Унгарын Будапешт хотод бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9-нд болж байна. Тэмцээнд манай улсаас П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар оролцлоо.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон хүрэл, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарна. Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай улсын таван эмэгтэй тамирчин хамрагдах юм.
Сэтгэгдэл0