ялагдал, одоо дундад Азид Турк, БНХАУ-д шахагдаад эхэллээ. Пүтлэр ч ОХУ-г б.аастай нь хутгачихаад арилах нь дамжиггүй!
Углeдарыг биш。Вухлeдарыг
bas l sonin ontsog baina
Курск мужийг Украйнд алдсанаас хойш Оросын цөмийн их гүрэн төгсгөл болж Монголчуудтай адил улны улс болчихлоо Путлер улаан шугамаар олон удаа айлгадаг байсан Улаан шугам гэдэг нь оросын нутагт довтловол дэлхийд цөмийн дайн болно гэсэн үг Орос Курскт ялагдсанаас хойш цөмийн дайн болоогүй 2 сар болж байна Украйн цөмийн зэвсэгтэй орост довтолсон нь цөмийн зэвсэгтэй бүх орнуудыг айлгасан Учир нь тусгаар тогтнолыг цөмийн зэвсгээр хамгаалах номлолыг Украйнчууд сөнөөсөн Монголд Филиппин гэрийн үйлчлэгч охид олон Курскийн тулаанаас болж улны улс болсон оросуудаас олон орос охид Монголд Филиппин үйлчлэгч нартай өрсөлдөх өдөр ирнэ
Слава Украине! Путлер капут!
Баярллаа.Таны нийтлэлийг унших дуртай. Путин угаасаа ялагдана.
Үнэн
Улаан шугамаа дахиад сүүлчийн удаа тодоос тод зурчих , Путин ахаа
дундаас нь худлаа юм битгий бичээ изралийг одоо сөнөөх тухай арабууд хүчтэй ярьж эхэллээ Орсуудын хамгаалалтгүй хил рүү украйныг хэн ор гсэн юм курскад украйняуудыг байх хооронд украйныг орсын хил рүү орсон гэдэг шалтгаар украйн руу довтлоод бай түрүн дөрвийг эзэлсэн дараа нь камышевийг эзэлсэн одоо угледарийг эзэллээ одоо красногоровка курахово орж явна курскад тогтоон барьчихсан тэнд дүрэвчихсэн одоо покровск буюу красно армейск рүү давшаад бай мотоцикл карт дрон гранат пулемёт хурдан давшина америкад мусалманы ертөнцтэй тэмцээд зав алгаа ёвроп гол асуудал биш болсон
Украйнууд орос гаралтай. Орос биш гээд байдаг сонин хүмүүс
ukrainchuud hogiin teneg garuud
Viking garaltai humuus shuu
Барууны ертөнц дараагийн шинэ Орос улс ямар байх талаар их ярьж бичиж байна даа. Өнөөгийн Орос улс Их гүрний статусаа алдана. Ер нь ч алдаад эхэллээ л дээ.
тэр үнэншүү цөм байтугай ердийн их бууны сумыг ч байлдааны бэлэн байдалд байлгахын тулд 3 жил тутам урсгал засварт оруулах гэх мэт асар их зардал гарна тэгж чадахгүй бол тэгээл зүгээр хог
20 гаран генерал, 1 адмирал, 100 гаран хурандаагаа фронтод ал.уулдаг цэргийн тусгай ажиллагаа гэж байдаг аа. Киевийн дэргэд, Харькивт, Хёрсонд, Хар тэнгисд , одоо Курск-д ялагдлаа. Оросын армийг ийм турсага гэж хэн төсөөлөхөд дээ! Ояачуудхэдхэн хоногийн өмнө Узбекистан-АНУ хил гаалийн мэдээ солилцох гэрээг сонссон уу? Арменд геополитикийн ялагдал, одоо дундад Азид Турк, БНХАУ-д шахагдаад эхэллээ. Пүтлэр ч ОХУ-г б.аастай нь хутгачихаад арилах нь дамжиггүй!
