Mонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.
Монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.
Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Сэтгэгдэл7
1950 оноос монгол улсын засгийн газар хүн амаа өсгөх бодлого явуулж монгол эмэгтэйчүүдээ аль болох олон хүүхэд төрүүлэхийн тулд алдарт эх гэсэн одонг бий болгосон юм. Түүнээс зөвхөн гахай нохой шиг төрсөн эмэгтэйчүүдийг алдарт эх гэж хэлээ ч хэлэхгүй.
Энхрий хайрт нам засагтаа хүүхэд төрүүлж өгсний шагнал?!!
Ойрын үёд ордоны урд үүдээр дүүрэн уйлаан майлаан цэцэг жимс болоод байсан юм ийм учиртай байж ! Хороо хорин дээр нь өгчихгүй сүртэй гэдэг нь ! Хотын бүх авгайчуул хүүхэд мүүхэд нөхөр мөхрөө дагуулаад ирчихсэн тагларч бөглөрөад ядаргаатай гэдэг нь !
Жил болгон мянган хүүхний ууц нуруу тэвэрч илээд сайхан шүү манай Еөк.
Монголын хүн амыг өсгөхөд хүчин зүтгэж буй охид бүсгүйчүүдийн хөдөлмөрийг үнэлж буй хамгийн шудлага одон шүү
Энхрий хайрт нам засагтаа хүүхэд төрүүлж өгсний шагнал?!!
Сүнээгийнхээ хошногыг мичин дарга илж мангайж инээж байгаа болов уу? 200 саяар шагнуулчихдаг азтай хүүхэн шүү.