Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар The Guardian мэдээллийн сайтад гарсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Монголын Зариг хэмээх мэдээний сайтын ерөнхий редактор Нарангийн Өнөрцэцэг нь тав гаруй жилийн хорих ялаар шийтгэгдээд байна. Шүүх хурал болохоос өмнө гэрийн хорионд байхдаа Н.Өнөрцэцэг нь хэвлэлийн эрх чөлөөг боомилох хөдөлгөөний гол хохирогч болж байгаагаа тайлбарлаж ярьсан юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
Цагдаа нар манай мэдээний редакцийн гадаа олноороо ирэхэд би ханан дээр “Эрх чөлөө үнэтэй” гэж бичсэн. Манай сайтыг хааж, би ажилчид, сэтгүүлчидтэйгээ хамт талбай дээр Төрийн ордны өмнө жагсаал хүртэл хийсэн. Удалгүй нэг эх сурвалж маань надад “чамайг дуугүй болгох гэж байна” гэж хэлсэн юм. Дуугүй болгох гэдэг нь шорон гэсэн үг гэдгийг нь би тэр үед мэдээгүй.
Би 20 гаруй жил сэтгүүлчээр ажилласан. Манай улс ардчилсан шилжэлт хийгээд удаагүй байхад би ажлын гараагаа эхэлсэн. Авилга газар авсан, жинхэнэ сэтгүүл зүйн соёл, хандлага тэр үед байгаагүй.
Залуу сэтгүүлч байхад, улс төрчдөөс хатуу асуулт асуудаг, байцаадаг сэтгүүлч гэж байгаагүй ээ. Харин улс төрчид сэтгүүлчдийг дуудаад ингэж мэдээгээ бич гэж хэлдэг, тушаадаг байв. Би тийм замаар явахыг хүсээгүй.
Би улс төрчдөөс ярих дургүй асуудлыг нь асууж чадвал, асуудлуудыг шийдэж, эх орон маань авилгагүй, олигархуудгүй шинээр цогцолно гэж найдаж байсан юм.
Гэвч боломжгүй байлаа. Редакцидаа хурц сэдэв хөндсөн мэдээ хийх санаагаа танилцуулах бүрт намайг боль гэдэг байв. Нэг удаа ордонд ажилладаг парламентийн сэтгүүлч байхдаа нэг том улс төрч төрийн ордонд согтуу явж байхыг хараад редактортоо хэлсэн. Их хурлын гишүүдийн архины хэрэглээний тухай бичье гэж хэлсэн. “Гэтэл надад чиний бичих асуудал биш” гэж хэлсэн. Тийм учраас долоон жилийн өмнө би өөрийнхөө сайтыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн орон зай үүсгэн байгуулахаар шийдсэн. Зариг буюу зорих, зориг гэсэн утгатай сайтаа нээсэн. Амжилтанд хүрсэн, нэг сая дагагчтай болсон. Гурван сая гаруй хүнтэй улсад бол том амжилт. Монголчууд хараат бус, хурц өнцөгтэй хэвлэлд дуртай дэмжиж байгаа нь тодорхой байсан.
Хувьсгалт намын үргэлжлэл Монгол Ардын Нам илүү эрх мэдлийг төвлөрүүлэх тусам хэвлэлийнхэн бид л сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, төр засгаас хариуцлага нэхэж ажиллах үүрэг байлаа. Орон нутгийн засаг захиргаа бусад төрийн байгууллагын алдаанаас болж хохирсон иргэд манайд л ханддаг.
Гурван хүүхдийн ээж ганц бие эмэгтэй машины ослоор нас барахад эд эрхтэнийг нь гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй авсан байгааг би бичиж сурвалжилсан. Мөн эхнэр нөхөр хоёрыг найман ишиг хулгайлсан гэж хорьж, хүүхдүүдийг нь харгалзах хүнгүй үлдээж байсан. Ядуу хүмүүсийг нь шоронд хурдан хийдэг. Гэтэл жинхэнэ гэмт хэрэгтнүүд их хуралд сууж байна.
Би нилээн хэдэн авилгийг хэргийг илчилж байсан. Нөлөө бүхий улс төрчид Хөгжлийн банкны санхүүжилтийг өөрсөддөө авсан байсан. Мөн авъяаслаг чадвартай хүүхдүүдийг гадаадад сургах ёстой Боловролын зээлийн сангийн тэтгэлгийг дандаа улс төрчдийн хүүхдүүд авсан байсныг ил гаргаж тавьсан.
Гэхдээ өөрийгөө хэзээ ч ингээд хорих ялтай хэрэгт шалгагдаж, шударга ёсны итгэл алдарч, шүүх хурал хэзээ болох юм бол гээд хүлээгээд сууж байна гэж бодож байгаагүй.
Монголын чөлөөт хэвлэл залуу хэвээрээ байгаа. Магадгүй бэхжиж амжаагүй эмзэгийн дээр санхүүжилт муутай. Гэхдээ бид хөрш орнуудайгаа харьцуулбал жинхэнэ эрх чөлөөтэй. Монголчууд бид эрх чөлөөтэй өсөж төрсөн ч одоо өөрчлөгдөж байх шиг.
