sonin.mn

Хятад Улс өндөр түвшинд олон улсад нээлттэй байхаа улам өргөжүүлж, Европын болон бусад орны хөрөнгө оруулалттай компаниудад бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж өгнө гэжөчигдөр, 12 дугаар сарын 5-нд БНХАУ-ыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Ли Чүньлинь хэлжээ.


Хятад, Европын хамтын ажиллагааны түншийн яриа хэлцэл уг өдөр Бээжинд болсон юм. Тус арга хэмжээнд оролцохдоо Ли Чүньлинь: "Хятадын үндэсний хөгжил, Шинэтгэлийн хороо Хятад, Европын хамтын ажиллагааны түншийн яриа хэлцэлд гол холбогч болох үүргээ бүрэн хэрэгжүүлж, хоёр талын Засгийн Газар, аж ахуйн нэгж хоорондын яриа хэлцэл болон харилцааг эрчимжүүлнэ.


Хятад Европ харилцан ашигтай амжилтад хүрэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бодит үр дүнд хүргэнэ. Хятад Европ бол ногоон хөгжлийн салбарт давуу талаа харилцан нөхдөг. Бидэнд хамтын ажиллагааны том орон зай бий. Европын компаниуд Хятадын ногоон, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай хөгжилд идэвхтэй оролцож, үзэсгэлэнт сайхан дэлхийг гар нийлэн байгуулж, ногоон хөгжлийг Хятад Европын хамтын ажиллагааны суурь болгох алхмыг дэмжинэ" гэв.


“Ногоон хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг хамтдаа бүтээе” сэдэвт энэ ажиллагааг Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Бээжин хотын захиргааны Гадаад хэргийн алба хамтран зохион байгуулсан байна.


Н.Уртнасан