Зургаа дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Гурван жилийн дараа долоо дахь Ерөнхийлөгчийн сонгууль болно. “...Бүхэл бүтэн гурван жилийн дараах сонгуулийг өнөөдөр юунд ярина вэ” гэж магад. Ярихаас аргагүй. Яагаад гэвэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэр ус дуулдах боллоо. Зарим нь бэлтгэлээ хангаад эхэлжээ.
МАН, АН, ХҮН, ИЗНН, “Үндэсний эвсэл” гэсэн улс төрийн таван хүчин 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Хүнээ нэр дэвшүүлнэ. Тиймээс нам нам дээр л далдахнуур Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан үйл явдлууд өрнөж буй бололтой.
МАН-аас гэхэд “70-аад оныхон” нь өрсөлдөх сонирхолтой байгаа аж. ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Хотын дарга асан Д.Сумьяабазар, Гадаад харлицааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байна. Эднийхэн хашир. Ил гарч “...Би” гэж ярихгүй. Тэр тусмаа одоо бол ихээхэн нууцална. Гэсэн ч намынх нь цагаан байр, Төрийн саарал ордон хоёроор яриад эхэлжээ. АН-аас болохоор үе үеийн улстөрчид энэ сонгуульд хүчээ үзэхээр бэлдээд эхэлсэн байна. Тэдний өрсөлдөөн ил болдгоороо онцлогтой. Санал зөрвөл хэрэлдэнэ, зодолдоно. Тэгж нэг талдаа гарна. Энэ зуны УИХ-ын сонгуулийн 126 суудлын төлөө тултлаа “зодолдсон” тэд 2027 оны ганц мандатын төлөө юу л болох бол доо.
Одоол гэхэд АН-аас Тэргүүн шадар сайд Лу.Гантөмөр, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Тэмүүжин гээд олон “сонирхол” яригдаж байна.
ХҮН нам бол товчхон. Цөөхөн горилогчтой. Гэхдээ Шадар сайд Д.Доржханд, Эдийн засагч Д.Жаргалсайхан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Д.Энхбат гээд эвгүй эвгүй “нэр дэвшигчид” дуулдаж байна. ИЗНН-аас бүр цөөн. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, УИХ-ын гишүүн асан С.Оюун хоёрын нэг нь нэр дэвшиж магадгүйгээр яригдаж байна.
Харин “Үндэсний эвсэл”-ээс МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир нэр дэвших гэнэ. Б.Нямтайширыг ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн гол өрсөлдөгч гэж хэлж болно. УИХ-д суудалтай бусад намынхан ч үүнийг гадарлаад эхэлсэн. “Хэрвээ нэр дэвшвэл Б.Нямтайширтай ямар арга барилаар өрсөлдөх вэ гэдгийг тооцох хэрэгтэй” гэсэн яриа хүртэл намуудаар гарсан байна. Мэдээж, яг одоо бол сунгааны цаг. Гэхдээ юухан байх вэ, жил гаруйн дараа нэр дэвшигчид олны өмнө гарч ирэх ёстой болно. Тэгэхээр одооноос бэлтгэл юугаа хангаж эхлэх нь зүйн хэрэг юм.
Ер нь бол “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг чухал биш. Харин “Үндсэн хууль, бусад хуулиар Ерөнхийлөгчид олгогдоог эрхийг, үүргийг, хариуцлагыг хэн сайн даах вэ” гэдэг илүү анхаарах ёстой асуудал нь юм.
Бид Үндсэн хуульдаа “...Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тунхаглаж зааж өгсөн. Тэр утгаараа хамгийн түрүүнд энэ үүргийг нэхээд, хүлээгээд байдаг. Нөгөөтэйгүүр таван жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад Ерөнхийлөгчтэй холбоотой хэд хэдэн томоохон өөрчлөлт гарсан. 2019 оны өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 30.2-т “...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”, гэсний дагуу 2021 онд сонгогдсон Ерөнхийлөгч 2027 онд буух юм.
Үүнээс гадна 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж оруулсан.