Монгол Ардын Намын засаглалын найман жилийн хугацаад Монгол улс хэвлэлийн эрх чөлөө болон авилгын индексээрээ тасралтгүй уруудаж байна.
Эх сурвалж: https://www.theguardian.com/global-development/article/2024/jul/24/unurtsetseg-naran-zarig-campaigning-journalism-corruption-mongolia-press-freedom
Сэтгэгдэл39
Чи бол шорондоо хоригдох ёстой муу урвагч. Эмээлтийн өмхийрсөн махыг өмөөрсөн нийтлэл бичиж хятадуудаас ланд 200 машин авсаныг чинь би Фэйсбүүк дээрээс харсан шүү.
“””Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй,,,нохойтой тэрсэлдвэл хормойгүй””””гэж үнэн үг ажгуу,,,эрхтэн дархтан эвэртэн туурайтнуудын бузар булайг дэлгэсэн болоод л энэ хүүхэн ял авч,,,, ад үзэгдэж байгаамшдээ,,,миний өмнөөс,,,миний үр хүүхдийн ирээдүйн төлөө тэмцсэн энэ хүүхэнд баярлаж бахархаж байнаа,,,,шудрага үнэний дуу хоолой мөнөөс мөөөөннн,,,,
Монгол комментийн Билгээ өмөөрөөд л дальжигнаад байсан, тэгсэн тарын таньсан юм байлгүй чимээгүй болсон ш дээ
Troll
МАН-ынхны улсаа тонон дээрэмдсэн хулгай дээрмийг төрийн нууц гэнэ.
Хүрэлсүхийн Тэрэлж дэх Бугат ресорт эдлэн газар юуны мөнгөөр босов гэдгийг сурвалжлаад явсан бол өдийд шоронд орохгүй байх байсан..Арай энэ талаар дуугүй байна гээд хахууль авчихсан юм биш биз..
" Нүүрсний хулгайг хөөгөөд явсан чинь Хүрэлсүх дээр очоод гацчихлаа " гэж хэлснээс амыг нь үдэх гэж шорон руу ачсан. Хүрэлсүхийн бөгсийг ухвал жорлонд унах юм байна.
Хү Сю Жанг, День Хао Пин нар захиалж шоронд явуулсан.Энэ бол гарцаагүй..Энэ зүүн аймгийн манж дүнхүү угсааны данхар толгойлсон хулгайч нар горьгүй ээ.Дараагийн удаа төв халх угсаа гаралтай улсаа сонгосон нь дээр юм байна..
Ногоон автобусыг хүртэл МАН-ынхан төрийн нууцад оруулж байгаад цавчаагаа хийж идсэн биз дээ.
Хэвлэл мэдээллийн амыг хаа гэж урд хойд ноёд нь дарамтлаад байгаамаа
Гандан бууршгүйгээр шантаажаа хийнэ гэсэн үг юм биз дээ хөөрхий. Чиний сэтгүүлзүй, ёс зүй ч гэж юу байхав. Шоронд харин шантаажаа хийх гэвэл наадуулаасаа харин эвгүй л юм амсах байх шүү
Odoo bolioch
Зальтай нохой шүү, самарч хаячихаад баатрын дүрд тоглоод байдаг. Итгээд өмөөрөөд байсан чинь зүгээр л залилаж байсан юм байна лээ
Comment iin troll
Сэтгүүлч гэх юм энэ хүн байхгүй бол сэтгүүлзүй байхгүй гэх юм, энэ хүнээс өөр сэтгүүлч Монголд байхгүй юм у. Мөнхбаясгалан, Лодой самбуу нар бас сэтгүүлч гэх юм сурсан сургууль гэж байна у 2 жил сураад сэтгүүлч болсон гэх юм. 60 чавганц уралдвал 1 нь төрүүлнэ гэдэг шиг л юм болов у да. Эд нарын боловсрол гэж яг юу юм бол до....
Онорцэцэгийн хэргийг нууцаас гаргаж бух материалыг ил тод мэдээлэх хэрэгтэй Тэгэхгуй бол шударга сэтгуулчид тор засаг хилс хэоэг тохож шоронд хийсэн гэж ойлгогдож байгаа шуу Гэтэл ойлгомжгуй зуйл маш их байна Хаалтын гэрээг нь ил болгох хэрэгтэй Нуурсний хууль бус бизнест орсон юм уу угуй юм уу МАН ы хэвлэлийн. Дарга Админтэй холбогдсон уу угуй юу гэх мэт
Хятадуудтай нийлээд өмхий мах идсэнээ мартсан юм уу хаашаа юм. Энэ авгайгаас болж хэрэг нь шийдэгдэхгүй 2 жил болж монголчууд л хохирсон. Бүх хийж байгаа ажилд нь давхар утга байдаг.
