БЭЭЖИН, 2026 оны есдүгээр сарын 8 /Kazinform/. БНХАУ-ын Ардын банк наймдугаар сард албан ёсны алтны нөөцөө 650 мянган унцаар нэмэгдүүлж, 76.73 сая унцад хүргэсэн байна. Ингэснээр тус улсын алтны нөөц сарын дүнгээр сүүлийн гурван жилд байгаагүй өндөр хэмжээгээр өссөн тухай "China Daily" сонинд бичсэн байна. Хятадын Төв банк үнэт металлын нөөцөө ийнхүү 22 дахь сардаа дараалан нэмэгдүүлж байна. Наймдугаар сарын худалдан авалтын хэмжээ 2023 оны аравдугаар сарын үзүүлэлттэй ойртсон байна. Тухайн үед тус улсын Төв банк алтны нөөцөө 740 мянган унцаар нэмэгдүүлж байжээ. Хятадын валютын нөөц наймдугаар сарын эцэст өмнөх сарынхаас 19.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 3.4383 их наяд ам.долларт хүрсэн байна. Ингэснээр валютын нөөц хоёр дахь сардаа дараалан өсжээ. Хятадын Валютын зохицуулалтын газраас мэдэгдсэнээр, наймдугаар сард ам.долларын индекс буурсан, харин дэлхийн санхүүгийн гол активуудын үнэ харилцан адилгүй өөрчлөгдсөн нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Д.Жаргал
Эх сурвал: Монцамэ агентлаг
Мягмар - 09 сарын 08,
2026
Сэтгэгдэл1
Дэлхийн усны нөөц шавхагдаж дуусаад дэлхий цөлжихөд наад алт чинь хэрэггүй хог болно.