Цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, "Telegram” платформ ашиглан иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэй сэжигтэй этгээдийг өчигдөр /2025.10.23/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулаад байна.
Уг этгээд нь оргодлоор 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр 40, шүүхээс даалгасан хүнээр 1, нийт 52 удаа эрэн сурвалжлагдан олдож байсан бөгөөд 2023 оноос хойш 12 удаа улсын хэмжээнд эрэн сурвалжилсан.
Сэжигтэй этгээдийг саатуулан оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Мягмар - 11 сарын 25,
2025

Сэтгэгдэл7
64 УДАА ЭРЭН СУРВАЛЖЛААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. ТЭНЭГ ЦАГДАА.
шүүх нь хорьж өгдөггүй юм өө
фото булгантуяа байнаа
Удахгүй 65, 66 болж рекордуудаа эвдэх нь дээ. Манай цагдаагийнхан иймэрхүү гэмтнүүддээ салан баавгай шиг ханддаг дөө.
шоронд нь нэг хийгэд авбал амар даа уг нь
Цагдаагийн байгууллага дампуурчтхсан байсан ашгүй даргыг зайлууллаа. Цагдаа гэмт этгээдийг хаацайлдаг. СБД-ийн цагдаа, МБГ нь Цэцэгдаринаа гэгч хулгайчийг үргэлж хамгаалж эрүүгийн хэрэг үүсгээгүй хөөн хэлэлцэх хугацааг хүлээж сунжруулж байсан. ЦЕГ-ийн шинэ даргад мэдээллийг өгнө.
Булгантуяагийн зураг тавиад бх даа яах вэ дэээ?