Улаанбаатар хот, 2026 оны 8 дугаар сарын 31- Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулав.

Ерөнхий сайдын есөн шийдвэр “Монголын баялаг-Монголчууддаа” нэг зорилготой юм. Энэ оны төсвийн тодотгол бол сайд нарын урсгал зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, төр бүсээ чангалж, цалин тэтгэвэр нэмэхэд зориулна. Ирэх 2027 оны төсвийн хуулийн гол зорилго нь Монголын баялгаа монголчууддаа хүргэх үндсэн зорилготой. Эдгээр шийдвэрүүд нь Таны хувь, Таны мөнгө, Таны ирээдүй гэсэн гурван багц агуулгатай. Хорин жил яригдсан Оюутолгойн ногдол ашгаа авч, иргэн бүрийн хуримтлалын данс, шинэ VI цахилгаан станц, малын эм вакцин, арьс ширний үйлдвэр, зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль барихад зориулахаар төлөвлөжээ. Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг “И-Монголиа”-гаар дамжуулан иргэдийн саналаар шийдвэрлэхээ танилцууллаа.

Ерөнхий сайдын есөн шийдвэр
1.Таны мөнгө
-Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ.
2. "Эрдэнэс Тавантолгой-н хувьцаа
-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно.
3. Татвар
-Таны цалингийн 792 000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ.
4.Тэтгэвэр, цалин
-380.300 төгрөгийн нэмэгдэл. Дундаж тэтгэвэр ирэх онд 1 335 400 төгрөг болно. Ахмад настан ажил хийвэл 2027 оноос шимтгэлгүй. Оюутан ажил хийвэл 2028 оноос шимтгэлгүй.
5.Орон сууц
-16 000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно.
6.Эрчим хүч
-"ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.
7.Боловсрол
-Гүүглийн компьютер 100 000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн сургууль 2, төрөлжсөн ахлах сургууль
8.Эрүүл мэнд
-Гадаадын зээл, тусламжаар баригдаж буй 39, шинээр 34 эмнэлэг барина. Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэ төлбөргүй авна.
9.Ногоон хөгжил
-500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, Онцгой албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.



Ням - 09 сарын 20,
2026
Сэтгэгдэл11
aaya, song-uil dukhjee
УУЧРАЛ МУУ ДАЛАР ӨӨРӨӨСӨӨ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭЦСИЙН БОЛСОН ЮМ ШИГ СОЛИОРООД ИХ ХУРЛААР НААД 9 ЧИНЬ ОРООД ДЭМЖИГДЭХГҮЙ БОЛ УЧРАЛ НО ВШ ЗАЙЛААРАЙ.
Күэ новш гэнэ үү. Муу ажилгүй сошиалаар тэнэгч минь өөрөө зайлчих
Үнэн үү?? Учралын царай бол шийдцэн худалчийн царай яг мөн шүү! Эдийн засаг хүндрээд төсөв ачааллаа даахаа больж байхад үнэн худал нь мэдэгдэхгүй гоё ганган амлалтууд ар араасаа цувраастай..кккк. Биелдэг бол сайхан л байна. Хавраас хойш тэтгэврийн хөгшчүүдийг зовоож2 жинхэнэ утгаар нь хулхидсан шдээ. Тэтгэврийн тогтолцоог улам бүр дордуулж, 100-300к тухайгаа ярьсаар л..ккк
Гайгүй худалч гарч ирж ! Хажууд нь бэлэн Сэнгээ хэн ч биш юм байна !
Түмний амьдрал ийм дор орж бор хоногоо чадан ядан өнгөрүүлж байгааг сайжруулах бодитой шийдвэр хэрэгтнй болохоос биш ийм хоосон үгс хрэрэгүй. Хулгайгаа дарж чадахгүй бол бид энэ хэвээрээ л байна.
Боловсролгүй Учрал шоучин Улан Удэ рүүгээ буцвал дээр юм. Хоолойгоо шахаж ярьж алиалдаг Их засагийн эзэн аавтайгаа.
Утасгүй цахилгаан автобус тесла
shal hudlaa
ӨЧНӨӨН ИХ НАЯДААР ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ МӨН ТӨРӨӨС САНХҮҮГЭЭР ДЭМЖИНЭ ГЭЖ 99.9% ХҮРТЭЭЛГҮЙ АВИЛГАЛЫН СҮЛЖЭЭГЭЭ ТАСЛАН ЗОГСООГООД ЭЛДЭВ ТАТВАРАА БАГАСГАСАН НЬ НИЙТЭД ХҮРТЭЭЛТЭЙ 100% ШУДРАГА
Заа шаа шаа. Угаасаа Путинийг ирэхэд ДЦС-ын өргөтгөл барина гээд ОХУ, МУ-ын засгийн газрын гэрээ байгуулаад байсан биз дээ. Өргөтгөлөө нэрийг өөрчлөөд 6-р станц энэ тэр гээд нэрлэчихсэн ч байх шиг. Шоучин шаадаг гарууд