ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 5 /VOA/. АНУ-ын Жоржиа муж улсын Уиндер хотын Апалачи сургуульд гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдсан явдал бол “зэвсэгт хүчирхийлэл манай нийгмийг хэрхэн сүйрүүлсээр байгааг харуулсан бас нэг аймшигт сануулга юм" гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт мэдэгджээ. "Жилл бид хоёр утга учиргүй зэвсэгт хүчирхийллийн улмаас амьдрал нь зогссон хүмүүсийн төлөө эмгэнэн гашуудаж, хувь заяа нь үүрд өөрчлөгдсөн бүх хүнийг үргэлж санан дурсдаг.
Улс даяар хүүхдүүд уншиж бичиж сурахын оронд аюул заналхийллээс нуугдаж сурч байна. Үүнийг бид цаашид жишиг болгон хүлээж зөвшөөрч болохгүй” гэж Цагаан ордноос нийтэлсэн Ж.Байдены мэдэгдэлд дурджээ.
Тэрбээр Америкийн засаг захиргаа төрийн байгууллагууд, орон нутгийн эрх баригчидтай уялдаа холбоотой ажиллаж байгаа гэдгийг мэдээлээд, сэжигтнийг баривчилж, дахин хохирол учруулахаас сэргийлж шуурхай хариу арга хэмжээ авсан шуурхай албаны ажилтнуудад талархал илэрхийлэв.
“Зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийн тархалтыг зогсоох нь миний зорилго болсон. Ийм учраас би галт зэвсэгт хяналт тавих тухай сүүлийн арван жилийн хамгийн чухал хууль болох олон нийтийн аюулгүй байдлыг хангах тухай хоёр намын санаачилсан хуульд гарын үсэг зурж, аюулгүй байдлыг хангах олон арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Би мөн дэд ерөнхийлөгч Харрисын тэргүүлж буй зэвсэгт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх анхны албыг Цагаан ордонд байгуулсан. Бид мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан боловч энэ хямрал бүр ч их зүйл хийхийг шаардаж байна" гэж мэдэгдэлд дурджээ. “Олон арван жил гар хумхин суусны эцэст Конгресс дахь Бүгд найрамдах намынхан Ардчилсан намынхантай хамтран ажиллаж, зэвсгийн хяналтын тухай хуулийг батлах ёстой. Эдгээр арга хэмжээ нь өнөөдөр эмгэнэлтэйгээр нас барсан хүмүүсийг эргүүлэн авчрахгүй ч гэсэн цаашид галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл гэр бүлүүдийг сүйрүүлэхээс урьдчилан сэргийлж чадна" гэж Ж.Байден нэмж хэлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл13
Америкт иргэний дайн гарах нөхцөл бүрдсэн байгаа. Одоогоос 240 жилийн өмнө америк тусгаар тогтнолоо олсон. 160 жилийн өмнө иргэний дайн гарсан. 80 жилийн өмнө 1945 онд дэлхийн дайныг америк дуусгасан. Ямар нэг байдлаар 80 жилийн циклтэй америкт их том өөрчлөлт гардаг. Энэ удаа улс төрийн том зөрчил үүсэж америк иргэний дайн гарна. Буу хэмээх зүйл бол дайны гол зэвсэг юм.
Америк сөнөх тухай үлгэрийг зогсоо зайгүй хагас зуун жил сонслоо,,,зүгээр харин,,,,зху гэж улс байгаад сөнөхийг миний хоёр цэхэр нүгэл хураан харж билээ,,,одоо оросын холбооны улс сөнөж мөхөхийг харах хувьтай юм байжээ,,,,2 гүрэн сөнөсөн,,түүхэн үйл явдалын гэрч болох нь байншдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Америк дотоодын иргэний дайн эхэлнэ. Америкийн цагаан арьс христүүд хар боол хүүхэн ерөнхийлөгч болбол ёстой улс дотроо цөөнх болно. Угаасаа цагаан арьстангууд америкийн цөөнх болж, эдийн засгийн хүчийг цагаан арьстангаас булаах сонирхол бусад үндэстэнд байгаа. Үүгээрч барахгүй евроазийн Хятад, Энэтхэг, Вьетнам, Иран, Унгар, Турк , Орос англи саксоны дарлалд зүдэрч ирсэн. Хойд америкийн мексик, латин америкийн улсууд энэ америкийн дотоод дайныг дэгдвэл хөрөнгө урсаж орохыг хүлээж бэлдэж байгаа. Америк цөмийн зэвсэгтэй хэдэн улс болж хуваагдахгүй гэж тооцох нь эндүүрэл болно. Америкийн дотоодын иргэний дайныг дэгдэхийг харцгаана бид.
За,,,чи,,,битгий хуцаад бай,,,эмч эмнэлгээ бараадаа,,,оркоо,,,
Америк мөхнө. Үхэлтэйгээ нүр тулсан америкяхыг харна. Мөхдөггүй улс гэж байхгүй.
Америк сөнөхийг харна гэвэл чи бид хоёр шиг оркуудын нас нь хүрэхгүй байлгүйдээ,,,,,миний, оросгахайнохой шүтээнтэй,,,орк андаа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
14 настай хуухэд буудсан байна Освор насныхан ангийнхандаа гадуурхагдсан тохиолдолд гол толов ингэдэг яманайх ч хуухэд залуучуудын ес зуйг анхаармаар Эцэг эхийн уурэг ялангуяа
Америкийн хамгийн том дайсан орос хятад биш хар тамхи
Америкийн хамгийн том дайсан бол орос хятад биш ардчилал. Ардчилал бол хар тамхи.
Америкийн засгийн газрыг ардчилсан нам удирдсан ч америк улсад арьс өнгөний үзэл аллага гарч л байна шүү дээ.
Босцгоо дарлагдсан боолуудаа гэж нэг өдөр тэмцэл эхлэнэ.
Хэн америкт дарлагдсан боол болоов,,,миний анд,,таг харанхуй бөгөөд балай,,,,оркоо,,,,,
Дотооддоо огт асуудалгүй улс орон гэж хаана ч байхгүй.Манайд л сэтгэлгээний хоцрогдолтой, тархины тураалтай, оюуны хомсдолтой сэтгүүлч гэсэн мэргэжилтэй сэжгийн алнууд болон сошиалаар амьдардаг хүн хогнууд л бороо орсон ч бахираад л,цас шуурсан ч бахираад л,хүн үхсэн ч бахираад л мал үхсэн ч бахираад л,эм эм хэрэлдсэн ч бахираад л байдаг. Энэ бол сэтгэцийн эрүүл мэндийн нилээд хүндэрсэн асуудалтай хүмүүсийн хийдэг үйлдэл юм. Эмгэнэлтэй нь байн байсаар эрх баригчид хүртэл энэ галзуу хүмүүсийн шахалтанд орж шийдвэр гаргах хэмжээнд хүрсэн цөвүүн цаг болжээ.АНУ н энэ эмгэнэл бол дүр эсгэсэн хуурамч ардчиллын үр дагавар юм. Хаана ардчилал байна тэнд хаос байх болсон нь сэтгэлгээний гажуудлын үр дагавар юм.Одоо АНУ н ерөнхийлөгч хүн хүртэл "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж хэлэх хүртэл ялзралд хүрсэн.АНУ н сайн ирээдүй нь социализм юм.Хэрвээ капитализмын дараагийн шат болох социализмд шилжиж чадахгүй бол энэ улс мөхөж сөнөх нь зүй ёсны юм.Энэ бол муу ирээдүй нь юм.