Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн өдрийг тохиолдуулан Монголын Ардчилсан Холбооноос өнөөдөр /2023.12.08/ ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд уншиж танилцуулсан юм. Тэрбээр “Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр туллаа. Цагаан морин жилийн хөр цаснаар хөх туган дор эхлүүлсэн Монголын ардчилал, ард түмний хүсэн мөрөөдөж зүтгэсэн тэр нийгэм хаачив аа?
Монголчууд бид амьд явах эрхээ алдсан, авлигачдын өлмийд бөхийсөн, өдөр ирэх тусам үгүйрэн ядуурч, өвчин өрөнд баригдсан, үг хэлэх хэвлэн нийтлэх эрхээ боомилуулсан, бизнесийн боломжоо хясуулж, нэг улсаас хэт хараат болсон, газар, газрын хэвлийн баялгаа гаднынханд алдсан, алдагдалтай төсвөөс тэрбумтнууд төрсөн, төрийн сонгуулиа ч шударга явуулж чадахгүй МОНГОЛ улсыг бид хүсээгүй.
Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 2017 онд 103-т орсон бол 2022 оны байдлаар 116-р байранд бичигджээ. Сүүлийн таван жилийн дотор авлига нь хурдтай өсөж буй арван орны нэгээр Монгол улс тодорлоо.
Мөн ардчиллын индекс 2021 онд 61-рт байсан бол 2023 онд 77-р байранд ортлоо ухарч дэлхийн хуурамч ардчилалтай улсын тоонд багтсан төдийгүй ардчиллын үнэт зүйл хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 88-рт бичигджээ. Дэлхий нийт бидэнд өгсөн бодит үнэнтэй нүүр туулж яг одоо шийдвэрлэх алхам хийхгүй бол цаг алдсаар.
Монгол улс өдөр ирэх тусам доройтож, үнэнийг илчилсэн бүхэн адлагдан шоронгийн хаалга татаж, шударга ёс, гудамжинд суугаа өнчин хүүхэд мэт цурхиран уйлж, эцэг өвгөдийн ариун голомт үнсээ хийсгэсэн мэт хөсөр хаягдахыг ардчиллын эцэг Монголын Ардчилсан холбоо хэрхэвч хүсэхгүй” гэлээ.
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл7
Авилга өсөхөд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн элбэгдоржоо хэлээч!
АНамын анхдагч гишүүд авилгыг хөгжүүлэхэд оруулсан эрхэм гавьяанаас хуваалцаач . Намаа байхгүй болтол авилгадсан бишүү новшнууд . ...
Хорьж чадахгүй байна. Элбэгдорж эрдннэ гэх мэтүүд зүгээр явсаар байх уу? Монголыг энэ хоёр мөхөөсөн шүү. Ял асуух өдөр ирнээ гайгүй.
Зайлаа 30 жил цэцэглэн хөгжиж байгаа юмыг солиорч гэнэ
Андуураад байнаа. АН-ынхны үүсгэн байгуулсан авилга хээл хахуулийн системийг сүүлийн жилүүдэд МАН-ын засаг илрүүлээд байгаа болохоор олон улсад тэгэж үнэлэгдэх нь зөв шүү дээ. Өмнө нь ямар ингэж илчилж байсан биш.
МАН 5.7 сая тонн нүүрс Хятад руу хоосон машин гэж хилээр бүртгүүлэн гаргаж хулгайлж иджээ..МАН-р хулгайлагдсан 5.7 сая тонн нүүрсийг эргэж төлүүлье.Хулгайлж гаргасан хулгайч нарын гэдсийг хүүлж сэмжээр нь нүүрийг нь бүтээцгээе
цахиа элбэгдорж бүдүүлэг өөдгүй муу талдаа амьтан