Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд олны хүртээл болгох гэж байна. Энэ ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дуурийн гол дүрүүдийг сонгох уралдааныг уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарласан.
Төв талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга ажиллаж байгаа бөгөөд удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажиллаж байна.
Харин Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд мөн УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, Худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, Бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарчээ.
Сэтгэгдэл8
СҮХБААТАР ЧОЙБАЛСАН МАНЖИД 240 ЖИЛ ЭЗЛЭГДЭЖ ТӨР УЛСГҮЙ АДЫН ЭРХГҮЙ МОНГОЛ ОРНЫГ АГУУ ИХ ХАЛИМАГ ГАРАЛТ ЛЕНИН ГҮРЖ ГАРАЛТ СТАЛИНААС ТУСЛАМЖ БИРДААН БУУ МАКСИМ ПУЛЕМЁТ ИХ БУУ ГРАНАТ ВИНТОВ УЛААН УЭРЭГ ӨХИЙГ ГУЙСНААР ЁСООР БОЛГОЖ МОНГОЛ ОРОН МАНЖИЙН ГАМИНГИЙН ТӨВДИЙН ДАРЛАЛ БООЛЧЛОЛООС ШАР ХАР НОЁДЫН ДАРАНГУЙЛЛААС ЧӨЛӨЛӨГДСӨН ҮНДЭСНИЙ БАЯР ШҮҮ ДЭЭ ЧӨЛӨӨЛӨГДСӨН
Хойяаа. Сүхбаатар жанжин өөрөө манжийн хай сү овогтон байсаан шоо. Одоогийн МАН-ын томчуул бүгд манж хятад гаралтай шоо..
Дуурь, жүжиг үеэ өнгөрөөж байгаа шүү, аль дивангарын европ элитүүдийн соёл
Хүй Сю Жан, День Хао,Занг Дао Шао нарыг магтан дуулдаг байсан бол Занг Дао Шао ард түмний итгэлийг хүлээж чадалгүй лааз өшиглөх болжээ..
Занг Дао Шао сонгуульд ялагдсандаа бачимдан гэртээ олон хоногоор гэнгэнэтэл уйлж архи ууж байгаа сурагтай. Бас Хүрэлбаатар хояааа би үхвэл таарнаа гэж хацраа ээлжлэн алгадаж тархиараа газар шааж мөргөн сүйд болж байгаа гэнэ..
Төв иалбайд 7 сарын 10 нд бороо орж сэрүүснэ.
Учиртай гурван толгой гэсэн тэнэг дууриас өөр зүйл алга уу?
Amid umuu ter luivarchin Churelbaatar?