ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 18 /VOA/. ДНБ-ий хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулах зорилтыг энэ онд НАТО-гийн гишүүн 20 гаруй улс биелүүлнэ гэж тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг даваа гарагт Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийх үеэр Й.Столтенберг хэлэхдээ, одоо энэ зорилтыг хэрэгжүүлж буй НАТО-гийн холбоотнуудын тоо таван жилийн өмнөхөөс хамаагүй олон болсон, тухайн үед ийм улс орны тоо арваас хэтрэхгүй байв гэлээ.
“Европын холбоотнууд болон Канад улс энэ онд батлан хамгаалах зардлаа 18 хувиар нэмэгдүүлж байгаа нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн их хувиар өсгөсөн үзүүлэлт бөгөөд 23 улс энэ онд батлан хамгаалах зардалд ДНБ-ий 2 ба түүнээс дээш хувийг зарцуулахаар төлөвлөж байна" гэж эвслийн тэргүүн хэлсэн байна.
Й.Столтенберг АНУ-ын нийслэлд ирэх сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар Вашингтонд иржээ.
Ж.Байден хэлэхдээ, Украин Оросын цэргүүдтэй тулалдаж байгаа энэ үед Европын хувьд Дэлхийн II дайнаас хойших хамгийн эгзэгтэй мөчүүдийг туулж байна гэжээ. “Бид НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлж, газар нутгийнх нь нэг сантиметр бүрийг хамгаалах болно гэдгийг харууллаа” гэж тэрбээр хэлсэн байна.
НАТО-гийн удирдагчид 2014 оны дээд хэмжээний уулзалтын үеэр ДНБ-ий хоёр хувийг батлан хамгаалахад зарцуулах зорилт тавихад АНУ, Грек, Их Британи гэсэн гуравхан гишүүн орон биелүүлснийг Й.Столтенберг онцлон тэмдэглэжээ.
Тухайн үед НАТО 28 гишүүнтэй байсан бол одоо 32 болоод байгаа юм. Түүний хэлснээр, Вашингтонд болох эвслийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдэв нь НАТО-гийн батлах хамгаалах зардлын тухай байх аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
МАШ ЗӨВ ЗЭВСЭГЭЭ САЙН БАЗААХ ХЭРЭГТЭЙ. БҮХ ДЭВШИЛТЭД ЗЭВСЭГЭЭ БҮГДИЙГ НЬ УКРАЙНД НИЙЛҮҮЛЭХ. ОРОСЫН АЮУЛААС ХАМГААЛАХ ЦАЙЗ БОЛ УКРАЙН.
Украйн бол Оросын хязгаар нутаг, NATO fashits go home!
маш зөв орсууд украйны харяат ёвропын улсуудыг украйнтай нь хамт эзлэн авч байж ёвропт энх тайван тогтооно эргчин эмэгчнээ үзэлцэх эрэлхэг зориг орсын шонхруудад бий яана гэнээ дахиад нөгөө фашист нацист еврейчүүд нь гараад ирсэн хэрэг үү цагаан хаант цагаантны засаг байсан ч устгана Ленин Сталины улаантны улс байсан ч устгана гэнэ РОССИЙН нэгдсэн ардчилсан олон үндэстний улс байсан ч устгана гэнэ Украйныг атом цөмөөр зэвсэглэж толгойлсон нэгдсэн ёвропийн улс байгуулна гэнэ Ёвропчууд оросгүй цагаан аристан улс байгуулах юм байхоо Евразийг цаашлаад хятадгүй еврази болгох юм байна тэгээд дэлхиййн төв рүү ус юүлж бүгд гал уул болж дэлбэ үсрээд цунами үүсээд гаднаа галактикийн хар нүх рүү ороод амсан жиргэхнээ муухай ардчилсан намууд сөнөөнө
Ирээдүйн дайсан нь угаасаа л лалууд гэдгийг мэдэж байгаа. Орос эцэстээ барууны ганц тулгуур гэдгийг мэдэж ав. Баруун маш буруу бодлого явуулсан Оросыг түлхсэн дайсан гэж ойлгохоор бодлого явуулсан даа.10 хүрэхгүй жилийн дараа Орос баруун нэгдэж лалын эсрэг хөдөлнөө