МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны нийслэл, дүүргийн бүсийн чуулган эхэллээ. Тус холбооноос хүн бүрд ээлтэй нийгмийг цогцлоох үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг идэвхжүүлэх зорилгоор бүсийн чуулганыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Үүний дагуу өнгөрсөн хугацаанд Хангайн болон Говийн бүсийн эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулсан. Энэ удаад нийслэлийн есөн дүүргийн эмэгтэйчүүд ийнхүү чуулж байна. СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг шинэ шатанд гаргах нь зүйтэй гэдэгт тал бүрт санал нэгдсэн чухал цаг үед бид чуулганаа зохион байгуулж байна. Хөгжил хүн бүрд ээлтэй байх ёстой. Ээлтэй хөгжлийн бодлого гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо чухал” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан чуулганд оролцож, үг хэлэв. Тэрбээр “МАН 30 дахь Их хурлаараа социал демократ үзэл баримтлалтай нам болохоо тодотгосон. Энэ ч утгаараа бид жендэрийн тэгш эрхийг хангасан улс төрийн хүчин байхаа зарласан билээ. Үүний дагуу Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд эмэгтэйчүүдийн эрх, амьдралын чанарыг сайжруулах тухайд олон чухал заалтыг тусгасан. Мөн Сонгуулийн тухай хуульд 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 30, 2028 онд 40 хувь нь эмэгтэйчүүд байх эрх зүйн шинэчлэлийн түүхэн шийдвэрийг гаргасан. Мөн сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийг хүйсийн хувьд 1:1 байх буюу эрэгтэй, эмэгтэй гэсэн хувилбараар нэр дэвшүүлэхээр болсон нь Азидаа анхдагч шийдвэр болсон. Монгол Ардын Нам дарга байхын тулд ялдаг цаг үеийг халах ёстой. Монгол Ардын Нам ард түмнийхээ нэг хэсэг нь байж чаддаг, тэднийхээ амьдралын зовлон бэрхшээлийг хуваалцаж чаддаг, тэр асуудлыг нь шийдвэрлэж чаддаг улс төрийн нам байхын төлөө бид хичээх ёстой. Энэ өөрчлөлтийг авчирч чадвал Монгол Улс хөгжинө” гэдгийг тодотголоо.
Нийслэлийн СДМЭХ-ны дарга Б.Саранчимэг болон холбооны Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл чуулганд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
СДМЭХ нь 21 аймаг, есөн дүүрэгт салбар холбоодтой, 98 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Нийт гишүүдийн 40 гаруй мянга нь нийслэл улаанбаатар хотын есөн дүүрэгт амьдардаг байна. Тэдэнд зориулсан нийслэл, дүүргийн бүсийн чуулганд 600 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл10
Ер нь бол хамгийн тулхтай нам юм шүү дээ. Булхай булай бүхнийг нэг мөр шиидье гэвэл 2024 оны сонгуульд гарцаагүй МАН-д өгөх ёстой...
дамарбаясгалан, самарсайхан, панужин,
Bulgantuyaag MAN-in, Narantuyaag AN-in dargaar taviad uzdeg ch boloosoi bureshgui l dee Emegtei songogchid demjihguui Saihan huuhend saihan huuhen l durgui gej Tsedendorj nairagch helsen
балай юм. шоунуудаа дуусга л даа
Энд эмэгтэйчүүдийн оролцоо манлайллыг дэмжинэ гэж яриад,тэнд нэг тийм эмэгтэйгээ шоронд суулгачихаад байж байгаа юм биш биз. Аль аль нь л монгол бүсгүйчүүд шүү.
Гарчиг хараад товчлолыг унших гээд зовчихлоо штаа. Сидгэл мидрал гэж эхлээд боддоггүй, ха ха
Сэжгийн идда нар
600 саяын авлигачин Энхбаатар голд нь суучихсан ЖДҮ-ийн хулгайч Амарбаясгалан үг хэлж энэ МАН авилга гээч юмыг ердийн үзэгдэл болголоо
МАНгарууд одоо зайл.
Ахмадын асрамжийн газарт 60 аас дээш настангуудыг авдаг болъё