Өчигдөр буюу 12 дугаар сарын 5-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И, Их Британи, Умард Ирландийн Нэгдсэн Хаант Улсын Гадаад Харилцааны сайд Дэвид Камерон нар утсаар ярьжээ.
Ван И хэлэхдээ, "Хятад, Их Британи нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд олон улсын энх тайван тогтвортой байдлыг хамгаалах чухал үүрэг хариуцлагатай.
Хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжих нь манай хоёр ард түмний язгуур эрх ашиг, алс хэтийн зорилгод нийцнэ. Мөн дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулахад стратегийн, глобал шинж чанар бүхий маш чухал ач холбогдолтой юм.
Хятад, Их Британи бол аль алиндаа хөгжлийн боломж юм. Хятад улсын тухай зөв ойлголт бий болгож, Хятад Их Британийн харилцааны хөгжлийг оновчтой байлгахыг Их Британид хүсэж байна. Хятадын тал олон талт үзэл баримталдаг. Бид ганц талын ноёрхогч үзлийг эсэргүүцдэг. Чөлөөт худалдааг дэмжин ивээх үзлийг эсэргүүцдэг. Олон улсын эмх замбараагүй байдал ар араасаа ургаж байгаа энэ үед, дэлхийн шинжтэй сорилтын өмнө Хятад, Их Британи харилцаа холбоо, яриа хэлцлээ хадгалж, зохицуулж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй" гэв.
Харин Дэвид Камерон: "Өнөөдөр дэлхийн шинжтэй сорилтыг аливаа нэгэн орон ганцаараа бие даан зохицуулах боломжгүй. Их Британи, Хятад хоёр ойр харилцаж, хамтарч ажиллах нь хоёр талд ашигтай. Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхээр Их Британийн тал хичээж байгаа. Бид Хятадтай харилцаа холбоогоо хадгалахад бэлэн байна. Хятадын тал олон талт үзлийг дэмждэг явдлыг Их Британи сайшааж байгаа бөгөөд Хятадын талыг олон улс, бүс нутгийн асуудалд илүү их үүрэг гүйцэтгээсэй гэж хүсэж байна" гэжээ.
Н.Уртнасан
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл0