12 дугаар сарын 11-нд буюу өчигдөр БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хуралдуулав.
Мао Нин энэ үеэр хэлэхдээ, "Хятад улс ард түмнээрээ төв болгосон хүний эрхийн онолыг хэрэгжүүлэн, ард түмэн аз жаргалтай амьдрахыг хамгийн их хүний эрх гэж тооцон, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, хүн төрөлхтөний түүхэн дэх ядуугаас ангижруулах хамгийн том цар хүрээтэй тэмцэлд амжилт байгуулж, дэлхийд цар хүрээгээр хамгийн том боловсролын систем, нийгмийн хамгааллын систем, эмчилгээ эрүүл мэндийн систем байгуулж, ард түмний амьдралын орчныг сайжруулах хөгжлийн бүх үйл явц дахь ардын ардчилалыг сайжруулж, хүний эрхийн хуулийн засаглалын зарчмыг баталгаажуулж, нийгмийн шударга ёсыг хамгаалж байна. Хятад улс эрин цагийн урсгалд нийцсэн, тухайн орныхоо байдалд зохицсон хүний эрхийн хөгжлийн замналыг олж, хүний эрхийн үйлс түүхэн амжилтад хүрч, хүний эрхийг ахиулах, хамгаалах нь нийт хүн төрөлхтөний хамтын үйлс юм.
Дэлхий дээр ямарваа нэгэн орон “хүний эрхийн номлогч” болох эрхгүй бөгөөд нэг орны хүний эрхийн байдлын тухай хамгийн эрх мэдэл бүхий үнэлгээ тухайн орны ард түмний дундаас ирдэг. Улс орнууд бие даан хүний эрхийн хөгжлийн замналаа сонгох эрхийг хүндэтгэн үзэх ёстой.
Зарим орон өөрт нь хүний эрхийн ноцтой асуудал оршиж буйг үл тоомсорлон, хүний эрхээр шалтаг болгож бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийж байгаа бөгөөд түүний давхар стандарт, хуурамч нүүр царай нь ил болсон. Хятад улс хүний эрхийг үргэлжлүүлэн тууштай хамгаалж, нийт хүн төрөлхтөний хамтын үнэ цэнийг хөгжүүлж, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндэс суурь дээр хүний эрхийн яриа хэлцэл, хамтын ажиллагаа өрнүүлж, талуудтай хамтаар аюулгүй байдлаар хүний эрхийг хамгаалж, хөгжлөөр хүний эрхийг ахиулж, хамтын ажиллагаагаар хүний эрхийг урагшлуулж, олон улсын хүний эрхийн үйлс эрүүлээр хөгжихийг хамтдаа урагш ахиулах болно" гэв
Н.Уртнасан
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл0