Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Хуралдаанаас гаргасан шийдвэр, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулсан.
Цэцээс УИХ-ын нэгдсэн чуулганаар ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Хоёрдугаарт, 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн чуулганаар УИХ-ын гишүүдийн зүгээс албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор бус ТББХ-ны саналаар УИХ-ын 95-р тогтоолыг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн.
Мөн 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн чуулганы хуралдааны ирц бүрдээгүй байхад 17-ны өдрийн ирцтэй нэгтгэн 51.6 хувийн ирц бүрдүүлж хуралдсан нь Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв.
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр үйлчлэх тул Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол эрх зүйн чадамжгүй болж байна. Тэгвэл өчигдөр улс төрийн хүрээнд Их суудлын хуралдааны шийдвэрийн дараах мэдэгдлүүд хөвөрлөө. Талуудын байр сууриас онцлон хүргэж байна.
Д.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуульт төрд дур зорго гэж байж болохгүй гэдгийг ойлгуулж цэц цэг тавилаа
ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
-ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хэлэлцэнэ гэж зарим гишүүн тайлбарлаж байна. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх биш үү?
-ҮХЦ их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэр гаргасан. УИХ-ын 2025 оны 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ их суудлын хуралдаанаараа дүгнэсэн бол эцсийн шийдвэр. Үүн дээр хэн нэгэн тайлбарлах эрхгүй. Үндсэн хуулийн 66, 67-р зүйлд ҮХЦ-ийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрээ өөрөө тайлбарлана.
-Засгийн газрын бүрэн эрх сэргэлээ гэж ойлгож болох уу?
-Үндсэн хууль зөрчиж, Үндсэн хуулийн бус аргаар албан тушаалтны дур зоргоор огцруулах асуудлыг шийдвэрлэсэн байна гэдгийг ҮХЦ есөн хүний бүрэн бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн.
-УИХ-ын Дэгийн тухай хууль бол УИХ-ын өөрийнх нь асуудал. Дэгийг УИХ өөрөө тогтоодог. Цэцэд хамаагүй гэж байна?
-Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим бол хууль дээдлэх. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаас гаргаж байгаа шийдвэр Үндсэн хуулийн дагуу, хуулийн дагуу явагдах учиртай. Үүнийг ҮХЦ маргаан хянан шийдвэрлэх явцдаа, нотлох баримт шинжлэн судлах үеэр, шийдвэртээ бас тодорхой дурдсан. Дэг бол хэн нэгний дураар тайлбарлаж, хэрэглэдэг зүйл биш. Энэ бол хууль. Хуулийг хэн нэгэн янз бүрээр тайлбарлах нь зохимжгүй.
-Дунд суудлыг алгасаж, шууд их суудлаар асуудлыг хэлэлцсэн нь өөрөө дэгээ зөрчсөн явдал мөн үү?
-Бид хууль ярьж байгаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж бий. ҮХЦ-ийн хяналтад байдаг албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгэж, УИХ-ын нэгдсэн хуралдааныг даргалах үедээ Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан үүсвэл цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. ҮХЦ-д Монголын өндөр мэргэшсэн, шилдэг хуульчид ажиллаж байгаа. Тэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиа мөрдсөн. Үүн дээр ямар нэг маргаан байхгүй. ҮХЦ-ийн илтгэгч гишүүн өчигдөр их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа онолын болон нотлох баримтыг шинжлэн судалсан баримтуудаа олон нийтэд танилцуулахдаа маш тодорхой дурдсан.
-УИХ-ын дэгийн тухай хууль Үндсэн хуултай зөрчилдөөд байна уу?
-Үгүй шүү дээ. Үндсэн хуулийн 43.1, 101-р зүйлд үүнийг маш тодорхой журамласан. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 101-р зүйлийг мушгин гуйвуулж, өөрт ашигтайгаар буруу хэрэглэсэн. Үүнийг ҮХЦ баталгаажуулж, тогтоосон.
-Хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлах, улстөржүүлэх явдалд цэг тавих шаардлагатай байна?
-Монгол Улсад Үндсэн хуульт эрхзүйт төр байх уу, үгүй юү гэдэг асуудал өчигдөр яригдсан. Би үүнийг эрхзүйч, хуульч хүнийхээ хувьд хэлж байна. Үндсэн хуульт ёс, эрхзүйт төрд дур зорго, албан тушаалын дураар аашлах явдал байж болохгүй гэдгийг ойлгуулж, цэг тавьсан гэж ойлгож байна. Их хурлын гишүүн ч бай, сайд ч бай цааш цаашдаа төрийн захиргааны албан хаагчдад бүгдэд нь хамаатай. Хуулийг мушгин гуйвуулж, гишгэж болохгүй гэдгийг бүх хүнд Үндсэн хуулийн цэц анхаарууллаа.
