sonin.mn

Есдүгээр сарын 9-нд БНХАУ-ын хэрэгжүүлж буй “Бүс ба Зам·-Гэрэлт аялал Монгол Улс дахь ажиллагаа 2024 он"-д хамрагдсан нүдний болор цайх оноштой манай улсын 114 ахмад настан Эрээний төмөр замын боомтоор Хятадад очжээ.






БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээний Хилийн хяналт шалгалт хорио цээрийн газар эдгээр ахмадуудыг хилээр шуурхай оруулах тусгай журмаар нэвтрүүлсэн байна.



Нүдний болор цайх оноштой эдгээр 114 ахмад настан хэд хэдэн бүлэгт хуваагдан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Ардын эмнэлэгт хагалгааны өмнөх шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах ажээ. 2024 оны наймдугаар сарын сүүлчийн байдлаар,  “Бүс ба Зам· Гэрэлт аялал” -ын манай улс дахь төсөлд нүдний болор цайх оноштой 2847 ахмад хамрагдсан бөгөөд 425 нь үнэ төлбөргүй хагалгаа хийлгээд байгаа гэнэ.




Г.Бямба