sonin.mn

ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 30 /Kyodo/. Японд ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Замын хөдөлгөөний тухай шинэчилсэн хуульд согтуугаар дугуй унасан, дугуй унаж байхдаа гар утас хэрэглэж замын хөдөлгөөнд аюул учруулсан тохиолдолд хорих ял, торгууль ногдуулах заалтыг нэмж оруулах шийдвэрийг өнөөдөр гаргажээ.Засгийн газар мөн давтан зөрчил гаргасан хүмүүст унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох талаарх сургалтад заавал суух чиглэл өгөх эрхийг цагдаа нарт олгохоор шийдсэн бөгөөд энэ арга хэмжээ мөн дээр дурдсан өдрөөс хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.




Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд дугуй унаж байхдаа гар утас хэрэглэсэн хүмүүсийг зургаан сар хүртэл хугацаагаар хорих юм уу 100 мянга иенээр /690 ам.доллар/ торгоно. Хэрэв тэд явган зорчигч болон замын хөдөлгөөнд аюул учруулсан бол нэг жил хүртэл хорих ял эсвэл 300 мянган иений торгууль ногдуулах ажээ.



Мөн согтууруулах ундааг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дугуй унасан этгээдэд гурван жил хүртэл хорих ял эсвэл 500 мянган иений торгууль ногдуулахаар болжээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг