Сүүлийн үед олон улсын байдал хурцадмал төлөвт шилжиж цөмийн сөргөлдөөнд хүргэх магадлал ихсэж байгаа тухай, тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх тухай, цөмийн зэвсгийг сансарт байршуулах тухай гэх мэт янз бүрийн үзэл бодол мэдээлэл олон нийтэд тархаж байна. Хүн төрлөхтөн цөмийн дайны эсрэг дархлаатай болох бартаат зам, үйл явц үргэлжилсээр л…
1. Цөмийн дайны аюул заналхийлэл
Дэлхий дахиныг цөмийн дайны аюул заналхийллээс сэргийлэн зайлуулах зорилгоор ямар үйл ажиллагаа хүчин чармайлт голлон хэрэгжиж ирсэн талаар маш энгийн ба товч байдлаар танилцуулъя.
•Олон улсын хууль эрх зүйн бүрэн чадамжтай “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ” (ЦЗҮДГ) 1970 оноос хэрэгжиж ирсэн хугацаагүй гэрээ, өнөөдрийн байдлаар дэлхийн 191 улс нэгдэн орсон, цөмийн зэвсгийн тархалтаас урьдчилан сэргийлэх, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн зэвсгээс ангижрах хураах цаашдын зорилгод хүрэхэд чиглэсэн дэлхийн хүчин чармайлтын гол хэсэг бөгөөд гэрээнд оролцогсод цөмийн зэвсэгтэй болохгүй байх үүрэг хүлээдэг бол цөмийн зэвсэгтэй гэсэн албан ёсны статустай 5 улс цөмийн зэвсгээ улс төрийн замаар хорогдуулах үүрэг хүлэээдэг, гэрээний биелэлтийг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) шалган хянах, дүгнэх үүрэг мандатын дагуу хүлээдэг.
Гэрээний биелэлтийн ноцтой зөрчлийг албадан арилгахын тулд олон улсын хорио шаардлага тавихаас эхлэн шаардлагатай бол цэргийн хүч хэрэглэх хүртэл арга хэмжээ НҮБ -ын шийдвэрээр хэрэгждэг. ЦЗҮДГ бол дэлхийг цөмийн зэвсгийн эмх замбараагүй байдалд орох явдлыг бодитойгоор хазаарлан барьж байгаа гол хүчин.
ЦЗҮДГ-г нураах сонирхолтой, нурангуут нь цөмийн зэвсэг үйлдвэлэхэээр урдичилан бэлтгэлээ базаасан улсууд ч байгаа. Өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсэгтэй улсын тоо энэ гэрээнд нэгдээгүй Энэтхэг, Пакистан, Израйл улсуудаар мөн гэрээнээс гарсан гэж өөрийгөө тооцдог Хойд Солонгос улсаар нэмэгдсэн.
•“Цөмийн зэвсгийг хориглох гэрээ” (ЦЗХГ) 2021 онд хүчин төгөлдөр болсон өнөөдрийн байдлаар дэлхийн 93 улс гарын үсэг зурж 70 улс баталгаажуулсан, цөмийн зэвсгийг бүрэн хориглох зорилготой гэрээ. Хууль эрх үүргийн хүрээ нь зөвхөн гэрээнд нэгдэн орсон улсуудаар хязгаарлагдах ба уг гэрээнд цөмийн зэвсэгтэй улс гүрнүүд, цөмийн зэвсэгтэй болохыг сонирхогч улсууд, мөн түүнчлэн цөмийн зэвсэг бүтээхэд шаардагдах чадамж нь бүрдэл болсон улсууд нэгдэж ороогүй байгааг нь онцлон анхаарах хэрэгтэй.
•“Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ” одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа боловч өнөөдрийн байдлаар дэлхийн 186 улс гарын үсэг зурж 174 улс баталгаажуулсан, нэр заасан 44 улс заавал нэгдэх нөхцөлтэйгөөр энэ гэрээ хүчин төгөлдөр болох ёстойгоос 36 улс баталгаажуулсан ба Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос гарын үсэг зураагүй байгаа, цөмийн зэвсгийг бүрэн хориглох зорилготой гэрээ юм.
•Үүний чацуу энэ чиглэлээр байгуулагдсан улс хоорондын хоёр ба олон талт зарим гэрээнүүд, “Цөмийн зэвсэггүй бүс нутаг” гэх мэт олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн идэвх санаачлаг үүрэг хариуцлага нь цөмийн дайны аюул заналхийллийг зайлуулах үйлст чухал хувь нэмрээ оруулж байна.
