sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 11 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида, Фүмио, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар Вашингтонд хоёр талын хэлэлцээ хийх үеэрээ НАТО-той хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцлоо. 




Хоёр улсын удирдагчид мөн Энэтхэг Номхон далайн бүс нутгийн түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн БНАСАУ-тай холбоотой асуудлаар АНУ-тай гурван талт хэлбэрээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ.




1949 онд Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурсны 75 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт 7 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Вашингтонд болж байна. Японы Ерөнхий сайд К.Фүмио гурав дахь удаагаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Япон улс бол НАТО-гийн байнгын түншийн статустай бөгөөд Брюссель дэх эвслийн төв байранд Японы төлөөлөгчийн газар ажилладаг.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг