9 дүгээр сарын 2-нд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч: “81 жилийн өмнөх энэ өдөр Япон улс бууж өгөх баримт бичигт албан ёсоор гарын үсэг зурж, дэлхийн фашизмын эсрэг дайны эцсийн ялалтыг баталгаажуулсан юм. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч өмнө нь НҮБ-ын Дүрэмд тусгагдсан “дайсан улсын заалт”-ын талаар байр сууриа илэрхийлсэн. Гэвч одоо “дайсан улс” гэсэн ойлголт бодит байдал дээр байхгүй болсон, улмаар “дайсан улсын заалт” хүчингүй болж, практик ач холбогдолгүй болсон гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ талаар Хятадын тал ямар байр суурьтай байна вэ” .
Гүө Жякүнь хэлэхдээ, 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Японы Засгийн газар бууж өгөх баримт бичигт албан ёсоор гарын үсэг зурж, "Потсдамын тунхаглал"-ын бүх заалтыг хүлээн зөвшөөрсөн юм. Ингэснээр Японы милитаризм түрэмгий дайныг эхлүүлсэн талаарх түүхэн дүгнэлтийг баталгаажуулсан бөгөөд энэхүү түүхэн дүгнэлтийг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дайны дараах олон улсын дэг журмыг сорих ёсгүй гэдгийг онцлов.
НҮБ-ын Дүрэмд “дайсан улсын заалт” өнөөг хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд холбогдох заалтууд, тухайлбал 53, 77, 107 дугаар зүйл хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан улс орнуудтай холбоотой тусгай зохицуулалт бөгөөд тэдгээр улс дахин олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэхээс урьдчилан сэргийлэх, дайны дараах олон улсын дэг журмыг хамгаалахад чухал институцийн баталгаа болдог байна.
Гүө Жякүнь мөн Японд “шинэ хэлбэрийн милитаризм” дахин хүч авч, Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг онцлов. Ийм нөхцөлд НҮБ-ын Дүрмийг бүрэн дагаж мөрдөж, “дайсан улсын заалт”-ын талаар дахин нотлон сануулах нь зайлшгүй шаардлагатай гэжээ.
Мягмар - 09 сарын 08,
2026
Сэтгэгдэл0