Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 9-р сарын 3-нд мэдэгдэхдээ, БНСУ-ын Кванжу биенналийг зохион байгуулагч тал Нэг Хятад улсын зарчмыг илт зөрчсөн тул Хятадын тал БНСУ-ын талд хатуу эсэргүүцэл илэрхийлсэн. БНСУ-ын Засгийн газар улс төрийн амлалтаа тууштай биелүүлж, хүлээсэн хариуцлагаа бодитоор хэрэгжүүлэн, Нэг Хятад улсын зарчмыг бодит үйлдлээрээ хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлч: “Хятадын талын үзэсгэлэн зохион байгуулагч багБНСУ-ын Кванжу биенналийн гаргасан Тайваньтай холбоотой буруу үйлдлийн улмаас үзэсгэлэнгээ татахаа мэдэгдэж, хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн. БНХАУ-аас БНСУ-д суугаа элчин сайдын яам ч энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Хятадын тал энэ асуудалд яаж хандаж байна вэ?” гэж асуув.
Гүө Жякүнь хэлэхдээ, Хятад, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд БНСУ-ын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрыг Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрч, “Нэг Хятад улс, Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэсэн Хятадын байр суурийг хүндэтгэдэг болохыг тодорхой заасан байдаг. Он гарснаас хойш БНСУ-ын тал Нэг Хятад зарчмыг баримтлах байр суурь нь өөрчлөгдөөгүйг удаа дараа тодорхой илэрхийлсээр ирсэн юм.
Гүө Жякүнь мөн хэлэхдээ, энэ удаагийн Кванжу биенналийг зохион байгуулагч тал буруу үйлдлээ зөрүүдлэн үргэлжлүүлж, БНХАУ-ын Тайванийн бүс нутгийг өөрийнх нь байр суурьтай огт нийцэхгүй нэрээр үзэсгэлэнд оролцуулахыг зөвшөөрсөн нь Нэг Хятад улсын зарчмыг илт зөрчсөн үйлдэл юм. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, БНСУ-ын талд хатуу эсэргүүцэл илэрхийлэн, холбогдох талуудаас буруу үйлдлээ нэн даруй засахыг шаардсан байна. “Бид БНСУ-ын Засгийн газар улс төрийн амлалтаа тууштай биелүүлж, хүлээсэн хариуцлагаа бодитоор хэрэгжүүлэн, Нэг Хятад улсын зарчмыг бодит үйлдлээрээ хэрэгжүүлэхийг хүсэж байна” гэжээ
Мягмар - 09 сарын 08,
2026
Сэтгэгдэл0