Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Харин энэ удаа Украинд дайны гэмт хэрэг үйлдэж байгаа Оросыг шүүмжлэхээс өөр арга алга. “Оросууд үйлдэж байвал гэмт хэрэг нь зөв, Украин эсэргүүцэн байлдаж байвал буруу” гэсэн муйхар гөжүүд байр суурийг сөрж тайлбарлая.
Твиттерт Ерөнхий сайд, МАН-ын дарга асан эрхэм ингэж бичжээ:–Ойлголт, мэдээлэл тань тун ч бүдэг байна даа. Энэ бол нэг улс нөгөө улс руу түрэмгийлж довтолсон, нөгөөх нь эрх чөлөө, газар нутгаа хамгаалсан дайн юм. Талууд энэ дайнд оролцож буй гол ялгааг олж харав уу? Энэ бол авторитари дэглэмтэй улс, ардчиллыг сонгосон ард түмэн рүү энэ сонголтоос нь болж хийж буй дайн юм. Би энэ дайныг өөгшүүлэх биш, өдөөсөн өдрөөс нь эхлэн даруй зогсоохыг шаардаж буй олон олон мянган монгол хүний нэг нь. Ойлгов уу?–гэжээ. Дор нь их ухаалаг коментууд байна лээ. Хоёрыг нь эш татъя.
-Зарим нь хоёр улс хоорондоо дайтаад байгаа юм шиг ярих юм. Нэг нь түрэмгийлээд, нөгөө нь хамгаалаад байгаа юм уг нь.
-Монголын ардчилал эмзэг хэврэг, тэрийг нь оросууд өлгийд нь багалзуурдаж болдог чаддаг. Харин украинчууд өөр сонголт хийдэг. Тэд амархан багалзуурдуулахгүй, эх орныхоо эрх ашгийг хамгаалдаг, улс төрчид нь худалдагдахгүй, ардчилал нь хүчтэй. Энэнд нь оросууд дургүй, үзэн яддаг гэжээ.
Ерөнхий сайд асны бичсэн дээр би бас санаагаа нэмэрлэе. В.Путины дайны логик ба дэс дараа надад ингэж харагдаад байна. Украиныг элдвээр гоочлон бараг 20 жил хэлэх хэлэхгүйгээр гүтгэн дайрч, “нацист, неонацист улс болж хувирсан” гэж Оросын ард түмэнд тархи угаалт хийсэн, одоо ч хийсээр байна. Гүтгэлгээ зөвтгөхийн тулд Украиныг дотроос нь хагалсан. Нэг хэсгийг нь Төрийнх нь эсрэг босгож байлдуулсан. Тэр байлдааныг хуульчлахын тулд тэнд нь тоглоомын хоёр БНУ байгуулж, харилцан туслах гэрээ байгуулан цэрэг-зэвсгээр туслахын тулд 2022 онд бүрэн хэмжээний дайн өдөөсөн. Өдөөсөн дайныхаа явцад эзлэн авсан Украины уугуул нутгийг хууль бусаар ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулж бүр Үндсэн хуулиндаа нэмж зааж өгсөн. “ОХУ салшгүй нутаг дэвсгэрээ одоо хамгаалан байлдаж байна” гэж ярьдаг, ухуулдаг. Гэвч тэр ухуулгад нь оросууд 100% итгэдэггүй.
Путины дайн дуусгах нөхцөл нь 1) Украин нь Украиныхаа Донецк, Луганск, Запорож, Херсон мужаас цэргээ бүрэн татан гаргах; 2) Украиныг НАТО-д элсүүлэхээс бүрэн татгалзаж байгаагаа Киевийн эрх баригчид зарлах; 3) Украин нь цөмийн зэвсэггүй, төвийг сахисан статустай байх гэжээ. “Энэ тохиолдолд бид даруй гал зогсоож хэлэлцээ хийж эхэлнэ” хэмээн Путин хэлжээ. Луганск, Донецк, Херсон, Запорожоосоо цэргээ татаад НАТО-д элсэхгүй гэсэн амлалт Орост өгвөл өгвөл Оросын цэрэг гал зогсооход бэлэн байна гэнэ дээ. Энэ нь “Бидний хүссэн болгоныг өгөөд бууж өгвөл шууд гал зогсооно” гэсэнтэй адил сонсогдож байна. Үнэхээр Украин улс, Украины ард түмнийг амны зоргоор доромжилжээ.