Монгол Улс эдгээр гэрээнүүдэд нэгдэн орсон ба хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэйгөөр сахин биелүүлж ирсэн.
2. Америкийн Нэгдсэн Улс ба Оросын Холбооны Улсын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал
АНУ ба ОХУ - ын цөмийн зэвсэглэлийн өнөөгийн хэмжээний тухай ерөнхий гол үзүүлэлтүүд, ойлголтыг “Атомч Эрдэмтдийн Мэдээллийн Эмхэтгэл”-д хэвлэгдсэн мэдээллийн нээлттэй эх сурвалжийг (https://www.tandfonline.com/doi/full/10.1080/00963402.2022.2156686),(https://www.tandfonline.com/doi/full/10.1080/00963402.2024.2314437) үндэслэн эмхлэн хураангуйлснаа та бүхэнд харьцуулан эргэцүүлж үзэх зорилгоор хүргэе.
А. Цөмийн цэнэгт хошуу
а)АНУ: 2023 оны эхэн үеийн байдлаар баллистик пуужин буюу нисэх онгоц хэрэглэн хүргэх боломжтой 3708 орчим цөмийн цэнэгт хошуутай байв. Эдгээрийн 400 орчмыг нь тив алгасах баллистик пуужингуудад, 970 орчмыг нь шумбагч усан онгоцнуудад, 300 орчмыг нь стратегийн бөмбөгдөгч онгоцнуудад байршуулж байлдааны бэлэн байдалтай байлгаж байсан ба 100 орчим тактикийн бөмбөгийг нь Европ дахь нисэх баазууддаа байршуулсан байсан.
Ихэнх 1938 орчмыг нь шаардлагатай үед нь байршуулж хэрэглэхэд бэлэнээр нөөцөлж хадгалдаг. Хэрэглээнээс гаргасан гэж тооцдог боловч ажиллагаатай хэвээрээ, задалж идэвхгүй болгох ажиллагаа нь хүлээгдэж байгаа 1536 орчим цөмийн цэнэгт хошуу үүн дээр нэмэгдэж нийт цөмийн цэнэгт хошууны тоог 5244 болгож байгаа юм.
АНУ-ын засгийн газар ийм тоо баримтаа нууцын зэрэглэлээс гаргаж 2010 оноос хойш олон нийтэд ил тодоор зарладаг болсон,Трампын засгийн газрын нийтэд зарлаагүй 2019-2020 онуудын тоог 2021 онд Байданы засгийн газар нөхөн зарлаж байсан түүхтэй. АНУ- гийн цөмийн зэвсэг 11 муж улсынх нь 24 газар зүйн байршилд, Европын 5 улсад байрладаг гэж үздэг.
б)ОХУ: 2024 оны эхэн үеийн байдлаар холын зайн стратегийн болон ойрын зайн тактик зориулалтын нийт 4380 орчим цөмийн цэнэгт хошуутай байв. Эдгээрийн 870 орчмыг нь баллистик пуужингуудад, 640 орчмыг нь шумбагч усан онгоцнуудад, 200 орчмыг нь стратегийн бөмбөгдөгч онгоцнуудад байршуулж байлдааны бэлэн байдалтай байлгаж байсан. Үүнээс гадна 1112 орчим стратегийн, 1558 орчим тактикийн зориулалтын цэнэгт хошууг шаардлагатай үед нь байршуулж хэрэглэхэд бэлнээр нөөцөлж хадгалдаг. Хэрэглээнээс гаргасан гэж тооцдог боловч ажиллагаатай хэвээрээ, задлаж идэвхигүй болгох ажиллагаа нь хүлээгдэж байгаа 1200 орчим цөмийн цэнэгт хошуу үүн дээр нэмэгдэж нийт цөмийн цэнэгт хошууны тоог 5580 болгож байгаа юм. АНУ, ОХУ хоорондын “Шинэ СТАРТ” гэрээний дагуу ОХУ 2022 оны 9 сард энэ талаарх тоо баримтаа хамгийн сүүлчийн удаа мэдээлсэн. Одоогоор ийм төрлийн тоо баримтыг мэдээллийн олон төрлийн ил эх үүсвэрүүдэд шинжилгээ хийх замаар судлаачид гарган авч байна. ОХУ- ын цөмийн зэвсэг улсынх нь нутаг дэвсгэрийн 40 газар зүйн байршилд тогтмолоор байрладаг гэж үздэг.
