БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 10 /Казинформ/. Германы эрх баригчид 9 дүгээр сарын 16-наас эхлэн 6 сарын хугацаанд тус улсын хуурай замын нийт хилийн шугамын дагуу хяналт тогтооно.
Хилийн хяналтыг чангатгаж байгаа тухай Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фазер мэдэгдээд, уг арга хэмжээг хууль бус цагаачлал ба терроризмтай хийж буй тэмцлийн хүрээнд авч байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Одоогийн байдлаар, Польш, Чех, Швейцар, Австритай залгаа хилийн дагуу хилийн хяналтын түр цэгүүд ажиллаж байна. Ингэснээр 2023 оны 11 дүгээр сараас хойших хугацаанд 30 мянган хүнд Германд нэвтрүүлэхээс татгалзсан хариу өгч буцаажээ. Хилийн хяналтыг чангатгах тухай шийдвэрийг Хойд Рейн-Вестфали мужийн Ерөнхий сайд Хендрик Вюст, Дотоод хэргийн сайд Херберт Ройл нар идэвхтэй дэмжиж байгаа юм.
Өнгөрсөн сарын сүүлчээр тус мужийн Золинген хотод Сириэс ирсэн нэгэн цагаач залуу хутга хэрэглэн гурван хүний амийг хөнөөж, найман хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ.
Дээрх шийдвэр гарсны дараа Франц, Нидерланд, Дани, Бельги улсуудтай залгаа хилийн дагуух хяналтыг чангатгаж байна. Дотоод хэргийн сайдын хэлснээр, хүчинтэй визгүйгээр Германд нэвтрэхийг оролдож буй хүмүүсийг, ялангуяа бичиг баримтгүй, орогнол хүссэн хүмүүсийг хянахын тулд паспортын шалгалтыг чангатгах ажээ. Хэрвээ дүрвэгчид еврогийн бүсийн өөр улсад бүртгэгдсэн бол тэднийг хил дээрээс шууд буцаана. Германы эрх баригчдын эл шийдвэр нь Европын Холбооны дотор чөлөөтэй зорчих тухай Шенгений бүсийн хэлэлцээрт харшлах уу гэсэн асуултыг Европын зарим хэвлэл тавьж бана.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл10
германаас болж орос украйны дайн гарч байгаа герман англи шиг ёвропийн холбооноос гарах ёстой
Дайныг хамгийн өдөөгч нь АНУ ЕХ гэгч сатанууд.
Мэдрэлтээд байхын,эмээ олигтойхон уугаач!
Унгарын ерөнхий сайд В.Орбан: Одоо хангалттай. Унгар улс олон шар автобус дүүрэн цагаачдыг Брюсселийн Европын Холбооны үүдэнд нэг талын үнэгүй билет авч өгөн илгээж эхэлжээ. Орбан ЕХ-ны цагаачдын бодлогыг эсэргүүцэж,гадны цагаачдыг авахгүй хэмээн тэдэнд хилээ хаасан билээ.Саяхан ЕХ-ны Шүүхээс Унгар улсад цагаачдын хуулийг зөрчсөн гэж үзэн 200 сая еврогийн торгууль,дээр нь өдөр бүр 1 сая евро төлөх хачирхалтай шийдвэр гаргажээ. Энэ нь Орбаныг айлгаж чадсангүй. Орбан хэлэхдээ, Брюссель цагаачдыг авна гэсэн.Бид авчирлаа. Харин Унгар улс авахгүй. Дотоодын аюулгүй байдлаа нэгдүгээрт тавих болно гэж шулуухан хэлжээ. ЕХ-ны 27 улсаас 17 нь цагаачдын хуулинд өөрчлөлт оруулахыг шаардсаар байна.Хамгийн их цагаач авдаг Герман, Франц, Швед улсад гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн бол, Унгарт гэмт хэргийн тоо маш цөөн байдаг байна. ЕХ-ны бусад орны иргэд Орбаныг жинхэнэ баатар хэмээн баяр хүргэж, өөрсдийн улсын эрх баригчдыг аймхай хулчгар,Орбанаас жишээ авах хэрэгтэй гэх мэтчилэн ярьж байна.
Хогийн дүрвэгч цагаачдыг хөөж явуулах хэрэгтэй
Даяарчлал цагаачлалыг өөгшүүлэх нь хэнд ашигтай юм бол.
ЕХ, Германчууд Ойрхи Дорнодын улсуудыг дайн самуунд сүйрэхэд гол зүтгэл гаргасан, орон гэрийг нь сүйдэлсэн. Одоо орон гэрээр хангах ёстой.
Тэр хохиролыг ЕХ-ноос гаргуулах хэрэгтэй.
Odoo ergeed Kommunizmiin yeiin dagyy hileen heleen changalah bolloo?....ene ch argagyideed l ter syy dee!!enyyniig ehlyylcen Amerikuud tergyylmeh delhiigeer neg zambaraagyityyllee,odoo baichihaad chagaachidiig ad yzej nytagtaa tyn ch hatyyrhah bolloo!!!!!!!!!!!!!!!ene bol yabch delhiin eerchilelt bis?....ene yalgaa ni neg sine arga sinjeed daraa ni bolohoon baij tyildahaaraa bolidog arga ch bis?....anhanaasaa yah gej ene tyhaid siidel gargab gedeg deer l syyri yhaan garah bailaa,.........................
Улс орныхоо аюулгүй байдал, оршин тогнолоо бодож цагаачдыг албадан гаргаж байна.