Украиныг буулгаж авч ялах тухай Путин ийнхүү гэнэнээр төсөөлж, мэдээллийн ваакумд тэнэглэж суух хойгуур Орос орон энэ дайныг даахгүй хэмжээнд тулж ирж байна. Хүн амынх 2% буюу насанд хүрсэн хөдөлмөрлөх насны мянга мянган эрчүүдээ дайнд алдлаа.
Английн “Экономист” сэтгүүлд бичсэнээр Орос нь 462 мянгаас 728 мянган цэрэг эрсээ алуулсан, шархдуулсан гэсэн тооцоо гаргажээ. Энэ дайнд Орос ялахгүй байх тусам “Путины систем” нуран унаж эхэлж байна. Эдийн засаг нь дайны зардлыг дийлэхээ больж, татвараа огцом нэмсэн, хүн бүр фронт дээр байгаа юм шиг (Эх орны дайны үе шигээ) ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа нь тийм дүгнэлтэд хүргэжээ. Оросын Төрийн Дум дээр агаарын десантын цэргийн командлагч асан хурандаа генерал Владимир Шаманов ингэж ярьжээ:–Өнөөгийн Оросын армийг партизаны отрядтай зүйрлэж болно. Байлдагчид өөрсдийн зардлаар болон ойр дотны хүмүүсийнхээ зардлаар хувцаслахад хүрч байна. Үүнийг хариуцдаг генералууд нь гоё чамин хувцасласан шал өөр арми болон хувирчээ хэмээн шүүмжлэв.
Орос нь Украинд харгислах тусам дэвшилт хүн төрөлхтөн Украины талд зогсож шударга үгсээ цууриатуулж, бас Украиныг дэмжих аюулгүй байдлын алхмуудаа авч хэрэгжүүлж байна. Украинтай Европын Холбооноос байгуулсан Аюулгүй байдлын гэрээнд:
1)Европын Холбооны нийт 27 улс Украинд 10 жилийн хугацаанд цэрэг, санхүү, хүмүүнлэг, улс төрийн дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ;
2)Украиныг Европын Холбоонд элсүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, шаардлагатай шинэчлэл хийнэ;
3)ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, түүнийг тойрч гарах оролдлоготой тэмцэнэ;
4)Европын Холбооны батлан хамгаалахын инновацын албыг Киев хотод нээнэ. Украин болон ЕХ-ны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хангана;
5)Оросын шинэ түрэмгийллийн үед 24 цагийн дотор зөвлөлгөө өгөх механизмыг хангана гэжээ.
Украин мөн Эстон улстай аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурсан. Тус улс энэ 2024 онд батлан хамгаалах чиглэлээр 100 сая гаруй еврогийн тусламж үзүүлнэ, олон талт дэмжлэгээ 10 жилийн туршид үргэлжлүүлнэ. Эстоны Засгийн газар 2024-2027 онд жил бүр ДНБ-ий 0.25-аас доошгүй хувийг цэргийн дэмжлэгт зориулна гэсэн бол Литва улстай байгуулсан аюулгүй байдлын гэрээнд Литва нь жил бүр Украинд ДНБ-ий 0.25 хувьтай тэнцэх хэмжээний батлан хамгаалахын дэмжлэг үзүүлэхээс гадна хуурай газар, агаар, далай, сансар огторгуй, кибер-цахилгаан соронзон орон дахь орчин үеийн цэргийн техник хэрэгсэл олгохоор болж байна. Европын ардчилал, эв нэгдэл, хөгжил цэцэглэлд нүд хорсдог, атаархдаг Орос, Беларусь хоёр хөрш Европын орнуудынхаа эсрэг юу ч хийж мэдэх, ямар ч хорлон сүйтгэх ажиллагаа өрнүүлж болохыг сэрэмжлүүлэн Польш, Литва, Латви, Эстон улсууд Орос, Беларусьтай хиллэдэг хилийн зурвас газартаа 700 км урт хамгаалалтын шугам барихаар болсныг зарласан.