Б.Стратегийн зэвсгийг хоргодуулах шинэ гэрээ
2011 онд хүчин төгөлдөр болсон АНУ, ОХУ хоорондын “Шинэ СТАРТ” гэрээний дагуу цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөхөөр бэлэн байдалд оруулсан холын зайн пуужин ба бөмбөгдөгчийн тооны дээд хязгаар 700, бэлэн байдалд оруулсан холын зайн цөмийн цэнэгт хошууны тооны дээд хязгаар 1550, бэлэн байдалд оруулсан ба оруулаагүй нийт зөөвөрлөгчийн тооны дээд хязгаар 800 байхаар тохирсон байдаг. Гэрээ шаардлагатай үед нь байршуулж хэрэглэхэд бэлнээр нөөцөлж хадгалдаг цөмийн цэнэгт хошууны тоо хэмжээнд бол хязгаар тавьдаггүй. Гэрээний хэрэгжилтийг хянах хүрээнд байцаагч нараа харилцан солилцож нийт 328 шалгалт газар дээр нь явуулж 25000 гаруй удаа мэдэгдэл өгөлцсөн авалцсан байдаг. Шалгалтын ажиллагаа 2020 оноос хойш зогссон байдаг. Гэрээг бол хуулийн зүйн талаасаа 2026 хүртэл хүчинтэй хэвээрээ байна гэж үздэг. АНУ, ОХУ хооронд байгуулагдсан “Дунд тусгалын цөмийн зэвсгийн тухай” гэрээг 2019 онд эхлээд АНУ дараа нь ОХУ орхин гарсан. ОХУ “Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ”-г 2020 онд баталгаажуулж 2023 онд орхин гарсан бол АНУ энэ гэрээнд гарын үсэг зурсан боловч баталгаажуулаагүй байгаа.
а)АНУ: 2011 оноос хойш нийт стратегийн зөөвөрлөгчдийн тоог 324-өөр, бэлэн байдалд оруулсан зөөвөрлөгчдийн тоог 223-аар, бэлэн байдалд оруулсан холын зайн цөмийн цэнэгт хошууны тоог 380 -аар хорогдуулсан гэж мэдэгддэг. 2022 оны 9 сард мэдэгдэхдээ бэлэн байдалд оруулсан 1420 цөмийн цэнэгт хошууг стратегийн 659 зөөвөрлөгчид байршуулсан байгаа гэжээ. Энэ нь гэрээнд заасан хязгаараас 41 зөөвөрлөгчид ба 130 цөмийн цэнэгт хошуугаар доогуур байгаа бэлэн байдалд оруулсан зөөвөрлөгчдийнхөө тоогоороо ОХУ -аас 119 -өөр илүү байгаа юм.
б) ОХУ: Уг гэрээнд оролцохоо “зогсоох” шийдвэрээ ОХУ-ын ерөнхийлөгч 2023 оны 2 сарын 21-нд зарласан ба энэ нь гэрээг орхин гарч байгаа хэрэг биш бөгөөд цөмийн цэнэгт хошууныхаа тоог гэрээнд заасан хязгаараас дээш гаргахгүй байх эрмэлзэлтэй гэсэн мэдэгдэл хийсэн. Уг гэрээний дагуу ОХУ хамгийн сүүлчийн удаа 2022 оны 9 сард мэдээлэхдээ бэлэн байдалд оруулсан 1549 цөмийн цэнэгт хошууг стратегийн 540 зөөвөрлөгчид байршуулсан байгаа гэжээ.
В. Цөмийн зэвсэг хэрэглэх стратеги
а)АНУ: 2022 оны бага зэрэг шинэчлэгдсэн “Цөмийн төлөв байдлын тойм”-д АНУ-ын цэргийн стратегид цөмийн зэвсгээсээ гурван үндсэн үүрэг гүйцэтгэхийг шаарддаг:
а)АНУ болон түүний холбоотнуудын эсрэг цөмийн стратегийн халдлагаас сэргийлэх;
в)Холбоотнуудынхаа цөмийн халдлагаас урьдчилан сэргийлэх хэрэгцээг нь хангах;
(3)Цөмийн халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ амжилтгүй болсон тохиолдолд АНУ “зорилго”-доо хүрэх.