Б.Баярбаатар: Цэцийн дүгнэлт эцсийн шийдвэр биш, УИХ хэлэлцэнэ
-Их суудлын хуралдаан тогтоол гаргасан бол ҮХЦ өөрөө хуулиа зөрчих нөхцөл рүү орох учраас дүгнэлтийн асуудлыг хэлэлцсэн гэж ойлгосон. ҮХЦ-ийн өчигдрийн гаргасан дүгнэлтийг УИХ хуульд заасан хугацаанд хэлэлцэж хүлээж авах эсэхээ шийднэ. Хэрэв УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарвал ҮХЦ дахин Их суудлын хуралдаанаар эцсийн шийдвэр буюу тогтоолыг гаргах процесс явна. Дүгнэлт эцсийн шийдвэр биш. Тогтоол эцсийнх байдаг. Иргэд ҮХЦ-ээс гарсан дүгнэлтийг эцсийнх мэтээр ойлгоод байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Парламентыг тараахыг би уриалаад явна
-Үгэн дээр дөрөөлөөд маргаад байх шаардлага байхгүй. Хуульд юу гэж бичсэн түүгээр л явах ёстой. Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1.1 дэх хэсэгт Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн байна. Үүнд яагаад маргаад байна вэ?. Төрийн бүх ажил зогсоод хямралт байдалд орчихлоо.
Хууль, дүрмийг өөр өөрийнхөө хүссэнд нийцүүлж тайлбарлаад, шийдвэр гаргаад байна. Үүнийг нэг талд нь гаргаад, төрийн тогтвортой байдлаа хангаад ажлаа хийцгээхгүй бол маш том хямрал руу орж төр, нийгмийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө.
Энэ байдал даамжирвал Үндсэн хуулиа өөрчлөөд, Сонгуулийн тухай хуулиа батлаад энэ УИХ тарах ёстой. Энэ хэмжээнд л хүрнэ. Би энэ байр сууринд хатуу зогсоно. Одоо маргаанаа болиод урдах ажлаа хиймээр байна. Аж ахуйн нэгж, компаниуд элгээрээ хэвтлээ. Өөр хоорондоо л эрх мэдэл, албан тушаалын төлөө үзээд байдаг. Нийгэм, эдийн засгийн асуудалтайгаа бүгд “үзэхгүй” л байна шүү дээ. Учраа олж, ажлаа хийж чадахгүй бол УИХ таръя гэдэгт би хамгийн түрүүнд уриалаад явна. Ажиллаж чадахгүй бол хариуцлагаа хүлээе л дээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 10 сарын 24,
2025

Сэтгэгдэл11
Парламентийн засаглалынхаа төлөө парламентийн гишүүд л хүчтэй дуугарах хэрэгтэй. Ерөнхийлөгч хориг тавьчихлаа, үндсэн хуулийн цэц хууль бус гэлээ, засгийн газар огцруулчихсан чинь огцрохгүй гээд байна парламентад аюул учирлаа, тарах уу яах вэ гээд байх бололтой юм. Тэгэхээр ард түмэн парламентийн засаглал хэрэггүй юм. Ер нь ерөнхийлөгчийн засаглал байвал зүгээр юм байна гэж л бодохоос өөр аргагүй байдалд орно шүү. Тал нь парламентийнхаа эсрэг болчихсон шудхрга ёс тогтооно гэх шиг. Жоомоо алах гээд гэрээ шатаачих гээд л байх юм.
УИХ-ын дарга асан АБ-г дэмжиж бүлгэмдсэн гишүүд БХ-ны хуралдаан дээр ЗГ-ыг унагаах саналын эсрэг санал өгцгөөсөн, тэр нь УИХ-ын нэгдсэн чуулган дээр унаад ЗГ огцрохоор болсоныг ҮХЦ засаад огцрохооргүй болсон, тэгээд одоо юу нь яачихаад байгаа юм ?! Эцсийн эцэст тэр бүлгэмдэгсдийн БХ дээр өгсө н саналаар л асуудал нь шийдэгдлээ ш дээ, одоо өөр яалгах гээд байгаан бэ !!!