Энэхүү төсөл нь Европын Холбооны 27 улс орон, 450 сая хүн ардыг хамгаалах зорилготой тул Европын Холбооны бүх гишүүдээс санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай гэж тэр 4 улс үзсэн, нийт өртөг нь 2.5 тэрбум евро болно. Европын Холбооны түнш орнууд нь ч дэмжихэд бэлэн байна.
Оросын түрэмгийллийг зөвтгөдөг монгол троллуудад! Украин, Барууныг муулж, харааж, бах таваа хангадаг бол Та нар оросын тархи угаалтад цохиулаад мэдээллийн буруу ваакум дотор төөрч яваа чинь тэр болно шүү! Хараал зүхэл их урсгаад байвал Орос ялчихна гэж бодож яваа бол том эндүүрэл шүү! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн хүн хэрэв нүдтэй чихтэй, тархитай бол түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялж таарна шүү!
Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл67
Үхэр монголчууд орос баруун гэж талцахаа болимоор юм
усан цэлдэн Доржийн Сүхбаатар, гадны гар хөл Дүгэржавын Номиндарь, бэлтгэл хошуувч Адьяaгийн Батсайхан мэтийн хог шаарнууд л Монголчуудыг хагаралдуулах санаархалтай байх шиг байна!!!
Украин ялна
Америк НАТО нь алж устгаж сөнөөж болдог, тийм эрхтэй гэх гээ юү? Адьяагийн Батсайхан гэгч хошуувч гуай?
анус яагаад хохолд туслаад байгаа жинхэнэ зорилгыг нь хэн ч ухаарахгүй худлаа талцаад байхийн,укрын тариалангийн газар нутаг нь лицензээр анусын газар болсон,тэнд барууны том хөрөнгө оруулагч нэрээр орж ирж өөрийн болгосон, үүнийг алдахгүй гэж оросууд дайн хийж буцааж авах гээд үзэлцээд байна,ер нь гадныханд газраа эзэмшүүлбэл яах вэ ?ийм л юм болно,газраа өгөхгүй гэсний төлөө зандкааг заналтайгаар унагааж байгаа биз дээ яс юман дээр?орос газраа өгөхгүй укрыг нэгтгээд дэлхийн тариа будааны үнийг барих болно,түүнээс урьтаж барууныхан хар шороон хөрсийг яагаад вагоноор нь зөөж байгааг нь нэг бодчих,хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг байгалийн хууль,барууны ятгалганд орж ах дүү оросоосоо нүүрээ буруулсан хохолын хохь болж байнадаа
Барууны гол зорилго бол Орос хятадыг сөгдүүлж дэлхийг бүхэлд нь ганцаар захирах явдал,Энэ зорилгоор тэд зүүн европын орнуудыг ээлж дараалан залигаж,Украины төрд хууль бус аргаар нацистүүдийг гарган,ОХУ-ын эсрэг дайтуулахаар ,8 зэвсэглэж бэлтгэсэн Украины иргэдийн 30 гаруй хувийг эзлэх орос иргэдийн эсрэг геноцид үйлдэн 16 гаруй мянган иргэдийн амийг хохироосон.ОХУ-ын тусгаар тогтнолд аюул учирсан тул тэд арга буюу сөрөг цохилтод орсон,Украин, барууны гар хөл болж орост дайсагнаснаар өөрсдөө эх орноо сүйрүүлж иргэдээ хохироож байна,Нацистүүдийг устгаж Украины зүгээс ирэх аюул арилахаас нааш энэ тэмцэл зогсох боломжгүй гэдгийг оросын тал байнга мэдэгдэж байна, Монголчууд нацистүүдийг хамгаалж орост дайсагнаад хол явахгүй, Эх орноо хамгаалж барууны 50 гаруй орны бүлэглэл,дайны хэнээтнүүдтэй оросууд дайтаж байна, Оросууд эх орноо хамгаалах эрхтэй,
Дэлхийд 200 улс байдаг нь хэт олон байна. Цаашид дэлхийн хүчирхэг улсууд нь жижиг улсыг эзлэж авсаар 50 орчим улс болбол хамгийн зохимжтой. Украйныг Орос улс өөртөө нэгтгэж авах нь тодорхой. Монгол улсын хүчирхэг цэрэгтэй байх бодлого барих цаг болсон эс тэгвээс 50 улсын нэг болж үлдэхгүй.
фашист НАТО нацист Хохолууд 8 жил зүүн Украйнд алан хядлага хийснийг юу гэх гээд байна хошуувч Адьяагийн Батсайхан гуай!?
Ёстой усан тэнэг, оросын суртал нэвтрүүлгийн тэжээвэр мал гэдгээ чи харуулав аа? Ёстой гоё. Чам шиг малнууд Монголыг минь чөдөрлөж байна даа, мал аа!
Зүүн Украйнд алан хядлага хийсэн үнэн бар имтыг дэлхий олж үзээгүй шүү !
Америк НАТО нь алж устгаж сөнөөж болдог, тийм эрхтэй гэх гээ юү? Адьяагийн Батсайхан гэгч хошуувч гуай?
Хорошая русская сказка
ЯАГААД ОРОСУУД "ДАЙСАНТАЙГАА " ШУУД ХИЛЛЭХЭЭС АЙДАГ ВЭ. СТАЛИН ХЯТАДТАЙ ШУУД ХИЛЛЭХЭЭС ҮХТЭЛЭЭ АЙГААД МОНГОЛЫГ ТУСГААР ТОГТНУУЛСАН ГЭДЭГ БАЙХ ШҮҮ.
Чи бодооч, хүчирхэг улс чинь шууд дайраад орж ирдэг. Жишээ нь Чингис хаан зэргэлдээ бүх улсруугаа дайрч орсон түүхийг мэднэ. Тэнд хэн өдсөн эсэх нь хамааралтай боловч дайрч орж байгаа нь тодорхой.
СУЛ ДОРОЙ ҮНДЭСТЭН ХӨРШҮҮДЭЭСЭЭ АЙДАГ. УХААНТАЙ АРД ТҮМЭН ХӨРШҮҮДТЭЙГЭЭ ЭВ НАЙРТАЙ АМАР ТАЙВАН АЖ ТӨРДӨГ.
Америк нь 2003 онд ирак улсад халдах үед иракийн цэргүүдийг алж устгаж байсан нь зөв болдог, харин ирак нь хамгаалж эсэргүүцэж байвал буруу болдог уу? Энэ асуултыг зөрүүлж тавих ёстой боллоо. Хүчтэй гэж өөрийнхөө цэрэгт итгэсэн улс нь бусадын газар нутагт дайн хийхээр ордог. Харин дайсан нутагт нь орж ирсэн тал нь хүчтэйгээс эс хамаарч хамгаалах, эсэргүүцэх дайн хийдэг нь ертөнцийн тогтсон жам бөгөөд түүх үүнийг баталдаг. 2003 онд америкийн буруу үйлдлийг шүүмжилж чадаагүй Батсайхан хошууч магад тэнэг байх.
Америк эрх чөлөөг Иракт авчирсан. Монголын цэрэг НАТО-гийн бүрэлдэхүүнд ороод яваа биз дээ. Иракийн эрх чөлөө ажиллагаа үр дүнгээ өгсөн. Одоо Ирак цэцэглэн хөгжсөн. Хуваагдал байхгүй, шашны дайн нь зогссон. Орос бол Украинд зүгээр л алан хядаж сөнөөж устгаж өнчрүүлж байна. Өөр юу ч алга. АНУ, НАТО Иракийн хотуудыг газрын хөрстэй тэгшлээгүй шүү. Орос яаж байна???
энэ хошууч эргүү юм уу. эсвэл долларын боол уу
Цэргийн өндөр мэдлэг боловсролтой хүний байр суурийг таниад мэдээд, дэмжих талруу гаа орсоншүү, миний хувьд !
Дэлхийд 200 улс байдаг нь хэт олон байна. Цаашид дэлхийн хүчирхэг улсууд нь жижиг улсыг эзлэж авсаар 50 орчим улс болбол хамгийн зохимжтой. Украйныг Орос улс өөртөө нэгтгэж авах нь тодорхой. Монгол улсын хүчирхэг цэрэгтэй байх бодлого барих цаг болсон эс тэгвээс 50 улсын нэг болж үлдэхгүй.