Ерөнхийлөгчийн хуульчилсан бүрэн эрхэд “...Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, “...Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах”, “...Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, “...Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах”, “...Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах”, “...Уучлал үзүүлэх”, “...Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх”, “...Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх”, “...Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах”, “...Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно.
Хэрэв УИХ шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно”, “...Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна”, “...Ерөнхийлөгч УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно” зэрэг багтдаг.
Үүнээс гадна, Үндсэн хууль Ерөнхийлөгчийн эрх үүрэгтэй холбоотой “...Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана”, “...Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно”, “...Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна”, “...Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна”, “...Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна”, “...Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, “...Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ”, “...Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна”, “...УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно” гэсэн зүйл заалтууд бас бий.
Үндсэн хуулийн 2019 оны дээрх өөрчлөлттэй холбоотойгоор 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Харин Ерөнхийлөгчийн тухай хуулийг өнөөг хүртэл шинэчлэн баталж чадаагүй л байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Үндсэн хуульд нийцсэн бие даасан хуульгүйгээр өнөөдрийг хүртэл явж байгаа юм.
Одоо хэрэгжиж байгаа Ерөнхийлөгчийн тухай хуулийг 1993 оны зургадугаар сарын 5-нд Н.Багабандийг УИХ-ын дарга байх үед баталж байжээ. Энэ хуулийн 6.1-д “...Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” гэсэн байгаагаараа Үндсэн хуулиас хол болчихоод байгаа юм. Дашрамд, Ерөнхийлөгчийн тухай хуульд УИХ-аас 1997 оны нэгдүгээр сарын 9, 2001 оны зургадугаар сарын 21, 2002 оны тавдугаар сарын 16, 2003 оны нэгдүгээр сарын 2, 2007 оны арванхоёрдугаар сарын 13, 2012 оны есдүгээр сарын 7, 2020 оны тавдугаар сарын 13, 2020 оны тавдугаар сарын 14, 2021 оны аравдугаар сарын 29-нд тус тус өөрчлөлт оруулж байжээ.
Б.ГАРЬД
ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл26
oyunerdene
Oyuka
За яах вэ,дуртай нь эртхэн дур тавьж л байг, харин энэ мэдээнд дурдсан нэрс дотор огт босгомооргүй "шодой" ганц л бна дөө ! Хэн бэ гэжүү ? Зика вирус,бэлтрэг, одой хүн. Тэр бөөн өс хонзонгийн үүр, явдалтай хүүр шүү !!!
За яах вэ,дуртай нь эртхэн дур тавьж л байг, харин энэ мэдээнд дурдсан нэрс дотор огт босгомооргүй "шодой" ганц л бна дөө ! Хэн бэ гэжүү ? Зика вирус,бэлтрэг, одой хүн. Тэр бөөн өс хонзонгийн үүр, явдалтай хүүр шүү !!!
Хүрэлсүх яачихаад байгаа юм ! Ойртуулж байгаад 26 онд тэр Үндсэн хуулинд нь жижигхэн өөрчлөлт хийгээд дахиж нэр дэвшихээр болоод Путин шиг хугацаагаа сунгахаа мэдэлгүй дэ ! Ямар чам шиг тэнэг амьтан байгаа биш !
🥉🪓 тэгвэл ёстой 🔨болгоно.
Монголчуудын сүүлийн 30 жилд гарсан оюуны их "хувьсгал" бол албан тушаалын хэнхэглэл. Юун 3 жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль. Түүнээс өмнө энэ орон энэ ард түмэнд хийх ажил дэндүү их бна. Энэ хэнхэглэлээсээ салсан цагтаа л улсын хөгжлийг ярих цаг ирнэ.
ОЮУНЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ Баттөмөрийн ЭНХБАЯР ЕРӨНХИЙ САЙД БОЛВОЛ УЛС БОСООД ИРНЭЭ.
санжаасүрэнгийн Оюун энэ албан тушаалд яг тохирох бодовсрол мэдлэгтэй төлөв даруу, бэлтгэгдсэн хүн шүү. бусад нь бол хэрэггүйдээ. квотоо бодсон чгэсэн энэ маш зөв хвилбар байх болно
Манж хятад цустай гахай төрхтэй Данхан толгойт гачигаар лав биш шүү.. Гадаад орнуудад Данх Домбо нарыг хятад хүнээс ялгадаггүй . Цэвэр монгол цусны цэвэр монгол төрхтэй хүн олж тавих ёстой.
Алтанхуяг, Оюун нар бүүр болно оо
Батцэцэг маш мундаг энэ бүсгүй ерөнхийлөгч болвол улсад маш чухал данханд толгойт салга Үүл зүгээр л зайл
АН намаас нэр дэвшихээр горилогчдын дотор улсын ерөнхйиөлгч байтугай УИХ-ын гишүүн, яамны сайд ч байж болохгүй зарим нөхөд тухайлбал З,Энхболд, Пүрэвдорж гэх мэт. Ер нь АН энэ ерөнхийлөгч болоосой гэх хүн алга.
Uneheer Huuk l 2027 onoos hoish neg hesegtee Mongoliig min avch yavj chadna. Mash turgen Turshlaga suulaa. Gadaad orchin maani yamar hund eedreetei hetsuu baigaa bilee dee ???? Tuuniig l demjine. Uur heniig ch UGUI !!!!
Номтойбаяр би ерөнхийлөгч болно гэж яриад явж байгаа шүү.МАНын зарим данжаад нарыг ч бас авлигалдаад эхэлсэн гэж байгаа.
ZA zailaa.Ugaasaa hulhi songuuli bolood iim bga biz.Oyunlag.bolivsroltoi hunee songoj chaddaggui humuus de.Tudev guai l ter uedee boloh bsan.Uon ch olon jil uom Hend taaruulj hiusen huuli be
ZA zailaa.Ugaasaa hulhi songuuli bolood iim bga biz.Oyunlag.bolivsroltoi hunee songoj chaddaggui humuus de.Tudev guai l ter uedee boloh bsan.Uon ch olon jil uom Hend taaruulj hiusen huuli be
Oyunerdene erenhiilegch bolohod gaihamsigiig byteegch hyn,ene hynees hereb dabbal Batchecheg erenhiilegch baij bolno!!!!bysad ni daanch haramsaltai baina......erenhiilegch gedeg chini eer yhagdahyyn syy!!!gehdee manai Hyrelsyh bol bolj l baigaa suu!!!!bid demjdeg...............
Сүүлчийн 2021 оны захлтыг хүчингүй болгож хугацааг буцааж 4 жил болгох ёстой. Ёс гэдэг зарчим Монголд алдагдсан. Ерөнхийлөгчөөр хэрэгт холбогдож байсан этгээдийг сонгодгийг болих ёстой. Өмнөх ерөнхийлөгчид бүгд гэмт хэрэгтнүүд, одоогийн ерөнхийлөгч гэхэд л ялтан байгаа, МАК ийн Нямтайшир гэхэд л луйварчин байгаа шүү дээ.
Хэнтий Сүхбаатарын манж хятадын хунхуузуудыг болиод цэвэр төв халх хүнээ сонгох хэрэгтэй.
Hentii chini teb halh dynhyy mini...chingis yazgyyrtai halhyyd orsdog yum,yuch medehgyi habtaj baij,hentiig dyrsah chini ichebhbter baina..............
Хэнтий бол төв халх бишээ ! Ердөө Дархан, Цэнхэрмандлыхан гэхэд л новш гэхийг "ловш" нтр гэж яриад эхэлдэг, тэхээрээ л өвөрлөгч тийшээ ханараад явчихаж бгаам !
Хэнтий бол төв халх бишээ ! Ердөө Дархан, Цэнхэрмандлыхан гэхэд л новш гэхийг "ловш" нтр гэж яриад эхэлдэг, тэхээрээ л өвөрлөгч тийшээ ханараад явчихаж бгаам !
Лувсандамбын Дашням гэж бүх юм мэддэг,хүргэн нь авдар дүүрэн мөнгөтэй хүн дэвшээсэй
Номтойбаяр дараагийн ерөнхийлөгч
Үндэсний Эвслээс УИХ-ын гишүүн асан, “Бидний цөөхөн Монголчууд” төслөөр монголын бүх сумагд “ажилласан” Мөнхчулууны Зоригт дэвших юм гэсэн шүү.