10-р сарын 23-нд Хятадын Худалдааны яам хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр "Саяхан Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нартай видео яриа өрнүүлсэн. Хоёр тал Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны шинэ ээлжийн зөвшилцлийг шуурхай зохион байгуулахаар тохиролцлоо. Эдийн засаг, худалдааны яам энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү? гэсэн сэтгүүлчийн асуултад тус яамны хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, "Хятад, Америк хоёр талын тохиролцсоны дагуу ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 10-р сарын 24-27-ны өдрүүдэд төлөөлөгчдөө тэргүүлэн Малайзад хүрэлцэн очиж, АНУ-ын талтай эдийн засаг, худалдааны асуудлаар зөвшилцөхөөр байна. Хоёр тал Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүн нарын өмнө нь тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, хоёр орны эдийн засгийн харилцааны чухал асуудлаар зөвшилцөнө" гэжээ.
Г.Бямба
Баасан - 10 сарын 24,
2025

Сэтгэгдэл1
Хятадын эдийн засаг худалдаа сүйрч байгаа болохоор хятад түрүүлж буулт хийж байна. Юүтүбийн China Truths, China Observer, China Undercover, China Deep Dive, One Man in China - NEWS сувгуудаас хятадын харанхуй үнэнийг өгүүлсэн контентуудыг үзээрэй. Хятадын олон тооны аж ахуйн нэгжүүд дампуурч хаалгаа барьж сая сая хужаа нар ар араасаа ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч байна. Сая сая хятад оюутнууд залуучууд ар араасаа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна.