Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах тухай шаардлагыг хүргүүллээ.
Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт: Монгол Улс хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээ тунхагласан хуульт засаглалтай улс юм.
Гэтэл Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь нь эргэлддэг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд эдийн засгийн эрх чөлөө, хүний эрх чөлөөнд халдсан, хязгаарласан, хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн маш ноцтой шийдвэрүүдийг гаргалаа.
Нийслэлийн Засаг даргаар томилогдсон 6 хоногийн хугацаанд иргэдийн өмчлөх эрхэнд шууд халдсан, хэтэвчийг нь нимгэлэх, иргэдийн орлогыг боомлож, дансыг хоослох зорилго бүхий хуулийг санаачлан 2023.12.07-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгээр хүч түрэн батлуулсан.
53 хоногийн хугацаанд нийслэлийн татварыг 2 хувь болгон нэмэгдүүлсэн нь аж ахуй эрхлэгч, иргэдэд ирэх татварын дарамтыг нэмэгдүүлж, иргэдэд хүрч байгаа үйлчилгээний өртөг нэмэгдэж айл, өрхийн амьжиргаа, санхүүд дарамт болох шийдвэр гаргалаа.
65 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авахаар захирамжлахдаа авто машины дугаарыг хязгаарлах болсон нь нийтийн тээврийн хүртээмжгүй байдалтай байхад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчигдүүлж байна.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Монголын нийгэм, эдийн засаг хүнд байхад хэдхэн олигархууд өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдлийг гаргаад явж байна. Бид арваадхан жилийн өмнө нэг хэсэг нь тасархай баяжсан нөгөө хэсэг нь нэн ядуу Африкийн улс орнуудыг шоолон инээдэг байсан. Гэтэл бид өөрсдөө тийм нөхцөл байдалтай боллоо.
Монголд зундаа хэд, хэдэн удаагийн үер болж, өвөлдөө зам дээрээ давсаа ч цацаж чадахаа больж байна. Ямар ч судалгаагүй шийдвэрийг гаргасаар. Бүр сүүлдээ туйлдсан иргэдээ бядгүй иргэд гэж хэлж байгаа нийслэлийн засаг дарга байна.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан: Цахим сургалтад шилжсэн боловсролын хоцрогдлын асуудлыг ярьж байна. Монгол сурагчид олон улсын стандартаас 2.5 жилээр хоцрогдсон байна. Түүнээс гадна хараа, хяналтгүй бага насны хүүхдийг гэрт нь орхисны улмаас бэртэж, гэмтэх маш олон асуудал гарсаар байна. Эмэгтэйчүүд хүүхдээ асрах зорилгоор ажилдаа явахгүй байх шаардлага тулгарч байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр хүргүүлэх болно." гэв.
О.Чулуу
Сэтгэгдэл15
МАН угаасаа л МАХН, МАХН -нь угаасаа л коммунист махны машин шүү дээ. Эднийг үтэр түргэн үгүй хийхгүй бол Монгол Хятадын коммунист яргачдын гарт үгүй болно.
Дандаа л эрх эрх гэж хуцалдах бас огцор гэхээс өөр үггүй АН-н хоосон толгойнууд түр зуурын асуудлыг далимдуулж оноо авах гэж оролдоод ч нэмэргүй гэдгээ ойлгоцгоо!!!
103.57.93.64 яг үнэн хэллээ. АН огцор огцор гэж орилохоос өөр ид шидгүй оркууд.
Зорилго тэмүүлэлгүй, зүхэл өсөөр хоол хийдэг, сургамж туршлагаа хав дардаг хүмүүс “хар энерги”-тэйд тооцогддог. ЗҮХЭЛ ӨСӨӨР ХООЛОДОГ ХАР ЭНЕРГИТЭЙ АНУСУУД ӨӨРСДӨӨ ЗАЙЛНА УУ.
МАН-ын маоистуудын уяаны тэжээвэр нохой махан толгойт төлгөн маоист Нямбаатарыг огцруулах нь зүйтэй.Ард түмнээ нэг машинтай хоер машинтайгаар ялгаварлан гадуурхаж дээдэх мао дарга нарынхаа бөгсийг долооно.
65 honog mashinaa unaj bolohgui... muu novsh ooroo hyazgaarlaltand orood huuhdee zoogood uz dee. Dahiad MAN iig songovol bid hoid solongos boloh yum baina l daa
Бат Үүл чинь 2013 онд метро барьсан бол өдийд ингэхгүй л байсан
Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй. Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий: https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us
Hunii bichseniig oruulahgui bhiig bodohod Sonin.mn AN-iig hamgaalagchid bish uu
АН гэж худлаа улс төр хийх гэсэн ухаан муутай хэдэн нөхдүүд голдуу л болж дээ, энэ хол явахгүй дээ
ан ын ийм балай шахуу юмнуудыг яанаа хүн ажил хийлгэхгүй өөөрсдөө худлаа ярьж хулгай хийхээс өөр шидгүй новшнууд төрөөс хол байгаарай
Evropiin holboonii gishuun Bolgar Ulsiin huuhduud ee s manai huuhduud matematik,phisiceer iluu Amjilt uzuulsniig hotsrogdol geh uu 5 honog tsahimaar hicheelleed. Hotsrogdono gedeg go join joo shuu
МАН угаасаа л өөдгүй МАХН- аас гаралтай учир бүтэлгүй талдаа л байгаа орчин үед огт тохирохгүй муусайн коммунистуудын бүлэглэл биз
МАН Монголын газар нутгийг хятадуудад зарахаас гадна хятад компаниудтай хамтран монголын баялгийг г хулгайлж гаргадаг юм байна. МАН-ыг яаралтай устгахгүй бол болохоо байлаа
АН гэж тодорхой удирдлагагүй хэдэн мэдрэл юмнууд нь бүх зүйлийг харлуулах мушгин гуйвуулах төр засгийн удирдлагуудыг огцор гэж орилхоос өөр юмгүй хэцүүхэн нам байна аа.