ТАШКЕНТ, 2024 оны аравдугаар сарын 1 /NUR.KZ/. Узбекистанд болж буй заалны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ¼-ийн шигшээ тоглолтод Казахстаны хөлбөмбөгчид Аргентины шигшээ багт хожигдлоо.
Ташкент хотын “Хумо Арена” спортын ордонд болсон тоглолт 6:1 харьцаагаар Аргентины багийн ялалтаар дуусав. Аргентинчуудаас Кевин Арриета /29 ба 36 дахь минутанд/ хоёр удаа торгуулийн цохилтоор гоол оруулсан бол Матиас Роса (22), Анхель Клаудиньо (27), Себастьян Корсо (33, хоосон хаалганд), Лукас Боло Алемани (34) нар тоглолтын явцад гоолджээ. Харин Казахстаны багийн цорын ганц гоолыг Даурен Турсагулов /34/ орууллаа. Гэвч удалгүй тэрбээр хаалганы дэргэд гараараа бөмбөгөнд хүрсэн тул улаан хуудас авч талбайг орхив. Ингэснээр казахстанчууд ДАШТ-ний финалд хоёр дахь удаагаа гарч чадалгүй тэмцээнийг дуусгалаа.
Баасан гарагт Парагвайн багийг 2:1 харьцаагаар ялсан францчууд Аргентины шигшээтэй хагас шигшээд тоглоно. Нөгөө хагас шигшээ тоглолтод Украин-Бразилын багууд учраа таарчээ. Өмнөх 2021 оны ДАШТ-нд аргентинчууд мөнгө медаль авч, 2016 онд дэлхийн аваргаар шалгарч байсан юм. Энэ удаагийн ДАШТ-ны 1/8-ийн шигшээд Казахстаны хөлбөмбөгчид өмнөх дэлхий аварга Португалын шигшээг хожиж дуулиан тарьсан билээ.
Заалны буюу мини хөлбөмбөгийн анхны ДАШТ 1989 онд болсон юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Бас л гайтай Францтай