б)ОХУ: Цөмийн цохилт эхлүүлж болох тодорхой нөхцөлүүдийг тодорхойлсон албан ёсны бодлогоо 2020 онд дараах байдлаар шинэчилсэн:
- ОХУ болон эсвэл түүний холбоотнуудын нутаг дэвсгэрт цохилт өгөхөөр баллистик пуужин харвасан тухай найдвартай мэдээлэл ирэх;
- ОХУ болон эсвэл түүний холбоотнуудын эсрэг дайснууд цөмийн зэвсэг болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг ашиглах;
- ОХУ-ын засгийн газрын болон цэргийн чухал объектуудын эсрэг дайсны дайралт, цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авахыг тасалдуулахуйц сөрөг нөлөө үзүүлэх;
- Ердийн зэвсэг ашиглан ОХУ-ын эсрэг түрэмгийлэл үйлдэж төрийн оршин тогтнолд аюул учруулах.
Дашрамд нь сонирхуулахад, Хойд Солонгосын 2022 оны Цөмийн хуульд цөмийн цохилт хэрэглэж болох 5 тохиолдолыг заасан байдаг ба түүний нэг нь хэрэв Хойд Солонгосын удирдлага (Ким Жон Ун) гаднын халдлагад өртөж удирдаж чадвараа алдах тохиолдол гарвал цөмийн цохилтыг нэн даруй, хэлэлцэхгүйгээр автомат шийдээр эхлүүлэх болно гэсэн утга агуулдаг юм. Хүн төрөлхтнийг олон дахин устган сөнөөхөд хүрэлцэхүйц хэмжээний цөмийн зэвсэг АНУ, ОХУ хоёр хуримтлуулаад байна.
Олон Улсын Атомын Энергийн Агентлагт Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал
Сэтгэгдэл23
fuck russia putler
СЛАВА РОССИИ
Amerikiin hiisen dainiig vzeed daraa daraa ni hutsaarai huu.. irak siri livi , afganstan dain hiij 9 say hvn alsaniig medeh uu hu. arab afgan haruud bol hvn bish uu huu. ted nariig alj hyadaj bolon gej uu dee.. chi ehleed shudarga bai daraa ni hvn bai za..
Оросын слава ч гэж юу байхавдээ,,,слава гэдэг юм оросод “”””үзээд өгьеөөөөө”””гэсэн ч байсангүй ,,,,байдаггүй юмшдээ,,,чи бөгспутины 25 жил байгуулсан,,,орос модон жорлон улсын,,,,хүн төрөлхтөний төлөө хийсэн “”””үүгээрээ өндөөдрийн “””путины”””орос орон аугаа юмшүү”””””””гэсэн ганцхан жишээ бичдээ,,,байдаггүй л байхгүй юу даа,,,,
Цөмийн дайнд ялагч гэж байхгүй. Цөмийн дайн болвол дэлхийн бүх улс орнууд сүйрнэ.
Пуутидээ хэлээрэй
монголд модон жорлон ч алга орсын байгуулсан ногоон мод зүлэг соруулдог гэрийн жорлон байшин барилга байшин үйлдвэрлэх орос бойлерууд хаа байна цагдаа цэрэг хамгаалттай ундны ус руу чинь дулааны төв хувийн ресторанууд хор хийж түүнийг уусан хүмүүс жил хэдэн жил болоод л хавдар тусаад үхээд байгаа гадаадын дайса монголд их байна орос дайсан бишээ
Үхсэн баасаар цөмийн цахилгаан станцаа ажиллуулах чадвар муу, осол гараад Япон, Украйн хоёр эдийн засгийн хувьд дампуурч байхад холын америк худал ярихаас өөр юу хийв? Орос тэдний цөмийн хаягдлыг нь хадгалж өгч байна. Америк өөрийнхөө тарьсан цөмийн станцынхаа гайг нутаг дэвсгэр дээрээ тараагаач.
Монгол улсын Нобелийн шагналт ганц эрдэмтэн Жаргалдаа аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье. Насаараа МАГАТЭ-д ажилласан ганц монгол эрдэмтэн. Цөмийн зэвсгийн итгэлцэл алдагдсан гэж үзэж байна. Тиймээс ОХУ өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн гэж зарлаад байгаа юм биш үү? Энэ хоёр орон бие биенийхээ илтгэлцлийг бүрэн хүлээсэн цагт л цөмийн дайны аюул үгүй болно. Үндсэндээ ОХУ итгэлцлийн эхийг тавьсан. Харин АНУ тэргүүтэй барууныхан энэ итгэлцлийг эвдсэн бна гэж харагддаг.