орсууд бүх фронтоор давшиж байна украйнуудыг курскийн хил дотор байлгаж байх нь зүйтэй орсын хил зөрчиж довтолж орсон энэ хооронд запорож николаевск херсон угледараас покровск руу купянск северск рүү орж котёлд оруулах хэрэгтэй красноармяск хамгийн хурдан эзлэх нь зүйтэй бүх фронтоор маш сайн давшиж байна путины төлөө
Судлаач Ганаа Оросын талд бичдэг Оросд элэгтэй хүн ! Чи худлаа хүн байна !
Тийм сайн юм бол ирвэс Сирскийн дэргэд очоод опёративын хэлтсийн даргыг нь хийгээч Батсайхан гуай !маниустаа худлаа томроод байх юм ! Оросын хаан Владимир Путин удахгүй укрианы нэг хотод цөмийн цохилт хийж агаарт хийсгэнэ ! Одоо хотоо сонгож байгаа ! Нато цөмийн зэвсэггүй ! Амёрикууд нэг муу укрианы төлөө цөмийн дайнд орохгүй ! Трамп гарвал бүр орохгүй ! Путиныг энэ Батсайхан Номиндарь Доржийн Сүхбаатар мэтийн нөхдүүд дутуу үнэлдэг юм ! Нэг л өглөө үзүүлээд өгнө дө !!
Хөөрхии дөө арчаагүй эриин явуургүй арга нь иим ниитлэл бичих үү эхлээд бүх сувагаар мэдээ үз унш тэгээд харьцуул чам зэрэгиин тэнэг эр ойлгогдохоор бичсэн бгаа мал минь
Естой үнэнийг бодит байдалаар нь хэлсэн байна. Удахгүй энэ гахай иванууд будаа болох нь ээ!!
Яа гээд байгаа лалар вэ? Орос, Хятадад салаавч үзүүлээд Барууныхны бөгсийг долоо гээд байгаа юмуу? Аль нэг талын өрөөсгөл мэдээллийг уншчихаад түүнийгээ туйлын үнэн гээд итгэчихсэн иймэрхүү салбадай нарын үгийг тоолгүй олон талт, тэнцвэртэй гадаад бодлого манай улс явуулах хэрэгтэй ш дээ. Газрын тосны нэг үйлдвэр, эсвэл Эрээнийн хил дээр жижигхэн "техникийн засвар" хийгээд хэдхэн хоног хаагдахад л алингаа алддагаа санаж байх хэрэгтэй ш дээ.
За чи зүгээр л эмээ уу,,,дебыль ээ,,,чиний ойлгохооргүй сэдвээр цэргийн хүн бичсэн байнаа,,,,
АНУ ОХУ цөмийн дайнаа эхлүүлж дэлхийн олон хотууд сүйрч олон тэрбум хүмүүс үхэж үрэгдээсэй
Hoorondoo.baildaad.delhiin.gazariin. zuragnaas.alga.boldog.Mongolchuudiin. nohoi.zamaar.Orosuudach.neg.mor. orlooshuu.Idsen.eruu.huvhairnaa.gej. basal.unen.ugshuu
Bravo Ukrain, Hoshuuch Batsaihand talathaj baina
Хитлерийн фашист германыг сталины комунист орос дангаараа дийлэхгүй байсаныг америкийн том дэмжлэгийн оролцоотойгоор фашмзм бут цохигдсон нь үнэн түүх билээ
ямар азаар энэ лалар армид байгаагүй юм олон мэдээ уншиж олон талаас бод дудран мтнь телеграмаас баахан хог олж уншдаг юм байна лээ
Нийтлэлээ Баабар шиг сэтгэгдэл бичигдэхгүйгээр нийтлэж байгаач.. Нөгөө оросын троллууд нь даралт зүрхний эмээ ч уухгүйгээр чарлалдаад уйлалдаад ороод ирэхийн сэтгэгдэлээр.. кк
Хэргээр тэдний даралтыг ихэсгэж цус харвуулах гэж чарлалдуулж байгаамаа.
hudal ukraine propaganda bnaa, baidal shal uur bgaa shuu! Zelenski esvel zurtana, esvel uursdiinhunduu aluulah shinjtei. odoo baruunii hevleluud ch baga bagaar unen bichij ehelj bna.