
Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон бухын хөшөөний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон санхүүгийн салбарын байгууллага, холбоодын удирдлагууд оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд бухын дүрслэлийг хэрэглэж, улсынхаа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хүч чадал, ололт, амжилтыг бэлэгшээдэг уламжлалтай. Энэхүү жишгээр манай улсын хувьд санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зэх зээлийнхээ өсөлт, хөгжлийг бэлэгшээж бухын дүрслэл бүхий хүрэл хөшөөг өөрийн орны ёс заншлыг шингээн урлаж бүтээсэн нь өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. Ийнхүү санхүүгийн салбарт хүчин зүтгэж буй нийт ажилтан, энэ салбарт хувь нэмрээ оруулж буй хүн бүрт зориулж Улаанбаатар хотынхоо энэхүү хэсгийг “Санхүүчдийн талбай” гэж нэрлэж түүн дотроо салбарынхаа онцлогийг шингээсэн бухын хөшөөг босгосон нь томоохон үйл явдал болж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр нийслэлд өнгө нэмж, иргэд, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна.
Энэ жил Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 100 жил, Даатгалын салбарын 90 жилийн ой тохиож байгаагаас гадна Санхүүгийн зохицуулагч байгууллага ялангуяа хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байна.
Энэ түүхэн хугацаанд хөгжлийн түвшин шинэ шатанд гарч, санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүнтэй, дэд бүтэц, технологи, хууль эрх зүйн хувьд олон улсын жишигт нийцсэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хөгжлийн түүхэнд хамгийн өндрөөр өсөж, FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) ангилалд албан ёсоор багтсан шинэ өнгө төрх бүхий орчин үеийн зах зээл болж хөгжөөд байна. Хөрөнгийн зах зээлд гарч буй энэхүү өндөр өсөлт нь эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогын реформ болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр биржийн бус зах зээлийг бий болгох, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах, зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээний үр дүн билээ. Үүнд яалт ч үгүй төр, хувийн хэвшил, дэд бүтцийн байгууллагууд болон зах зээлд оролцогч бусад мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа нөлөөлснийг онцлох нь зүйтэй байх. Түүнчлэн зах зээлийн өсөлт, хөгжилд Монгол Улсын иргэн бүрийн оролцоо ч чухал бөгөөд энэхүү хөшөөгөөрөө дамжуулж хүн бүр хөрөнгийн зах зээлийн талаар ойлголттой болж түүнийг дагаад санхүүгийн салбар маань илүү ихээр хөгжихийг ерөөж байна” гэсэн юм. Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон энэхүү хүрэл хөшөөг уран бүтээлч Ж.Цолмонхүү, Д.Анхбаяр, Д.Ариунболд, Б.Лхагважав, Н.Саруул-Оргил, О.Жамьяантүвдэн болон Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид бүтээсэн юм.
Сэтгэгдэл24
Mangar
За бас МАН-ын бүдүүн данжаадууд юун бух зух болоод явчих ваа..
Бөхчүүдийн допингний шинжилгээнээс 3-4 сэжигтэй тохиолдол илэрч МАН үүнийг маш их нууцалж байгаа сураг байна.
Бүдрэн унаж зөвхөн урд хөл дээрээ тогтож буй ямар нэг юмнаас ихэд айж урдахаа ч харж чадалгүй тонгорцоглон унаж байгаа солжир эвэрт шувтан бух ихэд мууг ёрложээ.
Санхүү эдийн засгийн одоогийн байдлыг ёгтлон харуулж, ирээдүйг нь ч харлуулсан аймаар муу ёрын амьтан байна.
Өөр хийх ажил байхгүй юм байхдаа
Bitgii yum medehgyigee haryyl,dagan dyyriagchid aa!!!ta nar myy helj baibch Mongol gyren bol belegdeliin oron,eneederiin ta nariin yadyyral er hamaagyi suu!!!!ireedyin hegjil checheglelt chyhal suu!!!!!!!!!!!!!!!!!!!
Hairan mongo
Lam haana bna bolj baigaamuu bas tuuz
Хаана байдаг хөшөө вэ
Бухны хөшөө барихаар зах зээлээ бух маркет болгож өсгөөч
МАНын малнууд
Ediin zasgiig unaltaas hamgaalah bilegdel buh n zugtah maygiin nadad hamaagui gesen utgatai bolchjee
Монгол түмнийг үхэр гэж доромжлоод байна уу. Охид хүүхнүүд цаг өнгөрөөх газартай боллоо гэж үү. Бага доромжлоорой.
Шургачиж унаж буй бух хойд хелнууд нь мултарсан ямар еревделтэй баримал вэ беен дурын уран сайханчдаар хийлгэсэн халтуур бн банкны Лхагвасурэн бутэхгуй амьтан юмаа байшин доторхи елгесен зураг нь бас бутэхгуйээ
хөрөнгийн биржийн арилжаагаа сайжруулаачээ. байнга л уналттай бх юм
Монголын эдийн засаг хавар арай хийж онд орж буй бухан бяруутай л ижил байх!!! Наад бух чинь намрын чадлаа багтааж ядсан сайхан тарган цатгалан мах мариатай, эзэн нь сайн айлын бух бн!!!
хөшөө босгож дуусаагүй л байгаа юм уу ... энэ харанхуй мунхаглал хэзээ дуусна даа, 21-р зуун биз дээ уг нь :(
Угаар, түжрэл, ус, жорлон гээд наад захын төрийн үйлчилгээ алга байхад юун хөшөө вэ? Хайран төсөв
100 жилээ тэмдэглээдл,бухын хөшөө бариадл,Хөдөө хүүхдүүд гэр цэцэрлэгтэй модон жорлонтой
хятдаас л ирсэншд
Бухын доодохыг харж Улныхан турж үхнэ
Бөөн мөнгө зарсан байх даа
Санхүүчид ээ үхэр шиг тэнэг гэж байгаа юм уу