Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг Бүгд Найрамдах Кени Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ойн аж ахуйн сайд Дебора Млонго Барасаг энэ сарын 26-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улс НҮБ-ын байгаль орчны салбарын томоохон бага хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгээс Монгол Улсад үзүүлж буй итгэл, манай улсын олон талт хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, чадавхын илэрхийлэл болохыг онцлов.
Тэрбээр Монгол Улс хүлээн авагч болон бага хурлыг даргалагч улсын хувьд COP17-гийн хэлэлцээг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, зөвшилцөлд суурилсан уур амьсгалыг өрнүүлж, Талуудын байр суурийг ойртуулан бодитой үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж буйгаа илэрхийллээ. Сайд Д.Бараса Монгол Улс тус бага хурлыг даргалж буйд баяр хүргэж, COP17-гийн хүрээнд цөлжилт, газрын доройтол, гангийн сорилтыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын туршлага солилцоо болон бодит хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Сайд Д.Бараса Кени Улсын төлөөлөгчдийн тэргүүнээр COP17-д оролцож байна.

Лхагва - 09 сарын 16,
2026
Сэтгэгдэл3
ene aprik tib terchigtee bolohoo baijihsan deegyyr ydirdlaga ni menge abaad zygtaasan,doogyyr nehedyyd ni cheber ydirdlaga gej meddeggyi hooson chyyrai tedii gamsigyyd baigaam daa....Mas olon jil Amerikaas ehleed delhiin bysad ylas ornyyd tysalsaar irsen ted hegjih ni byy hel helee olohoo baijihsan demii nehedyyd,tednii derged bid chini zeb zalaad herenge hayah yum bol?...Hyanaltaa saijryylan ene chag yed bol Mongol sig hyrdan zeb yabah oron ch haach baihgyi ee!!bid dotooddoo eb negdelee hangaj gaadad ylas ornuudtai helsen bol helsendee hyrdeg zeb barimjaatai hylgai hydalaasaa salaj yndsen Mongol terhendee orbol manai ylas ydahgyi sergej hegjiliin tebiig zailsgyi olno................ene bol garzaagyi eeeeeeeeeeeeeeeeeee...Odoo ene haryyd chini yabropoor dyyren chagaachilsan irged ni delhii niited charaigaa haryylsan barag l eersdiinhee amidraliig gadniihand daatgaad baigaa yum bisuu...................................................aprik tib heregzee bagatai tib?.......................
Hyatadyyd tedend tyslana gesen herenge haysan gedeg....haraad baigaarai!!!herheh ni daanch nytagsihgyi dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
монгол тохируулагч агентлаг наад ""цөлжилттэй тэмцэх Чингэс хаан аппаратаараа хасах эсвэл нэмэх рүү нь мушгиж заалгаад дэлхийг битгий сөнөөчих гээд байгаачээ хорин мянган хувьсагчтай шүү Алтаа өгөөд алгын чинээ цаас атгаад хоцоров уу