En bol jinhen troll
Чамгүйгээр болно балайр шантаажчин авгай жангаа ид зүгээр нэг жолоочийг хэрэгт хийх гээд хөлөө дугуйн доор нь эвээд сайдтай хэрэлдэж бсныг бүгд харсан тэр ажлаа хийж яваа жолооч чамд ямар гэм хийсийн новшоо
Ха ха ха. АН н улигт бат үү,Хэрвээ би байхгүй болвол монголын ардчилал үгүй болно гэж элийрээд явдаг чинь халдвартай өвчин юм уу, хаашаа юм. Монголын бүх сэтгүүлчид бүгд нийлээд ганц муу эрүүгийн элементэд хүрэхгүй байх нь уу. Сэтгүүлчид дотор сайн сайхан ёс суртахуунтай, зөв хүмүүжилтэй,мэргэжилдээ эзэн болсон хүмүүс цөөн боловч бий.Тэдний тоо олшрох тусам сэтгүүл зүйн нэр хүнд өсөх болохоос өгөрцэцэг шиг гэмт хэрэгтнүүд олширвол сэтгүүл зүй бүрмөсөн сөнөх болно. Барууны садистууд манай сэтгүүл зүйг зөв байлгах дургүй байгаа бөгөөд баабар мэтийн золбин хог шаарнуудын нөлөөг хадгалж олны тархийг буруугаар угааж байх санаагаа байр сууриараа илэрхийлж байна.Сэтгүүлчид дотор эрүүгийнхэн үүрлэхээс сэргийлж байж бид 4 дэх засаглалыг авч үлдэнэ.
Харин ёстой загнатсан газар маажив гэдэг шиг яг оноод хэллээ.
chi xulgaich avgai shuux notolson zail
Enenii orig Uneniig ni il tod gargahgui bol Mongol Uls erh chuluugui, Setguul Zuig havchdag ner zuuj nuguu Avilgaliin Index chin unaad baih bololtoi. Yamar horlontoi emegtei ve? Mun Haaltiin Gereetei setguulch buhen uuniig dalimduulan Davraad Baih um bn.
Төр төмөр нүүртэй Төрийн нууцаар хэн дуртай нь хууль бусаар оролдож хадгалаад байдаггүй юм л даа, сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг нь шантаачилж мөнгө залилж дээрэмдэж авдаггүй байхаа,сэтгүүл зүйн салбар ямар ёс зүйгүй соёлгүй мөнгөний төлөө яахаас ч буцахгүй болсон нь Өнөрөөгийн жишээ факт хууль зөрчсөн гэм буруутай гэж Шүүхээр тогтоогдсоноор харагдаж байна.
Чи өөрөө худалч. Чи бол авлига луйвар хулгай шантааж гэх мэт гэмт муу аргаар хагартлаа баяжсан гэсэн. Тийм болохоор чи ялбал гэмт хэрэг ялна гэсэн үг.
“”””ГЭСЭН””” гэдэг үг чинь,,,,тугалын зэлэн дээр үнээ саах зуураа хов баздаг авгай нарын ганц “””баталгаа”””нь юмшүүдээ,,,
сэтгүүлч гэхээсээ илүү жүжигчин баймаар авгай
Trolluud estoi commenteer l heden boroo oloh yumdaa
Цэргийн сонсгол хэний дургүйг хүргэсэн нь тодорхой. Тэр хүн өөрөө удахгүй унана.
Зарим шантаажчин сурвалжлагч нь гишуун болоод л зарим нь хоригдол болоод л бх юм амьдарал гэж алиа юмаа
өгөрцэцэг өвчний учир нүд аньвал монголын сэтгүүл зүйн салбар бас үгүй болох нь ээ. Ийм өчүүхэн хүчин зүйл дээр тогтдог юм бол сэтгүл зүй ч хэврэгхэн ирээдүйгүй эд юм байна даа
Чи бууж өгөхөөр монголын сэтгүүл зүй үгүй болоод байдаг сонин байна.
Ямар юмных нь мэргэжлийн сэтгүүлч байх вэ, бүдүүлэг шантаажчин
Энэ хуухэн нэрээ сайхан худлаа яарих юм өнөрөө яах гэж эх орон ард тумнийхээ эсрэг ажилтан юм болоо
ix darvalzsan ork genet sexej yaj bayjsanaa tailbar guitsee
Ta zailaaa estoi duraaraaa muu yashkaa be? Hun bolgond huuli tegsch uilchleh estoi setuulch geheeree hereg hiisen ch shorond suuhgui bna gej bhgui
Хаалтын гэрээ хийвэл гэмт хэргийг чинь нуун дарагдуулья гэдэг санал тавьдаг гэмт хэрэгтэн. Гэхдээ Хаалтын гэрээн дээр нь хэрэг үүсгээгүй байгаа юм шиг байгаа юм даа.
Эх орноо муулаад, хүний нэр хүндэд муугаар халдаад, хялбархан аргаар маш их мөнгө олчоод татвараас нуугаад түүнийг ашиглаад байгаа нь шударга уу.
Эх орноо муулаад, хүний нэр хүндэд муугаар халдаад, хялбархан аргаар маш их мөнгө олчоод татвараас нуугаад түүнийг ашиглаад байгаа нь шударга уу.