СТОКХОЛМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /Reuters/. ОХУ-тай залгаа Финландын хилийн хяналтыг чангатгахын тулд нэмж офицеруудаа илгээнэ гэж Европын хил, эргийн хамгаалалтын агентлаг /Frontex/ пүрэв гарагт мэдэгджээ. Сүүлийн хоёр долоо хоногт Йемен, Афганистан, Кени, Марокко, Пакистан, Сомали, Сири зэрэг орны 700 орчим цагаачийг хил рүү илгээсэн гэж Финландын эрх баригчид Оросыг буруутгажээ. Харин Кремль няцаасан байна. Лхагва гарагт Финландын Засгийн газар ОХУ-тай хиллэдэг 1340 км (830 миль) урт хилийн хамгийн хойд хэсгийн шалган нэвтрүүлэх цэгээс бусад бүх боомтыг баасан гаргаас хаахаар шийдвэрлэжээ. Финланд руу хилийн 50 офицер болон бусад ажилтныг, мөн эргүүлийн машин зэрэг техник хэрэгслийг илгээж, хяналтыг чангатгана гэж Frontex-ийн мэдэгдэлд дурджээ. Нэмэлт хүчийг ирэх долоо хоногт байрлуулах төлөвтэй байна. Хилчдээс гадна, баримт бичигтэй ажиллах шинжээчид, мөн цагаачдад туслах орчуулагчдыг илгээхээр төлөвлөжээ. Одоогоор Финландын хил дээр Frontex-ийн 10 ажилтан ажиллаж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл5
Ах Нар маань Белорусийн туршлагыг туршиж байна
Урд өмнө сайхан байсан, НАТО гэж өмхий жорлонд ороод байнгийн түгшүүрт орвоо хөө энэ Финууд
Урд өмнө сайхан байсан, НАТО гэж өмхий жорлонд ороод байнгийн түгшүүрт орвоо хөө энэ Финууд
Ах нар гэдэг нь хэн бэ оросууд уу - болиоч ингэж солиордог үе өнгөрсөн хорвоо болсоон
Оросууд 1939 онд жижиг Финландыг үлээгээд унагана гэж дайраад 4 сар байлдаад Карелийг дээрэмдсэн. Жич 1939 онд Монголд Оросууд Японыг өдөж өөрийн эрх ашгийн төлөө байлдчихаад одоо болтол биднийг та нарыг бид аварсан гэж тархи угаадаг.