1990 онд ЗХУ задарч байхад АНУ-гаас цөмийн салбарт ажилладаг эрдэмтэх, инженер техникийн ажилчдыг хянах систем бүтээж ажилласан байдаг. Ялангуяа оросын цөмийн эрдэмтэд, бусад социалист орон байсан улсын эрдэмтэдийг нууцаар хянаж, зарим үед хорлож алсан байдаг. Монголд бас энэ хэрэг үйл явагдсан.
Аан тиймүү,,,тэгээд хэн нь украинлуу дайран орж,,,дайн хийж,,,амиа хорлоод,,,,”””цөмийн зэвсэг хэргэлнээ”””гэж солиороод байнаа,,,оркоо,,,монгол инжинер ээ,,,
Цөмийн дайн хийвэл дэлхий дуусаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.
тэртэй тэргүй манай галактикийн хар нүх рүү татагдан орсоор байна манай дэлхийгээс их жинтэй сүүлт од хар нүхэнд ганц гэрэлтээд л амсан жаргана ЗХУ задрангуут америк хазааргүй болоод дэлхий нарны системд шуналаасаа болж мэдэхшүй хор хүргэсэн
Цөмийн дайн болбол Орос дуусна. Тийм учраас Т1 Оросууд Т1 ч гэсэн үүнийг ойлгоод өөрсдийгөө устгах ажлыг эхэлж үл чадмой
Цөмийн дайн болвол бүх орнууд бүх хүмүүс үхнэ тэнэгээ
Одоо тэгээд яая гэхэвдээ,,,гранат барьсан сармагчин шиг,,,,,,бөгспутинд,,,,болсон болоогүй,,,цөмийн зэвсэг нь байнаа,,,байна,,,тэгээд,,,украины ард түмний эсрэг хэрэглээд үзвэл үзэг л дээ,,,шаа,,,чаддаг юм бол шаа,,,вовка ллраа,,,, тэр цөмийн пуужингаараа,,,,зөрүүлээд л оросыг цөмийн пуужингаар батаар нь нам шаанашдээ,,,,вовка чадахгүй ээ,,,,бөгспутин зүгээр л бөгсшдээ,,,,бөгс,,,,
ЦӨМИЙН ДАЙН болохгүй ээ,,,,болох байсан бол өнгөрсөн зуунд болох байсан юмаа,,,тайван амгалан байцгаа,,,монгол орондоо атомын цахилгаан станцаа барьцгааяаа,,,орхон хэрлэн голоо өмнийн говьруу урсгаяаааа,,,,мянга мянган га загын ой,,, битүү ширэнгэ болтол ойжуулъяаааа,,,,
Укрианы дайны байдлаас хамаараад Путин удахгүй цөмийн зэвсэгээ хэрэглэнэ ! Хэрэглэх томхон шалтаг барууныхан боло амёрикууд укрианууд өгөхгүй байгаад байна ! Цөмийн дайн болбол цөмийн хошуунууд Африк болон Монголд тоож тусахгүй ! Цөмийн дайн их сайндаа гурван өдөр л үргэлжилнэ бөахан харвалцаад тэгээд больчихно ! Үсрээд л хоёр талаас арав арван пуужин болон хошуу хэрэглэнэ ! Уйдсан бид нар л зурагтаар үзэх юмтай болох байх да хөөрхий !
Цөмийн дайн болж байгааг хараад суух мангар шизотой юм ярих юм.
Хэрвээ Путлер Украйны эсрэг тактикийн цөмийн зэвсэг хэрэглэвэл Америк НАТО нийлээд оросын эсрэг ердийн зэвсгээр бөмбөгдөнө анхааруулга өгсөн
Манай Путин ах цөм шаана доо, зүгээр. Дургүй хүргээд байвал бүх улсыг ч үнсэн товрог болгоно
Ahdaa eruul enh az jargal hvsie
америк ёвропийн хүсээд байгааг эрэлхэг зоригтой орос хүн ам руу нь чихээд дахиж ангайхгүй болго франц англид ультиатум өгсөн юу хүссэнээ хэнээр ч заалгахгүй хийнэ гэсээн