Өчигдөр 12-р сарын 7-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын "Дяо Юй Тай" төрийн зочид буудалд Хятад, Европын холбооны удирдагчдын 24-р уулзалтад оролцохоор ирсэн Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель, Европын комиссын дарга фон дер Лейен нартай уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн оны эцсээс хойш хоёр дарга дараалан айлчилж, Хятад Европын стратеги, эдийн засаг худалдаа, ногоон, дижитал зэрэг олон салбар дахь дээд түвшний яриа хэлэлцээ үр дүнд хүрч, Хятад, Европын харилцаа бэхжин хөгжиж байна. Энэ нь хоёр талын ашиг сонирхол, ард түмний хүлээлтэд нийцсэн зүйл юм.
Энэ жил Хятад, Европын холбоо иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой болж байна. Бид Хятад Европын харилцааны шинэ эхлэлийн цэг дээр зогсож, түүхэн туршлагаа нэгтгэн дүгнэж, дэлхийн ерөнхий чиг хандлагыг ойлгож, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны зөв байр суурь баримтлах хэрэгтэй.
Хятад, Европын холбоо харилцан ашигтай хамтын ажиллагааны түнш байж, улс төрийн харилцан итгэлцлээ байнга нэмэгдүүлж, стратегийн зөвшилцөлд хүрч, ашиг сонирхлын хэлхээ холбоогоо нягтруулж, бүх төрлийн хөндлөнгийн оролцоог арилган, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын ард түмэнд үр өгөөж хүртээх ёстой. Бид дэлхийн сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихийн төлөө хамтран зүтгэх учиртай юм" гэжээ.
Г.Бямба
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл1
Оросын түрэмгийлэлд туслахаа зогсоо гэхэд Шинжинбээ гөлийгөад дув дуугай өнгөрүүлчихсэн гэсэн. Мань эр орос байлдаад хүч нь сулрахыг хүлээж буй. Хүчирхэг орос тэрэнд хэрэггүй. Яваандаа Манжуудын алдсан нутгыг оросоос салгаж авахаа бодож зогсоо