Номгүйбаяр, Баяргүйбаатар нтр гэсэн хувийн ДС-ийн хулхи дипломтой юмнууд улс төр яриад явах нь тун зохисгүй, ичмээр бна доо, ллр гэж
Улс төрийн намууд төоөшөөгүй байхад парламент гое гэж хичнээн орилоод улс орны төлөө ажиллаж чадахгүй ээ Үндсэн хуулийн ба өргөн утгаараа үндэсний аюулгүй баыдлын энэ хямрал МАН ы Бага Хурлаас эхтэй ябүр тодорхой яривал Архангайн Цэнхэрийн засгийн. Эрхиын төлөө улс төрийн хуйвалдаанаас эхтэй МАН Их яхурлаараа үнэн зөв дүгнэлт хийж засаж чадахгүй бол улс орны эрх ашгийг бодож МАН г тараах хэрэгтэй
Нам төлөвшинө гэж ямар баас нь байдаг юм бэ? Нам гэдэг янз бүрийн санаа зорилготой хүмүүсийн цуглуулга. Тэгээд нам төлөвшинө гэдэг нь тэднийг яана гэсэн үг юм бэ дээ? Мэдэхгүй юм аа хар таамгаар донгосож, их мэдэгч болох гэж битгий тэнэгээ гайхуулаад бай. Чамайг тэнэг гэдгийг тэртэй тэргүй мэднэ.
Улс төрийн намууд төоөшөөгүй байхад парламент гое гэж хичнээн орилоод улс орны төлөө ажиллаж чадахгүй ээ Үндсэн хуулийн ба өргөн утгаараа үндэсний аюулгүй баыдлын энэ хямрал МАН ы Бага Хурлаас эхтэй ябүр тодорхой яривал Архангайн Цэнхэрийн засгийн. Эрхиын төлөө улс төрийн хуйвалдаанаас эхтэй МАН Их яхурлаараа үнэн зөв дүгнэлт хийж засаж чадахгүй бол улс орны эрх ашгийг бодож МАН г тараах хэрэгтэй
Улс төрийн намууд төоөшөөгүй байхад парламент гое гэж хичнээн орилоод улс орны төлөө ажиллаж чадахгүй ээ Үндсэн хуулийн ба өргөн утгаараа үндэсний аюулгүй баыдлын энэ хямрал МАН ы Бага Хурлаас эхтэй ябүр тодорхой яривал Архангайн Цэнхэрийн засгийн. Эрхиын төлөө улс төрийн хуйвалдаанаас эхтэй МАН Их яхурлаараа үнэн зөв дүгнэлт хийж засаж чадахгүй бол улс орны эрх ашгийг бодож МАН г тараах хэрэгтэй
Dear Mongols: The constitution is no longer for the people. It is as dirty as toilet paper. Mongols you are living in the swamp.When someone uses education and labor as a weapon of torture and punishment then human beings regardless of color of skin become lazy angry and jealous bully it is proven.In democracy The constitution must be is the vision of future. Look at yourself and look at your past. The system is toxic for the future. Break the chain of cronyism. Break the cycle of kleptocracy. Sincerely Iron Leader The Great
Парламент гэдэг засаглал бол угаасаа 3-хан сая хүнтэй Монгол Улсад огтхон ч хэрэггүй. Ерөнхийлөгчийн засаглал л хэрэгтэй. Чингис хаанаа ч бодсон бид чинь нэг хүний засаглалтай байж л нэр алдраа дуурсгасан юм шүү. Гэхдээ дарангуйллаар биш, дур зоргоороо биш, хэн дуртай нь, юу дуртайгаа хийдэг, ярьдгаараа биш, гагцхүү хөгжлөөрөө л манлайлах ёстой.
Булгатуяагийн бөөрийг гаргана гээд цэцийн хэдэн хөгшчүүл чармайсан боловч олигтой юм болсонгүй ! Одоо албан бланк дээрээ одоогийн Цэцийг огцруулах саналыг цуглуулах цаг болжээ Булгатуяа аа !! Хүүкийн хөгшчүүлийн бүлэглэлтэй дайтсан шиг дайтах цаг болжээ Булгатуяа аа ! Хүч чадал өөрийн чинь талд байна !! жанна д аркаа !
угаасаа булгантуяа чинь одоо эрүүгийн элемент болсон дууссан шдээ
ЗГХЭГ-ын дэд даргад хандаж анхааруулахад их хурлын дэмжлэггүй танай засгийн газар огцрох нь зүгээр л цаг хугацааны асуудал. Магадгүй ирэх долоо хоногт ч огцорч болно Битгий оодорцгоо