Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. 2023 оны 12 дугаар сарын 18-24-нд болох үйл явдлын тойм.
Улаанбаатарт:
12 дугаар сарын 18-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
12 дугаар сарын 18-нд: Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойд зориулан зохион байгуулж буй "Хүний эрх ба сэтгүүл зүй" хэлэлцүүлэг Новотел зочид буудалд болно.
12 дугаар сарын 18-нд: Спортын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулах ёслол болно.
12 дугаар сарын 18-нд: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл”-ийн Face to face форум уулзалт болно. Судалгааны лабораториуд хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, инновац бүтээгдэхүүнийг танилцуулна.
12 дугаар сарын 18-22-нд: УИХ-ын Хянан шалгах түр хороо Нүүрсний асуудлаарх ээлжит нээлттэй сонсголыг зохион байгуулна.
12 дугаар сарын 19, 20-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
12 дугаар сарын 20-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
12 дугаар сарын 21, 22-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
12 дугаар сарын 22-нд: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Монголын балетын хөгжил сангаас толилуулдаг "Цөмөөхэй" бүжгэн жүжиг МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулгаар үзэгч олонд хүрнэ.
12 дугаар сарын 22-нд: Бизнес эрхлэгчдийн “Entrepreneur-2023” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, бизнесийн цэнгүүн 26 дахь жилдээ болно.
12 дугаар сарын 23-нд: Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг "Snow Melody" тоглолт Соёлын төв өргөөний тайзнаа болно.
12 дугаар сарын 23-нд: "Цөмөөч ханхүү ба хулганы хаан" хүүхдийн балетыг “The Corporate Hotel and Convention Centre”-ын тайзнаа тоглоно. Уг тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар "Олон улсын урлаг боловсрол хөгжлийн академи" НҮТББ ажиллаж байна.
Орон нутагт:
12 дугаар сарын 18-нд: Дундговь аймагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн уулзалт болно.
12 дугаар сарын 18-нд: Дорноговь аймагт аймгийн Төрийн бус байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг Сайншанд хотноо болно.
12 дугаар сарын 20-нд: Төв аймгийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын хоёрдугаар зөвлөгөөн болно.
12 дугаар сарын 21-нд: Говь-Алтай аймагт “Их говийн тэмээний баяр” болно.
12 дугаар сарын 21-22-нд: Говь-Алтай аймагт "Туульсын хаан Жангар" арга хэмжээ болно.
12 дугаар сарын 23, 24-нд: Баян-Өлгий аймагт Улсын драмын эрдмийн театр, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран Хэрэйдийн ханлигийн хан Тоорил вангийн тухай "Тоорил хаан" түүхэн драмын жүжгийг аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа тавина.
Сэтгэгдэл3
Хятад руу нүүрсний 16 мянган машин хоосон гэсэн хуурамч бичиг баримтаар гарч байхад Тагнуул Цагдаагийнхан юу хийж сууцгаасан бэ? Арай Дорноговиос алга болсон жаахан охин энэ нүүрсний машинуудын нэгээр Хятад руу гарсан юм биш биз..
Б.Баттөмөр: Зүгээр хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү, жинхэнэ хулгайч нараа зарла
Лаа лаа