sonin.mn

НИТХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас "1XBET" гэдэг спортын бооцоот таавар буюу Монголын нийгмийн хар тахал болоод байгаа мөрий тавьж болдог сайт, аппликейшныг сурталчилдаг, "Би ар би” компаний захирал Ж.Энхжаргалан нэр дэвшээд буй. Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар түүнийг өнгөрсөн хавар Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн захирлаар томилж, ихээхэн үүрэг хариуцлага хүлээлгэсэн билээ.


Гэвч Ж.Энхжаргалан уг хариуцлагыг хөсөрдүүлэн, ямар ч хяналт хийлгүйгээр Төв Цэнгэлдэхэд хиймэл зүлэг дэвссэн юм.


Үүнээс нь болж, Монгол төрийн наадмын барилдааны үеэр бөхчүүд хальтирч, олон арван бөхчүүдийн хөдөлмөр талаар болж, нэг бөх хүндээр гэмтсэн харамсалтай явдал хүртэл гарсан билээ.

Ж.Энхжаргалан ч өөрийнхөө ямар ч хариуцлаггүй, ухаангүй тэнэг үйлдлийг хүлээн зөвшөөрч, "Цаг давчуу байсан тул хяналт тавьж чадаагүй, тестлэх боломж огт гараагүй. Дараа нь заавал холбоонд бороотойд сорил хийлгэж хүлээлгэж өгөх ёстой юм байна" хэмээсэн юм.


Ийм л туйлын хариуцлаггүй этгээд НИТХ-д нэр дэвшээд буй бөгөөд уриа үгээ : "Тултал хийнэ" гэж сонгожээ.

Наадмын зүлгийг ТУЛТАЛ будлиулсан этгээдийг НИТХ-д сонговол юу л болдог бол доо?


С.Сарнай