урвагчдыг устгадаг вм хошууч аа
Хошуувчийг нь мултлахтай зэрэг хориотой араатан харагдсан руугаа дайрдаг ...
Монголын аррдчилал хэврэг Харин Украин оор сонголт хийдэг гэжээ Украин дайны сонголт л хийлээ ш дээ Монголд ардчиллыг бэхжуулэхийн тулд бас тийм сонголт хий гэж байгааиюм байхдаа
Дээр нэг хун маш ухаалаг юм бичжээ Сул дорой ундэстэн хоршуудээсээ айдаг гэсэн байна Маш унэн Айдаг учраас оросыг ч яхятадыг ч узэн ядаад байгаа юм
Дэлхийн дайн битгий болчихоосой л гэж бодож байна хошуучаа Орос НАтО байлдпхад ойрхонибайна Дэлхийн удирддагчид ард тумнууд оор оорийнхоороо санаа зовж Европ тэр чигээрээ оорчлогдож эхэллээ Монгол маань товийг сахисан хэвээрээ дайнд ортчихгуй байх нь чухал болж байна
Дайн болбол ялагчийн талд орох нь чухал. Гэ.ч хэн ялах нь тодорхой болтол аль нэг талд орж үл болно. Батсайхан хошууч шиг тэнэг байж болохгүй шүү. Украйн-Оросын дайн үргэлжилж байхад ямарч шийдвэр эс гаргаж үл болно. Орос ялах нь тодорхой. Яагаад гэвэл тэд гадаад улсаас тусламж авахгүйгээр дайтах чадвараа удаан хугацаанд хадгалж чадна.
Дэлхийд 200 улс байдаг нь хэт олон байна. Цаашид дэлхийн хүчирхэг улсууд нь жижиг улсыг эзлэж авсаар 50 орчим улс болбол хамгийн зохимжтой. Украйныг Орос улс өөртөө нэгтгэж авах нь тодорхой. Монгол улсын хүчирхэг цэрэгтэй байх бодлого барих цаг болсон эс тэгвээс 50 улсын нэг болж үлдэхгүй. Дэлхийн дайн болно. Дайны дараагаар газрын зураг дээр байдаг олон жижиг улс арчигдана.
Америкийн алдарт эдийн засагч Жеффри Сакс, Украинд Орос аюултай юу? Америк уу? гэсэн асуултанд хариулахдаа, АНУ. Учир нь АНУ Украиныг чихэр шиг үгээр хуурч сүйрэлд хүргэсэн. Бид Украины удирдлагуудыг НАТО-д элсүүлж, дараа нь аз жаргалтай амьдруулна гэх үлгэрээр хооллосон. Энэ бол Украины төлөө биш, АНУ-ын гадаад түрэмгий бодлогын Киевт үзүүлсэн том хууран мэхлэлт байсан.
Израйл өөрмйгөө хамгаалах эрхтэй.
Америк улс европыг холбоотоноо гээд зарлаад байдаг болохоос, америк чинь европыг колончилсон шүү дээ. Европ АНУ ЕХ хоёрын бодлогыг дагаж хэрэгжүүлдэг гэхээр АНУ европыг колончилсон гэдгээ баталж байгаа юм.
Орос Украйн ах дүүс хоорондоо дайтах АНУ, Европын холбоо, барууныханд ямар хамаа байна аа, нэгэнд нь зэвсэг өгөөд алалцуулаад байх нь зөв үү, зортлго нь???
Монгол улсын үндэсний аюулгүй байдал,эрх ашигт тэрсэлсэн ийм хог шаарнуудыг сургаж байсан нь харамсалтай.
МАН-ын бүдүүн данжаадууд болох Хүй Лаё Жан , Бао Эр День нар Хэрлэн, Ононы усыг говийн монголчуудаас олон жилийн турш харамлаж ирсэн явдал үндэсний аюулгүй байдал,Монголын эрх ашигт тэрсэлсэн хэрэг мөн үү?
Монголд хятадын талыг баримтлагч МАН-ын маоист Бээжин үзэлтэй эрлийз хурлийз хунхуузууд өт хорхой мэт олон болж үржсэн байна. Эднийг алж устгаж чадахгүй юм гэхэд хортой тариа хийж үргүй болгоод Хүй Ляо Жан, Ой Юү День нартай нь цуг урагш эх нутаг руу нь хөөх хэрэгтэй.
