Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл гэх АН-ын гишүүн Б.Ганхөлөг, Н.Одонгуа, Д.Монголхүү нар мэдээлэл хийв.
Энэ үеэр Б.Ганхөлөг: " 2018 оноос эхлэн Засгийн Газар сайжруулсан шахмал түлш гэгчийг нэвтрүүлсэн. Сайжруулсан түлшний утаа хоруу чанараараа түүхий нүүрснээс бага гэж ярьдаг. Гэтэл яг үнэндээ хор нь 171-200 дахин илүү байна гэдэг судалгааны дүн гарч байгаа. Энэ судалгааны дүнг би хэлээд байгаа юм биш. Яг энэ манайд хэрэглэж байгаа сайжруулсан түлш гээд боорцог шиг юмыг Бээжин хот 2008-2011 онд хэрэглэсэн.
НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөртэй тус хот хамтарч хэрэгжүүлсэн. Агаарын чанарыг үздэг бидний мэддэг 7, 8 үзүүлэлтээс гадна мэдэгдэхгүй байгаа үзүүлэлтүүд эргэлзээтэй байна, Бээжингийн иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирч эхэллээ гээд захиалгат судалгаа хийлгэсэн байдаг юм. Уг судалгаагаар олон цагирагт ус төрөгч гэдэг байгальд байдаг хорт бодис ялгарч байна гэдэг дүн гарсан.
Энэ нь энгийнээр хэлэхэд ургийн гажилт, мутаци, зулбалт, хорт хавдар үүсгэдэг хор. Түүхий нүүрснээс 200 дахин их байдаг юм байна. Гэтэл манай эрх баригчид утаагүй болчихлоо л гэдэг, нэг хүн бүр төрийн дээд эрх мэдэлд гарсан. Монголын эрдэмтдийн хийсэн судалгааны хэсгээс цухасхан дурьдахад ОЦАН-аас шалтгаалан уушигны хорт хавдар тусах эрсдэл 10 дахин өссөн. Энэ их хор нэгдүгээрт угаартуулж алж байна. Мөн аажмаар хорт хавдартай болгож байгаа. Энэ их хорыг 2017 оноос хойш 3 их наяд орчим төгрөг зарцуулсан. Асуудал шийдэгдээгүй, бүр илүү хортой болсон. Энэ бол 2 цахилгаан станц барих хэмжээний мөнгийг ямар ч үр дүнгүй зарцуулсан гэсэн үг. " гэсэн юм.
Н.Отгон
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл5
Монголоос зайлаа новшууд
kkk
hovdiin shorongiin horigdol psda min
Бузар МАНгасууд Монголчуудын цусанд ханаагүй л байна
Ta nar gal tulehiig zogsoo ub orchim rules nuurs horigil tulseniig albadan nuulge