Ормузын хоолойг бид бүрэн хянаж байгаа бөгөөд Ирантай хийж буй дайн “тун удахгүй дуусна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. Тэрбээр продюсер Гленн Бекийн хөтөлбөрт утсаар ярьж оролцох үеэрээ ийнхүү ярьсан байна.
Д.Трамп цааш нь ярихдаа “Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг АНУ хэрхэвч зөвшөөрөхгүй, бид Венесуэлд ялалт байгуулсан, одоо энд ч гэсэн томоохон ялалтыг байгуулах болно” гэлээ.
Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолойг бүрэн хянаж байгаа бөгөөд тус хоолойд тавьсан бүх минаг өчигдөр бүрэн цэвэрлэж дууссаныг тэрбээр мэдэгдэв. “Ормузын хоолой одоо нээлттэй болсон, өнгөрсөн шөнө бид 22 завийг устгасан. Тус хоолойгоор 10 сая баррель нефть тээвэрлээд байна” гэж Трамп хэллээ. Ираны удирдагч Мужтаба Хаменеи нас барсан уу гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “түүнийг нас барсан гэж бодохгүй байна, харин маш хүндээр шархадсан болов уу” гэв.
Б.Адъяахүү
Пүрэв - 08 сарын 27,
2026
Сэтгэгдэл1
Америкчууд буюу Трамп болон Европын англосаксончууд Иран улсыг шашнаар нь оролдож, тус улсад шашнаар дамжуулан эмх замбараагүй байдал үүсгэх гээд чадаагүй. Шашин болгон өөр өөрийн онцлогтой, өмсгөл, зүүлттэй, дүрэмтэй, онол, номлолтой, зарчимтай, онцлог барилгатай байдаг. Үүнийг өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Трамп буюу либериалчууд мусульман шашны эмэгтэйчүүд гивлүүр өмсөх нь хүний эрх зөрчиж гэж байна шашных нь дүрэм журмыг нь өөрчлөх гэж солиорсон. Жишээ нь Буддаг шүтдэг улс үсээ хусуулж болохгүй, орхимж өмсөж болохгүй гэсэнтэй адил. Өөрсдийн шүтдэг Христийн шашныхныг нь загалмай барьж болохгүй. Энэ чинь зэвсгийн нэг хэлбэр гээд хоригловол яах вэ. Энэ мэт бусдын ёс, заншил, соёл, уламжлалыг нь үгүйсгэж, эрх чөлөө гэх либериал үзэл санааг дэлгэрүүлэх зорилгоор хийж буй барууныхны бодлогууд нь тэдний дэлхийг колоничлох эцсийн зорилгыг баталж байгаа юм. Энэ бодлогын эсрэг ОХУ, Иран улсууд л зоригтой тэмцэж байна. Бусад улсууд төвийг сахиж, аймхай байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байна.