Цэргийн сургуульд чам шиг муу сурлагтангууд л сурдаг юм махан толгой минь зайл
Яргачин Путин гэсгээл хүртэнэ
Энэ монгол хүн тэнэг гахэд арай дэндүү бүдүүлэг харанхуй юм
Бэлтгэл хошууч ба 202 9 д хандав Дэлхийн байдал хунд байнаа Эгэ одруудэд НАТО гийн дээд хэмжээний уулзалт болж Дэлхийн улс орнуудад хандаж Орост ямар ч хэлбэрээр туслпхгуй байхыг уриалж НАТО гийнн тунш орнуудад Европын аюулгуй байдлыг бэхжуулэхэд цэрэг батлан замгааалах чиглэлд хамтрах оролцохыг уриалав Монгол 2012. Оноос НАТО гийн тунш болсонвг мэднэ биз дээ
Бэлтгэл хошууч ба 202 9 46 д хандав НАТО гийн уриалгыг Монголизулээж авбал яорос яаж хандах нь ойлгомжтой биз дээ Хил залгаа улс улаан шугам давлаа гэж узнэ Гэтэл Монгол маань Оросоос ямар их хараат билээ Эрчим хуч гэх мэт
Бэлтгэл хошууч ба 202 9 д хандав Монгол маань Хятадтай ойлголцох естой нэг чухал асуудал гарч байна 2025 онд Далай ламын хойдтдурийг тодруулна яоороо яэгэтхэгт эсвэл Монголд тодорно гэсэн Манай 10 р Богд тодруулна Хятад бол Тувдээс оор газар торсон ядалай ламыгг хэзээ ч хулээн зовшоорохгуй Гэтэл монголын сужигтэн олны хуслээс гадна Азийнибуддистуудын хусэлтэрмэлзэл гэж байнаа Ядаж байхад Богдыниэмээг шоронд хориод залхаан цээрлуулээд байдаг Сонин л юм болж байна
Хошуучид Дээрзх хоер асуудлаар Орос Хятад хоер Монголын байр суурийг харна Монгол маань товийг сахиж хоер хорштба гуравдхь хорштэй хамтрах боддлогоо тукштай баримтлах хэрэгтэй болно Засагт маш амаргуй Ядаж иргэд хувийн узэл бодлоо олон нийтэд тулгахгуй гадаад бодлогын асуудлуудаа засагтаа даатгаад оорсдоо эвтэй байвал улсдаа тус болохсон
Нэгдмэл байна гэж ойрын уед 10 р Богдоо муулж комент бичихээ болимоор байна Эцэгтэх эмээ нь Монголдоо тус болж байна гэж бодож ихэд эргэзмэнээ хожим тодруулахыг зовшоорсон Одоо засаг тус тас томоор дуугарах хэрэгтэй Торд хамаагуй гэж арчаагуй байдал гаргаж сурсан зангаараа сайнтхумуусиийг ашиглаад хаядгаа болих хэрэгтэй Том хун дуугарахгуй байгаа учраас Богдынтэмээг барьж хорьж байна насантхурээгуй шахуу жулдрай нар элдвээр доромжилж твитерт комент бичиж байна Зоригтой нэгдмэлтбайх улгэр узуулмээр
Фашистууд ялагдана Орос ялна
Адъяагийн Батсайхан гэж америкийн тархи угаалтанд бүрэн сүйрсэн балай амьтан байнаа
Mongolchuud.tusgaar.togtnoh.gej.100.jil.uilee. uzsen.bizdee.Chingis.haaniihaa.udamiig. negiigch.uldeelgui.hyduulj.golog.bolj.baij. hagas.tusgaar.nertei.coloni.oron.baisan. Ukrainuud.bidentei.adilhan.tusgaar.boloh. geedel.uzej.bna.Uynd.n.durguitseed.baigaa. um.be.??????????
Европыг дүрвэгсдийн колони улс болгосон орон чинь америк шүү дээ. Тиймээс, Америк НАТО-ийн жүжиглэлт хэнд ч хэрэггүй.
