БЕРЛИН, 2024 оны тавдугаар сарын 17 /TASS/. Дэлхийн 13 орны Гадаад хэргийн сайд нар Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кацад хаягласан дөрвөн хуудас захидалд гарын үсэг зурж, Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ.
Германы “Süddeutsche Zeitung” сонинд мэдээлснээр, захидалд АНУ-аас бусад “Долоогийн бүлэг”-ийн бүх орны Гадаад хэргийн сайд нар, мөн Австрали, Дани, Нидерланд, Шинэ Зеланд, Финланд, Швед, Өмнөд Солонгосын дипломат албаны тэргүүн нар гарын үсэг зурсан байна.
Уг захидалд Израилын өөрийгөө хамгаалах эрхийг онцолсны сацуу 2023 оны 10 дугаар сарын 7-нд үйлдсэн ХАМАС-ын халдлагыг буруушаажээ. Түүнчлэн Газын зурвасын хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд боломжтой бүхнийг хийхийг уриалсан байна. Сайд нар мөн Рафахт өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахыг буруушааж, энгийн ард иргэдэд гамшигт үр дагавар гарч учирч болзошгүйг сэрэмжлүүлж байгаагаа дахин мэдэгджээ.
Израилын цэргийн хяналтад орсон хилийн боомтуудыг хаасны улмаас Газын зурвасын хүмүүнлэгийн байдал эрс муудсан гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэг тавдугаар сарын 15-нд мэдэгджээ.
"Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж, хоол хүнс, эм, түлш оруулж байсан гол боомт болох “Рафах”-ыг Израилын цэргүүд тавдугаар сарын 7-нд хаасан байна. Үүний дараа тус байгууллага дэлхийн хамтын нийгэмлэгт хандан уг шалган нэвтрүүлэх цэгийг нээж, Газын зурваст хүмүүнлэгийн ачааг саадгүй хүргэхийн тулд энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, Израилын эрх баригчдад шахалт үзүүлэхийг уриалжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
жүжиг ёвроп бол израйлыг байнга дэмжиж өөгшүүлж израйль геноцид хийж барилга байшинтай нь хамт хүйс тэмтэрсэн арван дөрвөн оноос хойш украйны орсыг алсаар орос харсаж хамгаалаад орж ирүүлэх ээхийг тавьж одоо орсыг геноцид хийж байна ёвропийн цусан орос хятад дорно зүгийн шар аристныг устгах далд муу санаа геноцид нь цусанд нь баясан нь ил болсон саяхан путин айлчлах үер орсыг талархагч фицог алуулав дээр үед славян серб босны г ёвроп яаж бөмбөгдлөө ёвроп геноцид үзэлтнүүд
HAMASIIN TERORUSTUUDIIG UR UDMAAR USTGAH HTEI. ER ARABUUDIIG
Сунжрах нь