Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах гэх эмэгтэй өөрийнх нь биед халдсан талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг сэтгүүлчдэд тайлбар, мэдээлэл өглөө. Тэрээр: "Гишүүний туслах ирээд Төрийн ордонд миний биед халдаж байна. Гудамжинд бол барьж аваад зодох нь байна, алах нь байна. Ийм айдас дунд гишүүд яаж ажлаа хийх юм бэ? Яаж энэ улс орны бие даасан байдал, тусгаар тогтнол хангагдах вэ? Үнэхээр харамсаж байна.
Би одоо үүнээс айгаад асуудлыг ярихгүй байх юм байна л даа. Улс орны эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлсэн, эрчим хүчний хүний нөөцийн асуудлыг самарч байгаа.
Би сая шоконд орчихлоо. Төрийн тусгайгийн хүмүүст хандаж байна. Бас гишүүдийн халдашгүй байдлыг хамгаалах дэд хороо байдаг юм байна. Тэрний дарга Даваасүрэнтэй уулзлаа. Одоо Өлзийсайхан даргатай уулзаад энэ асуудлыг яаж хуулийн хүрээнд шийдэх вэ гэж ярилцлаа.
Энэ бол дуу хоолойгоо хүргэж байгаа 126 гишүүний нэгийг дарамталж байгаа асуудал биш. Энэ бол 126 гишүүн, парламентын бие даасан байдалд халдаж байгаа маш том асуудал. Өнөөдөр би дуугаа хориулаад, ичээд юм ярьж чадахгүй юм бол яаж энэ 126 гишүүн бие даасан байдлаар ард түмнийхээ төлөө, улс эх орныхоо төлөө болохгүй байгаа юмыг гарган авч ярих юм бэ? Энэ чинь маш том асуудал. Би үнэхээр шоконд орж байна.
Ямар шалтгаанаар юм бол?
Ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр хүний ярьж байгаагаар бол “Би Найдлаа гишүүний туслах байна. Та гишүүний туслахаа зохицуулагчаар тавих гэж байна” гэж худлаа яриад байна гээд байх шиг байна.
Найдлаа сайд туслахаа Диспетчерийн үндэсний төвийн эдийн засгийн албаны даргаар ч юм уу, нэг албан тушаалд тавьсан гэсэн. Тэрийгээ албан бус зохицуулагчаар тавих гээд байна гээд эрчим хүчний салбарынхан болж бүтэхгүй байгаа бүх л асуудлаа надад ярьдаг. Би тэр л асуудлыг гаргаж тавьсан.
Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч гэдэг бол өнөөдрийн дулаан, цахилгааны тарифыг баталдаг, мэргэжлийн маш өндөр түвшинд бэлтгэгдсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тийм л хүн байх ёстой. Гэтэл зүгээр л өөрийнхөө туслахыг бүхэл бүтэн Диспетчерийн үндэсний төвийн даргаар тавьчхаад, гэтэл нөгөөхөө зохицуулагчаар тавих гээд байна. “Гишүүн ээ, та энэ тал дээр арга хэмжээ аваач ээ” гээд салбарынхан өөрсдөө дуугарч чадахгүй байгаа энэ салбарыг хамгаалах ганц хүн нь би юм шиг над руу хандаж байна.
Өнөөдөр маш олон хүн ажлаас халагдсан байна. Маш олон хүн хууль бусаар ажлаа өгсөн байна. Тэр бүх хүмүүс шүүхэд хандчихсан байгаа.
Би Эрчим хүчний яам руу асуулга явуулсан байгаа. Томилогдсоноосоо хойш хэдэн хүнийг ХҮН намд элсүүлэв? Хэдэн хүнийг халав? Хэдэн зүгээр л багш, жолооч хүнийг удирдлагаар тавьсан бэ? Хэдэн хүн өнөөдөр шүүхдээд явж байна вэ?
Шүүхдээд явахаар ямар асуудал үүсдэг вэ гэхээр асар их хэмжээний өр төлбөр гарч ирдэг. Хүн ажлаасаа халагдсаны дараа төлбөр тооцоо гарч ирдэг. Хэдэн зуун саяараа гарч ирдэг." гэсэн юм.
Н.Отгон
Лхагва - 10 сарын 28,
2026
Сэтгэгдэл2
өөрөө баталгаагүй хов ярих хэрэггүй байж дээ
Та нарын сонгосон ХҮН нам чинь!! Хохьнээ үхэр монголчууд