sonin.mn

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаарх Хятад-Америкийн ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал Бээжин хотод есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд боллоо.


Хурлыг Хятадын цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Лю Жэньминь болон АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх олон улсын цаг уурын бодлогын асуудал хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста нар хамтран даргалав. Хоёр тал цаг уурын хямралыг шийдвэрлэх асуудлаар үргэлжлэн судлан хэлэлцжээ. 


21-р зууны 20-оод оны цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад Америкийн ажлын хэсгийн хүрээнд хийгдсэн техникийн болон бодлогын яриа хэлцэлийг хоёр тал сайшаасан аж. Үүнд эрчим хүчний өөрчлөлт, метан хий, эргэлтийн эдийн засаг болон нөөцийн үр ашиг, нүүрстөрөгч хий бага ялгаруулах зэрэг муж хотын тогтвортой хөгжлийн дөрвөн сэдвээр холбогдох солилцоо өрнүүлж, үүнийгээ цаашид үргэлжлүүлэхийг хүссэн байна.

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-ийн оролцогч талуудын 29 дүгээр бага хурлын (COP29) хугацаанд COP29-ийг даргалагч орон Азербайжантай “Метан болон бусад нүүрстөрөгчийн давхар исэлийн бус хүлэмжийн хийн дээд хэмжээний уулзалт”-ыг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа хоёр тал дахин нотолжээ.


Г.Бямба