Дэлхийд 200 улс байдаг нь хэт олон байна. Цаашид дэлхийн хүчирхэг улсууд нь жижиг улсыг эзлэж авсаар 50 орчим улс болбол хамгийн зохимжтой. Украйныг Орос улс өөртөө нэгтгэж авах нь тодорхой. Монгол улсын хүчирхэг цэрэгтэй байх бодлого барих цаг болсон эс тэгвээс 50 улсын нэг болж үлдэхгүй.
Оростой оросгүй европ дүрвэгсдийн колони болоод сүйрч байна.
putler oroz ulsiig budaa bolgood duusah n dee. Bravo Ukrain
америк нь сири ирак афган югослав вьетнамд алж устгах эрхтэй юм байна
Орос орон дайн дажиндаа суйрч л байвал Монголд ашигтай хожоотой гэж баяралнам Орос орон тарж бутраасай гэж болож чадахгуй монгол бол тэнэг юм бн гэж мэд
Оросын оронд Монгол нь Хятадын 4 муж, Өмнөд Солонгос, Японы МанжуГо, Буриад Улс, Тува улс, Орос дахь Еврейн Автономит Улстай хил залгаж байна гэж боддоо. БҮГД Монголоос илүү хүн амтай, эдийн засагтай, зэвсэгт хүчинтэй. Монгол юү болох үү?
шаал даа бадмаа
өмхий хужаагийн шээснүүд их солиордог болжээ
ene bol yah arggui amerikiin erunhiilegch NATO.n evseliin uduun hatgalt , ta tsagtaa ukraind surjee gevch ter ued ZHU.n l surgalt bsn , harin odoo bol ukranii erunhiilegch jujigchin Baiden , NATO.n buunii nohoi bolson geltee , ter olon huchinii esreg gants oros daitaj bn bish uu ! ta ter deed mergejiliig ezemsheedeerduun hoshuuvch l bolson bol arga bhgui gojbai l bndaa .hu
unuugiin nam , turd buduun danjaad er bhguiee , horsol bj bolno gevch gadnii hatgaas hereggui !
Tarhia.ugaalgaj.boldogduulchihsen.oros. yalnachuud.oilgohguee.Herevee.oilgochihvol. tsaaduul.n.alah.uchiraas
Ялна шүү
Афганы дайны дараа агуу ЗХУ нь нийгэм эдийн засгын дарамтаа дийлэлгүй цэргээ гаргаад 1 жил ч бололгүй 15 хэсэг болоод бутраад нурчихаж билээ.. Укрианы дайнд ОХУ нь ялсан ч ялаагүй ч мөн л 10 хэсэг болоод бутрах магадлал тун ч их.. Согтуу Медведив ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн
Тарж бутарсан ч чам шиг хятадын эрлийзүүдэд оросын газар нутаг газар оногдохгүй. Хятаддаа очиж амьдар.
slava Ukraine !!!!
slava Ukraine !!!!
Яг үнэн👏👏👏👏👏
2014 оноос эхлэн украйнууд өөрийн зүүн нутагт байсан оросуудыг АЛЖ ЭХЭЛСЭН. Энэ нь 8 жил үргэлжилсэн. Украйнууд оросуудаа оросоор ярихыг нь БООЖ, сургахыг нь ХОРИГЛОЖ, бөмбөгдөж, буудаж, нутгаа удирдахыг нь ХЯЗГААРЛАСАН. 8 дахь жил дээр нь ОХУ нь Цэргийн Онцгой Операцийг эхлүүлж оросуудаа хамгаалж эхэлсэн. Украйнууд өөрсдөө НОВШИРЧ байгаад дайныг эхлүүлсэн. БОЛЬЖ!!!
UKRAINI DOTOOD ASUUDAL SHUU ZA
Хуй вам а не "Украина победит". А нечисть которая желает поражения России -- вы прокляты своими предками. Жаль что СССР поддерживала вас столько времени, вкладывала в вас силы и деньги. Надо было отдать вас Китаю. Впрочем, Китай еще придет. Будет не Улаанбаатар, а 乌兰巴托
Том гүрэн их зантай байдаг. Монгол төвийг сахиад сууж байх нь зөв. Цайгаа уугаад