
"Харанга" хамтлагийн 35 жилийн ойд зориулсан "Амьдрал" амьд хөгжмийн наадмын хэвлэлийн бага хурал боллоо. Тоглолт энэ сарын 24-ний өдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд "Амьдрал-35" нэртэйгээр болох ба зохион байгуулагчаар Ж.Дамдинцэрэн, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиун, хөгжмийн продюсерээр "PPL" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түвшинжаргал нар ажиллаж буй аж.
Энэ үеэр ерөнхий найруулагч Н.Халиун: "Харанга" хамтлагт сурталчилгаа хийх шаардлагагүй. Тийм учраас тоглолтын зохион байгуулалтын талаар хэдэн зүйл онцолж хэлье. Сүүлийн таван жилд Монголчууд маань Төв Цэнгэлдэхэд тоглолт зохион байгуулж сурсан. Үзэгчид ч ирж үзэж сурсан байна. Тиймээс "Харанга" хамтлаг маань 35 жилд анх удаа стадионд тоглох гэж байгааг бодолцоорой.
Тоглолт маань энэ сарын 24-ний 14:00 цагаас нээгдэнэ. Хөгжмийн фестиваль, наадам гэдэг утгаараа тоглолтын эхлэл хэсэгт залуу хамтлаг дуучид тоглоно. Улмаар "Харанга" хамтлаг тоглолтын оргил цагт буюу 21:00 цагаас үзэгчдэд хүрнэ.
Хамтлагийнхан маань тоглолтын зохион байгуулалтад оролцохгүй. Тэд зөвхөн тайзан дээр яаж дуулах вэ л гэдгээ бодолцоно." гэсэн бол тус хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн: "5-уулаа хамтлагаа байгуулаад 35 жилийн дараа 5-уулаа сууж байгаа нь гайхамшигт хувь заяа " гэв.
“Харанга” хамтлагийн 35 жилийн ой “АМЬДРАЛ” амьд хөгжмийн наадмын Ерөнхий зохион байгуулагч “PPL”, хамтран зохион байгуулагч “M Karaoke” ажиллаж байна.
Тоглолтын тасалбарыг
• Shoppy.mn
• Ticket.mn
• eventx.mn цахимаар борлуулж байгаа аж.
VIP тасалбарыг өмнө нь зарлаагүй байсан бөгөөд өнөөдрөөс борлуулалтад гарч байгааг тус тоглолтын зохион байгуулагчид онцоллоо.
Сэтгэгдэл7
Цаг хугацаа харвасан од шиг хурдан өнгөрөх юмаа.
Хар тамхины загалмаалсан эцэг Лхагваад чанга ял өгсөн бол өнөөдрийнх шиг Залуучууд хар тамхинд нэвт орохгүй бсан хогийн хар тамхичин
Хар тамхины загалмаалсан эцэг Лхагваад чанга ял өгсөн бол өнөөдрийнх шиг Залуучууд хар тамхинд нэвт орохгүй бсан хогийн хар тамхичин
булганаа мартжээ та нар
Энэ "Харанга" хамтлагийн хөгшчүүл хэдэн настай юм болоо, нэг нь ч үхээгүй өдийг хүрсэн явж байхыг бодоход бас бөх амьтай гарууд юмаа, хамтлагаараа архи тамхи хэрэглэхгүй явсантай ач байх
Тэнэг гар.заавал нэг нь үхэх ёсто юу
Haranga bol ye yeeiin zaluuchuudiig baildan dagyylsan daa,odoogiin sylag bazaanyyd bol yugaan medeh be?......